МҮЭХ: Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна

Aдмин / Хууль

Өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц, цаг үеийн бусад асуудлаар дахин мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Цар тахалтай холбоотой хатуу хөл хорио тогтоод хэд хонож байна. МҮЭХ эвлэлдэн нэгдсэн хүмүүсийнхээ эрх ашгийг байнга хангах ёстой.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрч байна.

Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна.

Дэлхийн улс орнууд эв санааны нэгдлийн өдөр иргэд хөдөлмөрчдийнхөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө дор бүрнээ хамтран ажилладаг. Эл жишгийн дагуу цар тахлын үед энэ хатуу шийдвэрээ цуцлахыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дахин сануулж, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд цар тахлын үеийн дүрмийн дагуу хүргэж өгөөд ирлээ.

50-60 хувийн цалин өгч байгаа аж ахуйн нэгжүүд өнөөдөр их байгаа. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл нөлөөлж байгааг хэлмээр байна" гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:00:10

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:00:10

Зочин [66.181.161.15] 2021-04-29 02:17:54

Хөдөлмөрийн чадвартай хүн бүрээс татвар ав.НДШ төлдөг хэдхэн хүнээс авах хувиа нэмэж болохгүй. Малчид, наймаачид, нинжа нар , жолооч гээд олон хүн татвар төлөхгүй, хотод ирээд бүх зүйлийг хэрэглэж ашиглаад юу ч өгөхгүй яваад өгнө.Хотын такс байх ёстой.Ядаж л гудамны цэвэрлэгчийн мөнгийг авах хэрэгтэй биз дээ........

Зочин [192.82.90.79] 2021-04-28 12:28:12

Үндэслэлгүй шимтгэлийг цуцлах хэрэгтэй.

Зочин [192.82.72.52] 2021-04-28 11:54:26

MONGOL ARDIIN NAM IH HYRLAAS GARGASAN NIIGMIIN DAATGALIIN SHIMTGEL NEMSEN IIG ERS ESERGUUTSEJ BAINA. AJLAA HIIGEED YLSAD TALII NI TULUUD TERIIGEE AVCH CHADAHGUI IRGED MONGOLOOR DUUREN BAINA.MUN TETGEVRII N NASAA UURCHIL EMEGTEI 55 BUUR 58 HURCH GARCH BAINA EREGTEI 65 ARAI IRGENEE DOROMJILSON SHIIDVER GARGADAGAA BOLI MAN IIHAN

ЗОЧИН [66.181.184.195] 2021-04-28 09:17:55

УИХ,ЗГ ЭНЭ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ АВААС УЛС ДАЯАР БҮХ НИЙТИЙН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАЖ, ТӨР ЗАСАГТ ОРОГНОСОН МАН-ЫН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД,АВИЛГАЧДЫН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ТӨР ЗАСГААС ЗАЙЛТАЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ, ТӨР ЗАСГИЙН БҮХ ЭРХ МЭДЭЛ МАН-Д БУС МОНГОЛЫБН АРДП ТҮМНИЙ МЭДЭЛД БАЙХ ЁСТОЙ,

Иргэн [103.229.123.107] 2021-04-28 08:59:21

Зөв шүү дээ. Ундармаа авгайгаас мөнгөө олж аваачээ!

Zochin [202.9.46.229] 2021-04-28 08:39:58

Ajigyi,orloggyi,tsalin nemegdehgyi,byh yumnii yne usuud l baidag.iim bhd yug yaj bodohooroo ???SHAARDAJ BAINA!!!!

Zochin [150.129.143.47] 2021-04-28 08:38:17

Zaabal 5 sariin 1 gedeg ni bas neg uls teriin өдөөлт үү. Ардын нам ард түмнээ яаж бодохоо мэднээ. Боломжтой бол түүнээс ч ихийг хийнэ.

zochin [203.91.115.56] 2021-04-28 08:27:41

420000r amidarch bga vrh tolgoilson emegtei bna tatwara vgvd vldsenerni amdrahad berh bna shv dahij nemhig esergvvtsej bna

Бдарч [202.9.41.39] 2021-04-28 08:10:34

Үнэхээр хүнд байна. Засгийн газраас хийж байгаа ажлуудыг ойлгож байгаач энэ талдаар анхаараарай гэж хүсье

Зочин [43.228.131.77] 2021-04-28 07:49:56

шаардаж бна бид бүгдэд хэцүү байна


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.