Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2021 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сары 10-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Анхааруулга: 05-нд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн, 7-ноос нутгийн өмнөд хэсгээр халуун хуурай салхи салхилж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 03-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 08-нд нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 10-зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, 07-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 08-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 09-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 10-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: 5, 6-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:56
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:55