Сэлэнгэ аймагт нэн хүнд хэлбэрээр нэг хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 43 тохиолдол шинээр батлагдсан байна. Эдгээр нь Сүхбаатар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Баянгол, Мандал, Хэрх, Цагааннуур, Түшиг, Хушаат, Орхонтуул, Рашаант, Баруунбүрэнд тус тус батлагджээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр батлагдсан иргэд аж. Мөн нэн хүнд хэлбэрээр нэг хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 12 тасагт нийт 354 батлагдсан тохиолдол, 30 ойрын хавьтал байна. Дээрх батлагдсан тохиолдлын 30 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөж, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна. Мөн өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасгааас 16 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ.
Одоогийн байдлаар аймгийн ковидын тасагт хүнд дөрөв, хүндэвтэр 34 хүн эмчлүүлж байгаа гэсэн мэдээллийг аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс ирүүллээ.
Сэтгэгдэл
kulanda [124.158.95.5] 2021-06-23 01:43:45
right
Зочин [202.9.46.239] 2021-06-22 09:53:24
Хөдөө орон нутаг руу яах гэж халдвартай хүмүүсийг явахыг нь зөвшөөрсөн юм бэ. Хөдөө орон нутаг руу зөвхөн хоёр тундаа хамрагдсан эрүүл саруул хүмүүсийг явахыг зөвшөөрөхгүй яасан юм бэ
Зочин [122.201.31.129] 2021-06-23 03:24:45
tegsen l biz dee