Хуульч Л.Галбаатар: “Цар тахлын үед хамгийн чадваргүй албан тушаалтнуудыг ажиллуулна” гэдэг хуультай болсон
Хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.
-Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Энэ хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөр ямар асуудлыг зохицуулсан бэ?
-Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үндсэн гурван асуудлыг тусгасан. Нэгдүгээрт, Засгийн газраас Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулж, ажиллуулах; хоёрдугаарт Засгийн газар Коронавируст халдвар (КОВИД-19)-ыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батлах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг зөвхөн Ковидын түр хуулиар зохицуулах; гуравдугаарт 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр дуусч буй энэ хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах.
Хэлэлцүүлгийн явцад “Засгийн газраас Коронавируст халдвар /КОВИД-19/-ыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батлах” болон цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг зөвхөн Ковидын түр хуулиар зохицуулах заалтыг хасч, бусад хэсгийг нь хэвээр үлдээсэн.
-Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл батлагдсанаар цаашид эерэг өөрчлөлт гарах уу?
-Гарахгүй. Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийт 17 удаа хугацаа сунгасан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт таван удаа шилжүүлж, хоёр удаа хугацаа сунгаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 2020 оноос хойш Засгийн газраас 71 тогтоол, Улсын онцгой комиссоос 17 тогтоол, 99 тушаал, 10 албан даалгавар, 60 хурлын тэмдэглэл гарган холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Засгийн газраас иргэдийг 17 удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, таван удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байлгалаа. Иргэд ч Засгийн газрын шийдвэрийг хангалттай тэвчиж хөл хорионы дэглэмийг сайн мөрдсөн. Гэвч өнөөдрийн байдлаар 113232 хүн коронавируст халдвар авч, 548 хүн амь үрэгдээд байна. Ийм харамсалтай байдалд хүрэхэд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зохицуулалт нөлөөлсөн. Энэ хууль цар тахлын үед хамгийн чадваргүй албан тушаалтнуудыг ажиллуулна гэдэг зохицуулалт болсон. Тодруулбал, тус хуулийн 3.2-т заасан зохицуулалт нь төрийн албан хаагчид тавигдах холбогдох шаардлагыг хангахгүй, төрийн байгууллагад ажиллаж үзээгүй хүмүүсийг цар тахалтай тэмцэх хариуцлагатай ажил, албан тушаалд томилох гарц болсон. Энэ байдалд Төрийн албаны зөвлөл зүгээр л чимээгүй өнгөрсөөр байна.
Засгийн газар, Улсын Онцгой комисс, түүний харьяа байгууллага, албан тушаалтнууд цар тахалтай тэмцэх нэрийн дор хүний эрхийг ихээр зөрчих нөхцөлийг дээрх хуулийн зохицуулалт хязгаарлаж чадаагүй. Энэ нь “Ковид-19” цар тахалтай холбоотой хүний эрх, эрх чөлөөний асуудлаар 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын есөн удаагийн 60 зөвлөмж, зургаан удаагийн 33 санал, Комиссын гишүүний 13 зөвлөмж, Комиссын гишүүний 22 шаардлагыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байгаагаас тодорхой харагдах байх.
Цар тахлын үед Засгийн газраас хөл хорио тогтоох буюу хатуу арга хэмжээ авах нь хэр оновчтой шийдэл болж байна вэ?
- Оксфордын их сургуулиас гаргасан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Засгийн газраас авах хариу арга хэмжээг тодорхойлж, хэмждэг үзүүлэлтээр Монгол Улсын Засгийн газраас авсан хатуу арга хэмжээ, хөл хорио нь 433 хувиар өссөн бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийн улсуудаас 26-д буюу нэлээд дээгүүр орж байна.
Тэгэхээр манай улсад хөл хорио багадаагүй, харин ч хэтэрсэн. Гол нь цар тахалтай тэмцэх нэрээр хүний эрх, эрх чөлөөг зүй бусаар хязгаарлах, зөрчих явдал их болж байгаа нь санаа зовоосон асуудал юм. Үүний шалтгаан нь хууль тогтоомж боловсронгуй бус, албан тушаалтнуудын мэдлэг, чадвар хангалтгүй байгаагаас гадна зарим зөрчлийг зориудаар, санаатай гаргаж байна. Тухайлбал, Глоб Интернэшнл төвөөс Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр хийж байгаа 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болох гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь олон улсын хүний эрхийн хязгаарлалтын зарчимд нийцэж буй эсэхэд хяналт тавих, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед мөрдөх дотоодын хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэхэд нөлөөлөх зорилгоор иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторингийн дүнгээс харахад, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн 13 зөрчил, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийн 25 зөрчил, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д баталгаажуулсан мэдэх эрх, мэдээлэл авах, түгээх, боловсруулах эрхийг зөрчсөн 44 зөрчил бүртгэгдсэн байна. Дээрх 82 зөрчлийн 95 хувийг төрийн албан тушаалтан үйлдсэн бол үлдсэн таван хувийг иргэн гаргасан байна.
Нийт зөрчлийн хохирогчдын 82 хувь нь энгийн иргэн байсан бол 15 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Зөрчлийн шалтгаан, сэдлийг авч үзвэл 31 хувь нь эрх зүйн зохицуулалт боловсронгуй бус, 34 хувь нь зориуд гаргасан зөрчил, үлдсэн 35 хувь нь хуулийг хэрэглэх мэдлэг, чадвар хангалтгүй байгаагаас үүдэн гарсан зөрчил байна. Дээрх зөрчлийн 82 хувь нь Улаанбаатар хотод гарсан бол үлдсэн 18 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Зөрчлийн хор уршгийг 1-3 оноогоор дүгнэхэд нэг оноотой буюу хөнгөн зөрчил дөрвөн хувь, хоёр оноотой буюу хүндэвтэр зөрчил 16 хувь, гурван оноотой буюу хүнд зөрчил 80 хувь гарсан нь цар тахалтай тэмцээд байна уу, хүний эрхийг хязгаарлахын төлөө тэмцээд байна уу гэж асуухад хүргэж байна.
-Цаашид яах ёстой вэ?
-Төрийн байгууллагын албан тушаалтнууд цар тахлын үед гаргах аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт болон бусад холбогдох хууль тогтоомжоор баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, олж авах, түгээх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг зөвхөн хууль зүйн хангалттай үндэслэл, бодит шаардлага, тохирох арга хэмжээнээс бусад үед хязгаарлахгүй байх. Тийнхүү хязгаарлах тохиолдолд хамгийн бага хязгаарлахад онцгой анхаарах. Үүний тулд эдгээр эрхийг зөрчихөөс сэргийлэх боломжит бүхий л арга хэмжээ авах, тийнхүү арга хэмжээ авсан гэдгээ нотлох.
-Төрийн байгууллагын албан тушаалтнууд цар тахлын үед гаргах аливаа шийдвэр, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа урьдчилан хүний эрхийг зайлшгүй хязгаарлах шаардлагатай эсэх талаар хөндлөнгийн буюу мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргуулж байх.
-Төрийн байгууллагын албан тушаалтнууд цар тахлын үед гаргах аливаа шийдвэр, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа урьдчилан иргэд, олон нийтэд болон тэдгээр шийдвэрийг газар дээр хэрэгжүүлэх бусад албан хаагчдад боломжит хугацаанд танилцуулж, төрийн байгууллагын албан тушаалтнууд болон иргэдийн хооронд нэгдмэл ойлголт бий болгох.
-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, олж авах, түгээх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг үндэслэлгүйгээр буюу бодит бус шаардлагаар хязгаарласан аливаа эрх зүйн акт, шийдвэрийг даруй хүчингүй болгох буюу өөрчлөх.
-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, олж авах, түгээх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хангалтгүй үндэслэлээр, бодит бус шаардлагаар, тохиромжгүй арга хэрэгслээр хязгаарлаж буй эсэхэд байнгын дотоод хяналт тавих, тэрхүү хяналтаар тогтоогдсон зөрчлийг даруй зогсоож хэвших хэрэгтэй.
П.БАТЗАЯА
Сэтгэгдэл
Зочин [203.91.115.47] 2021-07-02 03:53:57
Угаасаа л төрд хамгийн чадваргүйчүүд нь цугладагш дээ. Ха ха ха. Манайхан ямар ч төрийн уламжлал байхгүй. Улаан оросын цуст үзлээр бузарлагдсан төрийн апарат ерөөсөө л хамгийн увайгүй, хүн чанаргүй, сүнсээ худалдахад бэлэн сүгнүүдийн цуглуулга байдаг. Хэзээд. Маш цөөхөн, үлэмж бага, за нэг үсрээл 10 хувь нь л мэдлэг чадвар ярина. Тэрнээс бусад нь бүгд хүн сүгнүүд. Тоо гүйцээж сан идэгчид. Бас авилгачид. Улсаа тоноочид. Төрийн алба, томоохон хувийн компаниудын хүний нөөцөд яг эгзэгтэй үед бусдын ар нуруунаас хутгалаад местэн дээрээ үлдэж чадах эсэх гэсэн хүн чанарын ганцхан сонголт л тулгадаг. Гэдэс нь хоосон нүүдэлчид үргэлж хүн хутгалах сонголтыг л сонгодог. Толгойтой чадвартайгууд нь тэр бүх менежмент, бааз суурийг нь тавилцаж бэлдэж өгсөн байдаг. Харин нэгэнт бэлэн болсон тогтоц дээр зөвхөн хүн сүгнүүд шалгаран үлдэж дуугаа захиалан бүжиглэцгээдэг. Үндэстэн ядуу, мунхаг байхын хэрээр ийм л зарчим үйлчилдэг. Гоголь яг л ийм хүн сүгнүүдээр дүүрсэн төрийн нүсэр апарат, нийгмийн тогтоцы
Зочин [203.91.115.47] 2021-07-02 04:36:43
н тухай Мёртвые Души зохиолдоо онцолсон юм шүү дээ. Манай төрийн апаратад сүүлийн 20-иод жил яг ийм хүн сүгнүүд голчилж байна. Бас болоогүй ээ дийлэнх нь бага яснтнууд. Ерөөсөө улс үндэстэн түүхийн яг ийм давхцлаар явж өнгөрдөг шиг байна. Хүн сүгнүүд, бага ястнууд төрийн толгойд гарч, нийгэм улам замбараагүй, эрээ цээргүй болохын хэрээр улс үндэстний хөгжил бууран доройтож хувьсгал явагдах суурь дэвсгэр болж өгдөг хэрэг байх. Гэвч хувьсгалаар бас л өмнөхөөсөө дээрдэхгүй хүн сүгнүүд л шалгарч үлдэн төрийг эзэгнэдэг болохыг бид өнгөрсөн түүхээс мэднэ. Одоо ойг нь тэмдэглэх гээд буй ардын хувьсгалаар гэхэд л дан хулгайч, луйварчид, гадны тавиулууд тодорсон байдаг. Данзан сайн хулгайч байсан. Сүхбаатар, Чойбалсан нар Оросын бэлтгэсэн тавиулууд байсан. Сайд Цэрэндорж илтэд Бээжингийн эрх ашгийг хамгаалж байв. Яг өнөөгийн Нямдорж шиг. Ван ноёд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө зогсож байв. Гэх мэтээр. Хаа очиж муу нэртэй Бадамдорж л үндэстний тусгаар байдлын төлөө тэмцэж байсан байдаг. Улс тогтнож, хөгжиж дэвшиж байна гэж мунхаг иргэд итгэж байтал бага ястнууд төрөөр дүүрч, авилгачид луйварчид төрийг удирдан залж, төрийн апарат, нэгдсэн систем тэр чигээрээ луйварчин олигархуудын хөрөнгийг зузаатгах машин болж хувирдаг. Худлаа гэвэл яг өнөөдрийн бодит байдлаа харчих. Хамгийн мэдлэг чадваргүй мөртөө суудлын төлөө үхэхэд ч бэлэнгүүд нь төрийг тэргүүлнэ. Худлаа юу? Тэр Хүрэлсүхийг хар л даа. Хамгийн эрээгүй луйварчид төрийг эзэгнэж байна. Занданшатар мэтийн Наполеон гахайнууд төрийг эзэгнэж байна. Тэдний үнэнч зарц, тайган тайш болсон Нямдорж, Содбаатар нар гүйцэтгэлийг гардаж байна. Түүндээ Оюун-эрдэнэ мэтийн цагаач буриадын үр садыг бээлий болгон ашиглана. Шаардлагатай гэвэл нясалж орхиод Энхсайхан, Бямбасайхан, Да нар шиг шоронд суулгаж дөнгөнө. Нямдорж нар яагаад төрийн итгэлтэй тайган, тайшаар тодорч байна вэ? 1-рт тэдний ард гадны харь улсын нөлөө байна. 2-рт тэд эрх мэдлийг ашиглан өөрсөддөө хууль санаачилж, бүх хүчний байгууллага, шүүх прокурорыг удирдан зохион байгуулж юу хүссэнээ хийлгэн, нийгмийн баялагийг хуваарилах аргад суралцан туршлагажсан. Тэд ийм маягаар эрх баригч намын сонгуулийн хандив, элдэв сүйтгэлийг босгож өгөөд өөрсдөө механизмыг гартаа авдаг. Ийм хүмүүст чадвартай, мэдлэгтэй хүмүүс л гай болно. Аль болох ажлынхаа учрыг олохгүй, мэдэхгүй Ариунзаяа сайд шиг хүмүүс байж байвал удирдахад хялбар. Ердөө ажлын чадваргүй байдлыг нь нээнтэг болгоно. Өөрсдөө хууль биелүүлэхгүй байж бусдыг хуулийн нэр барин айлгана. Яг л Нямдоржийн арга байгаа биз дээ? Нэгэнт удирдлага ийм сонголттой болохоор нөгөө толгой тархиараа шалгарсан нөхөд гудманд л лааз өшиглөхөөс өөр аргагүй болно доо. Улс орныг жинхэнэ Азийн бар болгочих чадвартай сэхээтэй хэдэн арван мянган хүний арми гэрийнхээ хаяанд чулуу нясалж, гудманд лааз өшиглөдөг.
Zochin [66.181.161.106] 2021-07-01 13:53:00
Estoi unen shuu ,oorsdoo ajildaa irehgui bj tsalingaa buten awna ireed bgadaa tsalingiin dutuu ogno iim l niigem bolchihloo do
Зочин [192.82.91.129] 2021-07-01 12:31:52
Hytet uls sonoosoi
Зочин [88.103.231.157] 2021-07-01 09:00:13
Бүх салбарт чадвартай мэргэжилтэн ер нь үгүй болсон доо. Цаашид шинээр төрөн гарах боломж бас байхгүй болсоон.Доктор акдиймч цолтой дуракууд бол харин байнаа, л.хүрэлбатор ах аа.
Зочин [195.46.106.44] 2021-07-01 03:43:59
Ямар завтай хүн хаана ямар цуглаан жагсаал хийх гээд эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ. Төрөөс гарсан шийдвэрийг иргэн бүр үг дуугүй биелүүлээд явсан бол ийм байдалд хүрэх үү. Дур дураараа дуртай газраа тонгочиж, архидаж наадаж согтуурч эрүүлжүүлэхэд хүртэл хэдэн зуугаараа хонож явааг хүний эрх зөрчиж байна гээд балайраад байгаа юм уу наад нэг юм чинь.их юм мэддэг хүн болж худлаа тодрох гэсэн бөөснүүд боливол таарна.
Зочин [64.119.18.169] 2021-07-01 03:22:05
Ажил төрөл явж байгаа үед, чадваргүй, өлбгөр, муу хүмүүс ажиллах нь хүнд суртал болдог.
Зочин [103.57.95.197] 2021-07-01 03:15:14
Хятадыг үзэн ядаж байна. Дэлхий даяар халдварыг зориуд тараасан олон мянган хятадуудыг яагаад дураар нь хаясан бэ хятадын коммунист нам.