Дельта вирусын давалгаа дэлхийд ба Монголд
Дельта вирус дөрөв, тавдугаар сард Энэтхэгт олон хүнийг нас барахад хүргэж, Их Британи, АНУ, Канад, Хятад, Европт нэмж илэрсэн. Уг вирус нь өмнөх альфа болон бетта хувилбарын мутацлагдсан хэлбэр бөгөөд шинэ мутац үүсгэх боломжтой юм. “COVID-19”-ын үед үнэр, амт мэдрэх чадвараа алдах, ханиалгах, халуурах онцлогтой байсан бол энэ хувилбарт уг шинжүүд нийтлэг биш ажээ. Их Британийн Зое судалгааны хүрээлэнгийн судалгаагаар уг хувилбараар өвчилсөн хүмүүст толгой өвдөх, булчин өвдөх, найтаах, хоолой өвдөх, нус гоожих гэсэн шинж тэмдгүүд давамгай илэрч байна гэв. Мөн эдгээр шинжийг хүмүүс хүндэрсэн ханиад эсвэл дунд зэргийн түвшний томуутай андуурч байгааг дурьджээ.
Ковидын шинж тэмдгийн судалгаа хийдэг профессор Тим Спектор “Залуу хүмүүсийн дунд дельта хувилбар тусах нь илүү хүндэрсэн ханиад шиг илэрч байна” гэдгийг онцоллоо. Хэдийгээр хүмүүс ихээр өвдөхгүй ч гэсэн бусад хүмүүст халдвар тараах эрсдэлтэй юм.
Дельта хувилбар асуулт&хариулт: Шинж тэмдэг, вакцин, хоруу чанар
Дельта вирус илүү хортой юу эсвэл илүү хурдан халддаг уу?
“Regional One Health” төвийн амбулаторын захирал, эмч Сирилин Уалтерс:
-Судалгаагаар SARS-COV2 өвчний дельта хувилбар нь өмнөх хувилбараас илүү хурдан тархалттай. Нарийвчилбал, Англиас гарч ирсэн бета хувилбартай харьцуулахад 60 хувиар хурдан тархаж байгаа аж. Харин хоруу чанарын хувьд, энэ нь илүү олон хүнийг эмнэлэгт хэвтэх, хүндээр өвдөхөд хүргэж байна. Гэхдээ нас баралтын тоог ихэсгэж байгаа эсэх нь тодорхойгүй учраас тооцоолоход бэрх гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Дельта хувилбарын шинж тэмдэг бусдынхаасаа өөр үү?
Methodist Le Bonheur Healthcare-ын халдварт өвчний мэргэжилтэн Ширин Мазумдэр:
-Дельта хувилбар туссан ихэнх хүн нус гоожих, найтаалгах, өтгөн хатах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах гэх мэт шинжтэйгээ хэлж байна. Энэ нь хүмүүсийн хүндрүүлсэн ханиадын үед илэрдэг шинж тэмдгүүдтэй төстэй. “COVID-19”-ын үнэр, амтны мэдрэмжээ алдах тэргүүтэй шинж тэмдгүүд энэ хувилбарт арай бага дурьдагдаж байна. Бид дельта хувилбарын талаар болон хүмүүст яаж нөлөөлж буйг нь судалсаар байгаа. Дээрх төрлийн шинжүүд илэрсэн хүмүүс шинжилгээ өгч, эмнэлгийн мэргэжилтэнтэйгээ зөвлөлдөх нь чухал.
Дельта хувилбарын эсрэг вакцинууд хэр үр дүнтэй байна вэ?
Methodist Le Bonheur Healthcare төвийн эм зүйч Морган Жонс:
-Одоогоор вакцин хийлгэх нь “COVID-19”-ын аль ч төрлийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга хэвээр байна. Өдөр бүр бид дельта вирусын талаар нэмж мэдээлэл авч байгаа ч одоогоор бэлэн байгаа баталгаа гэвэл mRNA буюу мэдээлэл дамжуулагч РНХ-ээр гаргаж авсан вакцинууд дельта хувилбараар хүндээр өвчлөхөөс өндөр түвшний хамгаалалт болж чадна гэдгийг харуулж байна.
Англид хийсэн судалгаагаар дельта хувилбар вакцинд мэдрэмтгий хэвээр буй аж. Гэхдээ анхны хувилбараас арай бага үр дүнтэй. Пфайзер (96%), АстраЗенека (92%) вакциныг хоёр тун хийлгэснээр эмнэлэгт хүргэгдэхээс бүрэн хамгаалж буйг харуулсан. Харин Израйлын сүүлд гарсан нотолгоогоор Пфайзер ковидын шинж тэмдгээс бүрэн хамгаалж чадахгүй байгаагаас үүдээд уг улсад зай барих арга хэмжээг дахин эхлүүлсэн байна. Судалгаагаар вакцин эмнэлэгт хэвтэх хүртлээ хүндрэхээс 93 хувь, өвчний халдвар авахаас 63 хувь үр дүнтэйг харуулав.
Дельта нэмэх хувилбар юугаараа өөр вэ?
Baptist Memorial Healthcare төвийн халдварт өвчнөөс сэргийлэх ахлах эмч Стив Трелкелд:
- “Дельта нэмэх” нь дельта хувилбараасаа нэг зүйлээр ялгаатай. K417N нэрт өргөст уурагт ганц мутац орсон байдаг. Ийм төрлийн мутац бусад хувилбар болох бета, гаммад ч бас ажиглагдсан байдаг. Бета, гамма хувилбарын хувд өмнө нь “COVID-19” тусч байсан хүмүүст халдах магадлал илүү өндөр байгаа. Ялангуяа Өмнөд африк, Латин Америкийн орнуудад.
Энэ мутац нь вирусыг хүний биеийн эсэд илүү наалдацтай тогтож, эрчимтэй халдвар үүсгэхэд хүргэдэг. Одоогийн байдлаар “Дельта нэмэх” хувилбар дельта хувилбараас харьцангуй цөөн байна. Гэхдээ энэ төрөл дельта вирусээс илүү аюултай байна гэсэн баталгаа илрээгүй. Үүнээс илүү чухал асуудал бол энэ вирусын аажмаар мутацлагдах, хуримтлагдсан мутац нь бидний биеийн эсэргүйцлийг дийлэхүйц хувилбаруудыг бүтээх эсэх юм.
Дельта хувилбар: Одоогоор мэдэгдэж буй зүйлс
Дельта хувилбар бусад “COVID-19”-ын төрлүүдээс өөр онцлогуудыг үзүүлж байна. Уг хувилбар өөр төрлийн шинж тэмдэг үзүүлж байгаа бөгөөд илүү хурдан халдварлах шинжтэй учраас эрсдлээс сэрэмжлэх нь зүйтэй. Дельта вирус эмзэг бүлгийн хүмүүст, ялангуяа вакцинд бүрэн хамрагдаагүй хүмүүс ноцтой эрсдэл учруулж байна. Одоогоор шинэ тохиолдлуудын 91 хувь, АНУ-ын шинэ тохиолдлуудын 40 хувийг дельта вирус бүрдүүлж, Европ руу эрчимтэй тархаж байна. Судалгаагаар Астразенека болон Пфайзер вакцин дельта хувилбарын эсрэг үр дүнтэй буйг харуулж байна. Хэдийгээр вакцинууд шинж тэмдэг тусахаас бүрэн сэргийлж чадахгүй боловч эмнэлэгт хүргэгдэх, нас барахаас сэргийлж чадаж байгаа аж.
SARS-CoV-2 дельта хувилбараар өвчилсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байна вэ
Дельта хувилбар АНУ дахь шинэ халдварын тохиолдлуудын 83 хувийг бүрдүүлж байна гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошелл Валенски мягмар гарагт мэдэгдэв. Сарын өмнө, долдугаар сарын 19-ний өдөр дельта хувилбар шинэ тохиолдлуудын 30 хувийг бүрдүүлж байсан бол долдугаар сарын 3-нд 50 хувийг давж байжээ. Дельтагаар өвчилсөн хүмүүсийн дунд ковидын эсрэг вакцинаасаа ганц л тунд хамрагдсан эсвэл хамрагдаагүй хүмүүс давамгайлж байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвар авах хамгийн их эрсдэлтэй. Үүнд ялангуяа 12 хүртэлх насны хүүхэд орно. Уг хувилбар хүүхдийг илүү хүндээр өвчлүүлдэг гэдэг баталгаа одоогоор байхгүй ч вакцинд хамрагдаагүй учир илүү эмзэг юм. Одоогоор олон улсад SARS-CoV-2 Дельта хувилбараар өвчилсөн хүмүүст “COVID-19”-өөр өвчилсөн хүмүүстэй ижил эмчилгээ хийж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.88] 2021-07-24 05:41:33
Делта орж ирдгээ ирээд тардгаа тараад дуусаж байхад чинь юун хэдхэн бэ? Одоо удахгуй Ламбда хувилбар орж ирэхэд бэлтгэлтэй байгаарай. За даа тэгээд байгалын шалгарал явагдаж байна даа, ухэх нь ухээд амьдрах нь амьдрах биз
Зочин [31.32.212.183] 2021-07-23 15:45:23
Delita ikhesbel syirne syy,Mongolchyyd aa!!!anhaarzgaa!!!
Зочин [203.91.112.114] 2021-07-23 04:21:06
ДЕЛЬТА-гаа шалгаж мэдэхгүй наадуул чинь. 3 гэдэг нь гадны ЛАБ -аар шинжлүүлсэн тоо. угтаа бол тархасан л байгаа. Олон улсад хэлэхэд сайхан юм даа. ... Зөвхөн ГУРАВхан.
Зочин [202.126.88.156] 2021-07-23 01:14:26
Засгийн газар, эмя, уок Монголчуудыг туршилтын цагаан хулгана болголоо. Бид үхэж дуусаж бн. Бидний биед хор урт хугацаанд үйлчлэх хор тарьсан бх. Хятад вакцин дахиж л битгий тариулаарай хүмүүс минь. Шалгарсан fizer вакци]н л тариулцгаая. Хятадууд өөрсдөө нууцаар 100 сая тунг худалдаж авч өөрсдөдөө хийсэн шүүдээ
Махор [66.181.161.101] 2021-07-22 14:02:22
2 тун хятад вакцин хийлгээд 23 хоногийн дараа Короно туссан. Дельта гэж бодож байна. Америкт шинэ халдварын 85 хувь дельта, Монголд 3 тохиолдол гэдэгт итгэхгүй байна.
Зочин [150.129.142.79] 2021-07-22 16:33:33
yagaad delta gej
зочин [124.44.184.129] 2021-07-22 13:55:14
Дельта хувилбараас болгоомжлох нь зөв, гэхдээ дельта хувилбар Монголд аль эрт Энэтхэг ажилчдаас 5 бүртгэгдсэн биз дээ? Дотооддоо 3 нийт 8 биш үү? Яагаад бодит үнэнийг мэдээлэхгүй нуугаад байгаа мөртлөө ард иргэдийг айдаст автуулах ийм мэдээ нийтэлж байгаа юм бэ? "Зууны мэдээ" сонин эрх баригч намын суртал ухуулагч, иргэдийн тархи угаагч болчихсон юмуу? Үүний оронд Дельта хувилбараас хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах вэ гэдгийг ард иргэдэд маш тодорхой оновчтой зөв зааварчлах ёстой биш үү? 12 хүртэлх насны хүүхдүүдээс бусад бараг бүгд Монголчууд вакцинжсан биз дээ? Гэтэл халдвар, нас баралт буурсан уу? Одоо хүүхдүүд рүү эрчимтэй дайрч тэднийг вакцинжуулах тактик боловсруулж байна уу? Хятад, орос вакцин Монгол хүний ген, удамшил, нөхөн үржихүй, оюун ухаан, сэтгэлгээнд нөлөөлөх үү? Судалгаа байна уу? Вакцин уг нь сайн дурын биз дээ? эсвэл албадмал болчихсон юмуу? Хятад орос вакцинаас ямар нэгэн гаж нөлөө хожим үүсвэл хариуцлагыг нь хэн хэрхэн яаж хүлээх вэ?
Зочин [202.179.24.30] 2021-07-22 17:42:34
Тийм шүү!
Зочин [64.119.19.39] 2021-07-22 12:18:03
гадаадаас ирж байгаа улсуудыг тусгаарлах хэрэгтэй. жуулчин компанийн чартер нислэгүүдыг зогсоо
Зочин [202.55.188.94] 2021-07-25 00:00:19
2 tun vaktsindaa hamragdsan murtluu l korono tuschihlaa shte tegheer vaktsin bol ymar ch ur dun alga daa
Зочин [64.119.27.194] 2021-07-22 10:58:54
Balai uma bee hul horiogo higeechee archaagyi um baij. Koronaga diilehgyi udaj baij. Odo yhetsgeeh um bn l da
zochin [203.91.115.245] 2021-07-24 03:40:16
Юуны чинь хөл хорио хүсээд байгаа юм бол өөрөө гэртээ байгаа ч
Болд [66.181.183.219] 2021-07-22 09:16:46
Энэ вакцин хийлгэхгүы гэж буй нөхөр тэр хөх тэнгэрлүүгээ морилно уу
Зочин [59.153.114.217] 2021-07-22 09:08:33
Хүүхдүүдэд вакцин шахах гээд чичирж бнуу та нар ёстой гайгүй блгүй та нар Мөнх тэнгэр харж бга шүү муу юм шиг санагддаг хийж бга хүмүүсийн өвөг дээдэс тэнгэрт шүүгдэж нүглийг чинь эдлэж бдгийн за алуурчин шуналын дэвүүдээ