Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг дөрөв хоног хязгаарлана

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байгаа. Тэгвэл энэ удаад Баянзүрх дүүрэгт хамаарах Зүүн дөрвөн замын уулзварын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх гэж байна. Үүнд:

  • Наймдугаар сарын 8-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэл

  • Наймдугаар сарын 10-ны 23:00 цагаас наймдугаар сарын 12-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас урагш Намьянжугийн гудамжны "Петровис" шатахуун түгээх станцын уулзвар хүртэл

  • Наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг

тус тус хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-08-09 03:12:27

нарантуулаа хаачих л даа тэгвэл түгжрэл 50 60% буурна.

Зочин [66.181.161.43] 2021-08-09 00:19:43

Энэ хэсгийн замын хашлага ямар ч асуудалгүй бсан, мөнгө угаах арга бнадаа. Өдөр бүр үүгээр явдаг хүмүүс мэднэдээ. Тэрний оронд гэр хорооллоо л сайжруул.

Зочин [103.10.23.146] 2021-08-08 11:11:58

Хотын дарга гэр хорооллын замаа сайжруулаач гэр хороололд юуч хийсэнгүй

ZOCHIN [66.181.185.240] 2021-08-07 11:52:49

НАМЯАНЖУ ГЭСЭН ЧУЛУУ ОВООЛСОН ҮҮРЭГГҮЙ САДААТАЙ ХЭСГИЙГ ЗАМ БОЛГООД ДУНД НЬ БРОДУР ТАВИМААР БНА ЗАМ ЯДАЖ ӨРГӨН БОЛНО

алтангэрэл [202.126.89.40] 2021-08-07 08:00:10

яасан,,,замын хашлага буюу бродюр нь болохоо байгаад солихоор шийдвүү,,,мөнгө угаах үйлс тань насны чинь цөв болох болтугай


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.