Авлигын эсрэг комиссын нэн түрүүнд хийх ажил Дарханы замын тендерийг шалгаж, Б.Энх-Амгаланг гишүүнээс нь эгүүлэн татах юм

Aдмин / Хууль

Улаанбаатар-Дарханы зам гэж “там” болоод хэдэн жилийн нүүрийг үзлээ. Хамгийн их ачаалалтайд тооцогддог Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг Засгийн газар 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаараа гаргасан байдаг. Нийтдээ 204.11 км замыг хоёр жилийн дотор барьж, 2020 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн боловч уг зам өнөөдрийг хүртэл шороо тоостойгоо зууралдсан хэвээр байгаа.

Үндсэндээ одоо бол 2024 оноос өмнө амжиж энэ зам дуусвал их юм болохоор болчихоод байна. Саявтар Дарханы зам ашиглалтад орсон гэсэн мэдээ “Цагийн хүрд”-ээр явлаа. 200 км замын 100 гаруйхан км нь л ашиглалтад орсон, бусад нь орох байтугай ажил нь эхлээгүй байгаа. Энэ талаар Дарханы гишүүн нь өөрөө хэлсэн. Одоо л шүүхийн ажил нь эхлэхэд бэлэн боллоо гэж. Энэ шүүх нь замын тендерээ булаацалдсан л шүүх хурал болох юм. Тэгэхлээр тендер нь ч зарлагдаагүй байгаа зам хэзээ ашиглалтад орох вэ гэдэг нь тодорхой. Энэ жилдээ тэр талаар саналтгүй. 204 км замын ажил удаашрахын хэрээр төрийн томоохон албан тушаалтны ханцуйн доторх наймаа гаарч, ил болж байна.

Энэ бүхний эхлэл Зам тээврийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас эхтэй. Тэр л тендер будилуулж ажиллахгүй компанид худал тендерт ялуулсан нэрээр мөнгө угаасан байж болзошгүй. Тэр нөхрийн өөрийнх нь хувийн “Мишээл экспо” энэ цар тахлын үед яаж өргөжин тэлж, хөгжиж байгааг харахад ийм хар хэнд ч төрж байна. Цар тахлын үед маш амжилттай, тасралтгүй явж байгаа бизнес бол “Мишээл экспо” худалдааны төв болоод байна. Энэ захын үйл ажиллагаа ёстой нэг гялалзаж өгч байна. Тэр нөхөр Дарханы зам ашиглалтад хэсэгтээ орохгүй гэдгийг сайн мэдэж байсан учраас зугтаж, Говь-Алтайгаас сонгогдож хуулийн хамгаалалтад орсон. Дарханы замыг өдийг хүртэл ашиглалтад оруулахгүй гацаасан нь хэт олондоо эрдэж “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” хэмээн бардаж, бярдаж байдаг Б.Энх-Амгалан гишүүний хийсэн үйлдэл. Дарханы замын төслийн ажлыг жинхэнэ утгаар нь удаашруулж, олон иргэнийг хохироосон хүн бол яалт ч үгүй Зам тээврийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан.

Энэ замтайхолбоотоймаш олон хүнийажил амьдрал, амь нас, эрүүл мэнд хохирсон асуудлыг нэн тэргүүнд ярих ёстой. Дарханы замын ажлыг ямар ч төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй, гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээгүй, санхүүжилтгүй эхлүүлж, замыг хаасны балгаар олон иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Тэр тусмаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл гэсэн бүтэн таван аймгийн иргэдийн эрхийн асуудал хамгийн ихээр орхигдсоор байгаа. Өргөтгөх, шинэчлэх ажил хөрөнгө мөнгөний болоод улс төрийн шалтгаант асуудлуудаас үүдэн хэт удаашралтай явагдаж байгаа. Ер нь олон иргэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажил амьдрал, эрүүл мэндээрээ хохирсон асуудлыг Б.Энх-Амгалан гишүүн хар толгойгоороо хариуцах ёстой. Дарханы замд хохирогчид ч Зам тээврийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас хариуцлага нэхэх хэрэгтэй. Ер нь ажил хийж үзээгүй хүн бүтээгүй, түвэгтэй, хүнд хүчир ажлаас аль болох дөлж, тойрч гүйгээд байдаг тал байдаг. Нэг үгээр хэлбэл, халгаж гүйгээд байдаг юм.

Б.Энх-Амгалан гишүүний өөрийнх нь “Мишээл экспо” хэрхэн цэцэглэснийг, өрөөлийн Дарханы зам яаж зэрэмдэглэгдсэнийг хар даа. Хэдэн жилийн өмнө хэний ч мэдэхгүй байсан захын эзэн гарч ирээд Монгол төрийн ажлыг ингэж л самарч байгаа юм. Б.Энх-Амгалан гишүүн өөрийнхөө зах дээр гаргасан сэтгэлээ энэ төрийн ажилдаа гаргачихгүй яав даа. Бүр болоогүй мань хүн Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа газрын замаа ашиглалтад оруулж чадаагүй байж Тэнгэрийн зам яриад зогсож байсан нэгэн. Өнөөдөр Тэнгэрийн зам байтугай, газрын зам нь ч алга. Дарханы зам ирэх онд ч ашиглалтад орохгүй. Ирэх жилүүдэд хичнээн хүний амь нас эрсдэж, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохыг хэн ч мэдэхгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй. Дарханы зам тавигдах гэж хэдэн төрийн нүүр үзэв. Анхнаасаа л Дарханы зам салбарын сайд, газрын дарга зэрэг шуналтнуудын нүд, гарт өртчихсөн байсан хэрэг. Хоёр парламент дараалан МАН үнэмлэхүй олонх болчихоод, бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлчихээд өнөөдрийг хүртэл бүтэн гурван жил ганц Дарханы зам тавьж чадахгүй байна гэдэг үнэхээр харамсмаар, халагламаар. Одоо Дарханы зам хүний амь нас, эрүүл мэндэд маш аюултай бүс болчихсон байна. Дуусдаггүй Дарханы зам хэзээ ашиглалтад орж, ард иргэдийн санаа амарч, ажил амьдрал жигдрэх вэ, хэн үүнд хариулт өгөх вэ. Дарханы замын ажлыг унжруулж сунжруулж, ард иргэдэд бөөн зардал чирэгдэл болж байгаа зүйл нь Б.Энх-Амгалан гишүүний төрийн ажилд хэрхэн ханддагийн илрэл.

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын эсрэг комисс байгуулахаар болсноо зарласан. Учир нь Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байгаа учраас энэ бүхэнтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Тэгэхлээр Авлигын эсрэг комиссын хамгийн эхний ажил бол Б.Энх-Амгалан гишүүнийг шалгаж мөнгө угаасан уу, хэн нэгэнд давуу боломж олгож шан харамж авсан уу гэдгийг шалгаж ард түмэнд мэдэгдэх ёстой. Мэдээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ тэмцэл хүнд хэцүү байх болно. Тэрээр “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” хэмээн хэлж байсан. Яалт ч үгүй тийм, тэгээд ч Монголын хамгийн чухал хэрэгтэй замыг ямар санаатай дөрвөн жил гацааж ард түмнийг чирэгдүүлсний үнэн учрыг олох нь энэ байгуулагдсан Авлигатай тэмцэх комиссын нэн тэргүүний ажил байх ёстой. Улс орон, ард түмэнд өчнөөн зардал чирэгдэл учруулсан энэ нөхрөө яаравчлан шалгаж, ажлаа эхлүүлмээр байна. Авлигатай тэмцэх комиссын чинь эхний ажил бол Дарханы замын тендерийг шалгаж, Б.Энх-Амгаланг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах юм шүү, Ерөнхий сайд аа.


Сэтгэгдэл

Зочин [64.119.23.233] 2021-08-14 02:17:47

Азийн Хөгжлийн Банк дангаараа шийдэж Хятадын коипаниудыг тендерт шалгаруулсан юм уу? Монголын ЗГ болон ЗТ яам гэрээнд оролцоогүй юм уу? Ийм зарчим байх ёсгүй. Уг асуудлыг бичсэн хүнийг шалгах хэрэгтэй гэж нэг орк бичжээ. Ажлын хариуцлага алдаж асар их хохирол учруулсан явдлыг бичиж гол эздийг холбогдуулан хардаж бичсэн нь буруу юм биш шүү дээ? Дарханы замаас болж МАН-ын нэр төр унаж байгаа шүү дээ. 2020 онд ашиглалтанд орох хариуцлагыг МАН хүлээх ёстой..

Иргэн [66.181.185.34] 2021-08-13 23:15:34

Эхлээд энэ захиалгатай бичээчийг маш сайн шалгах хэрэгтэй. Азийн хөгжлийн банк тендер зарлаж, бүх замд Хятадын компаниудыг шалгаруулсан. Монголын нэг ч компанид нэг ч КМ зам өгөөгүй. Маш тодорхой асуудал. Гэтэл Хятадын компиуд нь маш ноцтой, зарим нь цүнхний компани байсан. Монголын ажил хариуцсан хүмүүс цөмөөрөө мэдэж байгаа. Энд Монголын Засгийн газар, Зам тээврийн яамны оролцоо үндсэндээ байгаагүй. Гэтэл санаатай ингэж бичиж байгаа нь зүгээр л Засаг, төрийн эсрэг ард түмнийг турхирсан хар гарын дохио. Энх-Амгалан хууль, аюулаас хамгаалахын мэргэжлийн хүн. Энэ сайт, бичээчийг шалгахаас гомдлоо эхлэх хэрэгтэй. Энэ хэний сайт билээ гэхээр маш тодорхой. Хөлсний бичээч дулаан хувцсаа бэлтгээрэй.

зочин [103.26.193.125] 2021-08-13 08:24:13

Энэ замын ажлын хэсэг гэж байна уу. Эзэнгүй гэсэн мөртлөө мөнгө төсөвлөгдөөд хийгдэж байгаа ажилдаа зарцуулагддаггүй. Ноднин л гэхэд яг энэ Дарханы зам дээр ажиллаж байсан хятад эзэнтэй хүн тендерийг нь авсан компанид монгол залуу өөрийнхөө зардлаар ажил гүйцэтгэж байгаад бурхан болсон.Тэр залуу олон хүнээс мөнгө зээлсэн байсан. Одоо болтол мөнгөө олж авч чадаагүй 4 нялх хүүхэдтэй авгай үлдсэн. Зээлсэн мөнгөө төлж чадаагүй учраас байр орноосоо хөөгдөх нь холгүй байна. Энэ асуудлыг хэнд хандаж хаана шийдүүлэх ёстой вэ. олон түмэн минь ээ. Гүүрэн дээр ажиллаж байсан компани.

Зочин [66.181.160.3] 2021-08-13 02:58:07

Дарханы зам өрай ч дээ ганц зам хэдэн жил болов оо

tusa [66.181.168.82] 2021-08-13 02:04:27

Мишээл экспо гээд олон юм яриад байх юм. Сайн ажиллаж байвал бидэнд л хэрэгтэй ш дээ. Татварт ихээхэн хэмжээний мөнгө төлнө, эргээд ард түмэнд очно ш дээ.

Зочин [202.126.88.213] 2021-08-13 00:18:22

Энэ халтар сайдаа зайлуулаа!!!! Юу ч хийхгүй бна

Зочин [66.181.184.122] 2021-08-12 12:10:42

ТУХАЙН ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙДТАЙ НЬ ЦУГ ШАЛГААЧ!!! ХЯМАРЛЫН ҮЕД ХҮЧЭЭР 50 ТЭРБУМЫН МУЗЕЙ БАРЬДАГ ХҮРЭЛСҮХИЙН ОРОЛЦОО БАЙЖ Л ТААРНА!

ман [202.21.125.150] 2021-08-12 10:34:11

ЯАРАЛТАЙ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ ДАРХАНЫ ЗАМЫН ЛУЙВРЫГ ШАЛГАХ ЁСТОЙ... САЙД, ДЭД САЙД. ТНБД, ЗАМЫН ГАЗАР ГЭЭД

Зочин [103.26.193.125] 2021-08-13 08:27:39

энэ том луйвар явагдаж байгаа шүү. Үүүний ард олон хүн байгаа. Бүгдийнх нь үнэн мөнийг олж тунгаах цаг нь болсон.

иргэн [192.82.80.5] 2021-08-12 10:09:40

Аливаа авилгын асуудал тухайн хүний намтай холбоотой болохоор өмөөрөөд явуулахгүй байх шиг санагддаг. Аль ч нам ялгаагүй

Зочин [202.131.243.186] 2021-08-12 08:11:07

AТГ ажлаа хийж, энэ замын ажлын тендерийг сайн шадгах хэрэгтэй. 2018 онд Энх-Амгалан сайд ирэх жилийн намар 4 эгнээ, 2 урсгалтай зам ашиглалтанд орно гээд ярьж байсан хүн шүү.

Зочин [66.181.160.67] 2021-08-12 06:30:50

Авлигалын Эсрэг Комисст баяр хүргэе , ийм л байх ёстой - эхний том ажлаа ил тод зарласанд КОМИССТОО \ Нямбаатартаа \ баярлалаа . Ингэж л АКУЛУУДААСАА эхлэх ёстой - ингэж чадсанд баярлалаа .

Зочин [66.181.161.90] 2021-08-12 06:08:19

204kmざm

Зочин [103.229.121.211] 2021-08-12 06:03:50

Хятадын АТГ-тай хамтарч ажилла. Авилга өгсөн хятадын компаниар дамжуулж нотолж наад Энхамгалан хулгайчаа хэргийг нь хүлээлгэ.

Зочин [103.26.193.125] 2021-08-13 08:29:06

Энэ яах аргагүй хятадтай холбоо сүлбээтэй.

ҮНЭН БОЛ ЭНЭ [202.179.24.98] 2021-08-12 04:05:51

ТОМ ТОМ ГУУАГАЛЖ ЭХЛҮҮЛСЭН АЖЛУУДЫН ҮР АШИГ ГЭЖ ӨЧҮҮХЭН, ГОЛ ЗОРИЛГО БОЛ ДУНДААС НЬ ХУЛГАЙЛАХ

Зочин [168.126.248.3] 2021-08-12 03:39:56

Зам барина гэдэг чинь амар юм биш малуудаа сэтгүүлч нэртэй өлөн сда нар захилгаар юм бичихээ боль

Зочин [203.91.115.54] 2021-08-12 02:46:13

Өргөдөл гаргаж өгөөч үндэслэлтэй юм бичээд өг тэгвэл шалгадаг байгууллага нь шалгах тодорхой шдэн

Зочин [66.181.161.98] 2021-08-12 02:26:34

Бичихээсээ өмнө нэг яваад үзээч 30км зам нь ашиглалтад оруулсан бусад нь зам биш там болсон зам байна.

зочин [202.126.89.29] 2021-08-12 01:53:56

АН-ЫН МӨНГӨ ИДДЭГ АРГУУДЫН НЭГ НЬ ЗАМ, ЗАМЫН БОРЖУР СОЛИХ АЖИЛ БАЙДАГ БҮГД Л ҮҮНИЙГ МЭДДЭГ МӨРТЛӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ ЮМ ЭНЭ ЗАМААР ЯВДАГ АЙМГУУДЫН НООМОЙ НӨХДҮҮД ИНГЭЭД Л ЭД ХӨРӨНГӨӨ ЭВДЭЭД ХЭВТЭЖ БАЙ ДАА ТАВИЛАН ЮМ ДАА. УГ НЬ ХҮЧЭЭ НЭТГЭЭД ТЭМЦВЭЛ ТЭР МУУ ЭНХ-АМГАЛАН БАЙТУГАЙ Л ЮМ БОЛНО ДОО.

Zochin [66.181.160.63] 2021-08-12 01:47:37

Enkj-Amgalan bol ugaasaa abilgalch hun dee Han uul duuregt yu ch hiigeegui baij toirog soliod gushuun bolson Zusarch byalduuch chadbar muu hun muutai dolgonuur mongonii zarts hun dee Altaigaas garsan hamgiin muu gushuun shuu Odoo aimagt uy ch hiigeegui l ybj bn daa

Эрдэнэсайхан [202.126.90.24] 2021-08-12 00:00:56

Хамгийн ачаалалтай замаа анхнаас нь хуулж хаяаад, хурдан барихыг ч бодохгүй, мөнгө идэх гээд туршлагагүй компанид бүүр замынхаа хоёр хэсгийг өгнө гэдэг бол маш сэтгэлгүй хүний ажил. Энэ олон түмний нүдний өмнө хийсэн том гэмт хэргийг тодорхой шийтгэхгүй юм бол засаг төр, хууль дүрэм гэж байх хэрэггүй. Сайхан улс орон минь нүдэн дээр минь сүйрч байна. Үнэхээр хайран

toli [213.147.164.8] 2021-08-11 21:35:29

205 km barj cadahgui zasag, uls hogjij bna, bid ard tumnee boddog gej jariaad hereggui

Зочин [73.169.146.84] 2021-08-11 20:18:57

Яг үнэн бичсэн байна.. МАН онигоо..

Тулга [66.181.184.146] 2021-08-11 14:27:31

Эхнээсээ л хүний сэтгэлээр хандсан биз дээ. Хуучин замаа хуулахгүйгээр хажуугаар нь шинэ замын ажлаа явуулаачээ гэж хичнээн хэллээ. Замд зарцуулах. тэр их мөнгөнөөс Мишээл өргөжиж барилгын асар төм зах нээж байсныг бүгд мэдэж байгаа.

Зочин [66.181.161.41] 2021-08-11 10:31:39

TER ENXAMGALAN DARXANII ZAMD ONXOLDOJ ERTONTSOOS UTER TURGEN YAVAASAI BILEE NUGELT XULGAICH

Зочин [103.10.22.234] 2021-08-11 10:19:43

ezen n enkboldcodon

Зочин [202.55.184.18] 2021-08-11 09:45:39

Ганц зам тавьчихаж чадахгүй, худлаа хий хоосон ярьж хэлбэрдэхээс өөр чадваргүй хүмүүс юм даа.

Зочин [202.126.90.40] 2021-08-11 09:36:59

ОЮУЭРДЭНЭ ГЭЖ салга хулгайчаа Дарханы зам дээр арга хэмжээ авч чадахгүй бол үтэр түргэн зайлаарай

Zochin [192.82.81.113] 2021-08-11 09:32:18

АРДЫН НАМЫНХАН УГААСАА ЗАМ ТАВЬЖ ЧАДДАГГҮЙ. ОНЬГОО, БӨӨН ХАХУУЛЬ

Зочин [66.181.161.92] 2021-08-13 03:55:06

АН ынхан 4 тэрбумын замыг 23 тэрбумаар тавьдагийг бодвол харин ч гайгүй юм бишүү ккк

zochin [202.9.41.4] 2021-08-11 09:23:45

Zamiig huulj haychihaad.hamgiin naidvartai tsever orchintoi suudliin vagoniig horiod ard tumnee zam deer alaad bga ymar shadar saig.ES ve.Ta nar Emart.Narantuul.Huchit shonhor deer buugnerch.hot hoorondiin avtobusand chiheldeed yvj bgaag haraach.Yasan uhaand n uhna uhsen hulgaichuud ve.Ard tumnee auylgui unaagaar teeverleh setgelgui.2000 hun ajilgui buten jil bolj bn.Ali ali taliig bodood suudliin vagonoo yvuulaach.Ard tumeen bugdeeree shaarday.

Зочин [66.181.186.172] 2021-08-11 08:58:04

Энх амгаланг шийтгэ

Зочин [66.181.161.41] 2021-08-11 10:29:22

TER ENXAMGALAN GEJ NEG NAXIU XAMARLASAN BUTELGUI ZAXIIN NAIMAACHIN MEDLEG BOL OOOO OMXII SHUUDEE. TER TENDER BUDILUULJ MASH IX XAXUULI AVSAN NI MEDEEJ UUNIIG ERONXII SAID SAIN SHALGAJ BAIX GAZART NI XURGEJ JANG NI IDUULEEREI

Enhamgalan hujaaa [91.186.76.134] 2021-08-11 08:33:37

enkhamgalan bol hyatad hun. antropolog hugjood 500jil bolj baina. mongol hyatad hunii turh, alhaa gishgee zan aranshin shal uur. Enhamgaland hyatad hunii buh shinj baidag

Зочин [66.181.187.110] 2021-08-11 08:18:56

Данхрушка данх шиг хэлбэртэй хоосон толгойг нь өхөөрдөж, данхраадагдаж амьдардагыг нь егөөдөж хайрлав

Зочин [66.181.187.110] 2021-08-11 08:18:24

Данхрушка

Зочин [66.181.187.110] 2021-08-11 08:17:50

Данхрушка

Зочин [103.80.210.183] 2021-08-11 07:47:57

төр солигдож төрийн түшээд гэгээрч нар баруунаас гарч навчаа хүүхэн цэрэгт явах цагт л биелэр зүйл л дээ.

irgen [31.45.5.25] 2021-08-11 07:28:12

hudlaa baihaa, ilruulne, erguulen tatna gej. buh darga nar nisdeg bolson ued. øngørsøn zunaas ehleed l nisch bn. irged min dee

ard [202.9.46.50] 2021-08-11 06:08:35

хархал үлдлээ ард түмэнд том том амласанааа санаарай богд уулын туулын газарыг зардаг төрииин нэр зүүүсэн хурган дарга лалруудааа зайлуулаарай саяханл цүнх баригчид байсан гээл их бичигдэж баына шүүү цаад шуналууд чинь

Зочин [202.126.88.140] 2021-08-11 05:53:26

Авилгалыг сайн шалга Оука минь. Таны гарт ирээдүй минь байна.

Зочин [103.80.210.183] 2021-08-11 07:49:02

оюухан чинь чадахгүй л дээ. үлгэн салган жилээ гүйцээвэл их юм болно.

иргэн [66.181.161.51] 2021-08-11 05:23:49

төр засгийн ажлын ямар ч туршлагагүй нэг мудакыг гишүүн, сайд болгож улсын хөрөнгө зувчуулах бололцоо олгосон фактууд шууд Хүрэлсүхтэй холбоотой. Намаа санхүүжүүлэх нэрээр энэ замын хөрөнгийг будаа хийсэн. МАН-ынханд хууль үйлчлэхгүй байна. Арай дэндэж байна ш дээ. Ийм байхад энэ улс орон яаж хөгжихийн, энэ ядарсан ард түмний амьдрал яаж сэхэх вэ дээ.

Зочин [192.82.91.182] 2021-08-11 04:39:00

Mongol hariutslagaguin zudand alin galaviin nervegdsen. Hezee sain saihan tsag ireh yum baigaan buu med.

зочин [202.131.227.30] 2021-08-11 04:12:43

Энэ замын тендер Зам хийх компани дээрээ 4 удаа чавчигдаад ямарч ашиггүй үнийн санал орж ирж байна гэж ярьж байгааг сонссон аймаар шүү Төртэй холбоотой ажил ингэж л явдаг учраас ажил нь явдаггүй л юм даа

Зочин [202.126.89.212] 2021-08-11 04:00:51

Энэ Энх-Амгаланд хариуцлага тооцох ёстой. Сайхан замтай болно гэж ард түмнийг хуурч худлаа ярьсан, олон хүний алтан амь эрсэдсэн, тёндёр будлиантуулсан, улсын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж улсын эдийн засагт муу нөлөө үзүүлсэн, ард иргэдийн машин тёхник эвдэрч тэдэнд эд хөрөнгийн болоод сэтгэл санааны хохирол учруулсан, олон түмний зав цагийг алдагдуусан зэрэг олон асуудлаар хариуцлага ярих ёстой юм бишүү.

Зочин [202.126.89.206] 2021-08-11 08:23:51

Шударга шуувэл шууд шоронд хоригдоно.

Зочин [202.126.88.140] 2021-08-11 03:56:25

Оука минь Авилгатайгаа тэмц. Эхнээс нь мэдээл. Ард түмэн ард чинь байна.

Зочин [172.58.142.146] 2021-08-11 03:54:37

B.enhamgalan mash horlontoi zuil hiisen shuu dee

Зочин [202.9.46.211] 2021-08-11 03:29:40

Хүнд даацын автомашин борооны ус хоёр засмал замыг эвддэг.

Зочин [103.80.210.183] 2021-08-11 07:50:16

5тонны машин яваад болоод л байсан юм тэгж 5тонны машинаа эргэн ашгла.

Зочин [211.36.145.235] 2021-08-11 03:07:30

AH zasag barij baihad zamiig dan dotoodiin kompaniudaar monchig gyalalztal bariulj baisandaa . Ajiliig gyalalztal hiisnees boljl MAH horsohdoo zuvhun AH-iig horlohiin tuld Mongol ulsaach horlosondoo davhar

Би [202.126.88.37] 2021-08-11 03:07:12

Дарханы замын тендэрийг шалгахгүй бол хууль гэж яриад яахав ард түмнийг олон жил хохироосон том толгойнууд

G [202.126.90.15] 2021-08-11 03:06:35

Govialtai n nokhdyyd yakhaaraa iim khogiin setgelgyi adgiin baidgiim be? Tuvdyydiin erliiz khurliiz bolokhooroo iim baidgiim uu? Enkhamgalan ged manj khaanii nertei shookhuuz bol kharakh tsarainii l kujaa baas!

Зочин [202.9.47.55] 2021-08-11 03:04:38

Сингаг босгож хөгжүүлсэн нөхөр авлигач, худалч, чадвар муутай энэ мэт намынхаа нөхдүүдийг шоронд хийж байж амжилтанд хүрсэн байдаг.

bat [192.82.65.182] 2021-08-11 03:03:15

neg ch tehnikgui kompanid ene zamin neleed hesgiig ogson,ter ni ajlaa hiidgui,tenderiig chini tsutsalna geheer ulsaas hohirol toluulne gej baigaa.ene bol tsever avilgal.ter ogdoison enhamgalan hulgaichiig tatah estoi.

Зочин [202.55.188.46] 2021-08-11 02:57:29

шүүхэд өг

Зочин [150.129.143.233] 2021-08-11 02:55:43

Авто ослоор Хичнээн ч хүний амь эрсдэв. Яахав техникийн бүрэн бус байдал гэх байх. Ямар хурд хэтрүүлсэн гэлтэй биш. хүний амь, тёхникийн гэмтэл, сэтгэл санааны хохиролоо тэр балиар амьтан энхамгалангаас нэх.

Зочин [103.26.193.215] 2021-08-11 02:29:04

Дарханыхан өөрсдөө барьж аваад тамлаач наадхаа

Зочин [103.14.36.18] 2021-08-11 02:28:33

Алтанхуягийн засгийн үед замыг мөн ч шуурхай, чанартай тавьдаг байж билээ. МАНын үед 2-3 жил болоход зам ч үгүй, мөнгө ч үгүй, хариуцлага алдсан нөхөд нь замын мөнгийг завшчихаад байхад удирдлагууд н зүгээр л хараад хариуцлага тооцохгүй байжл байдаг.

zochin [66.181.161.83] 2021-08-11 12:34:04

Altanhuyagiin zasgiin gazar undsend n zasmalaar holboson shu dee ....

Зочин [66.181.161.22] 2021-08-11 10:44:21

алтанхуяг уу хахаха

Зочин [103.80.210.183] 2021-08-11 09:55:37

ганц нэг дуудаж чикен далавч мэтээр хуураад л явюж байгаа даа.

Зочин [203.91.115.41] 2021-08-11 02:19:35

Гол эзнийг нь илруулж бичсэн байна.

Зочин [192.82.68.110] 2021-08-11 01:50:28

Мөн ч хэцүү зам бна аа. Дээгүүр мөгийг идэж дооуур амь үрэгдэж л бна даа

Зочин [202.126.90.90] 2021-08-11 01:50:14

Lalariig buudaya


67 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
67 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.