Паралимпын тосгонд Монголын багийн штабын байр ажиллаж эхэллээ

Aдмин / Спорт

Япон улсын нийслэлд болох "Токио-2020" зуны Паралимпын XVI наадамд оролцохоор очоод байгаа Монгол Улсын Үндэсний шигшээ баг, Паралимпын тамирчдын тосгонд Штабын байраа тохижуулаад байна.

"Токио-2020" Паралимпын тосгоны 20 дугаар байрны 2 дугаар давхрын 202 тоотод байрлах Монголын багийн штабт, тус наадамд өрсөлдөх Монголын баг тамирчид цуглаж өдөр тутмын ажил, тэмцээн уралдааны бүх асуудлаа зохион байгуулан чиглүүлж, цаг үеийн байдлыг ярилцан зөвшилцөж, аливаа асуудлыг шийдвэрлэж байх юм.

"Токио-2020" зуны паралимпын XVI наадмын Монголын баг тамирчдын тэмцээний салхийг хагалж байт харвааны тамирчин Н.Мөнхбаатар 2021 оны 8 дугаар сарын 27-ны 09-12 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр "Yumenoshima Park Archery Field" талбайд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд онч мэргээ сорих юм.


Мөн жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-д С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг жинд А.Мөнхбат нар /10:30-13:30, 16:00-18:40/ "Nippon Budokan" ордны татамид хүч, ур чадвараа сорин барилдана.

Түүнчлэн энэ өдрийн 14-17 цагийн хооронд байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ эмэгтэйчүүдийн ST төрөлд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд өрсөлдөнө.


Сэтгэгдэл

зочин [124.158.67.38] 2021-08-23 06:31:34

Монгол улсынхаа нэрийг тив дэлхийд гайхуулсан эр хүндээ одоо Жудо бөхийн дэвжээ хоёрыг ажиллуулж хүүхэд залуусийг тив дэлхийд гаргах гэж яваа МУХБ гавьяат тамирчин чам шиг дэлгэцний цаанаас хов базаагүй ажиллаа хийж явна эргүү гөлөг чинь

их монгол [203.91.115.45] 2021-08-23 04:54:18

чам шиг хулгайч атаархагчаас энэ хүн баатар гуйж аваагүй юм шү яаж ха яван чам шиг пиздаад хүртээлгүй юуяатаы гөлөг минэ. өөрийн эрэн үеэд залуу насандаа дэлхийг донсолгож явсан монгол хүү шү. зочин ч гэх шиг нусан таглаа бга да

Зочин [202.9.40.222] 2021-08-23 04:27:40

Энэ цагаанаа цусаа хийж яваан бэ?тэтгэврийн хагшин цаашаа зүгээр


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.