"Токио-2020" Өнөөдөр Токиод Монголын 4 тамирчин хүч, хурд, ур чадвараа сорино

Aдмин / Спорт

"Токио-2020" зуны Паралимпын XVI наадмын 13 дахь өдөр /2021.09.02/ Монголын баг тамирчдаас таеквондогийн 2 тамирчин, буудлага болон байт харвааны тус бүр 1 тамирчин паралимпын дэвжээнд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Тухайлбал, таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг жинд Ганбатын Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д Хүрэлбаатарын Энхтуяа нар Токиогийн цагаар 11 цагаас эхлээд дараалан гарч эхний тулаануудаа хийнэ. Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж учир эхний тулаандаа гоц мөргөж, тус бүр 1 ялалт аваад байна.

Энэ өдөр Зандраагийн Ганбаатар 08 цаг 15 минутаас спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15 цагаас хурдан буудлагаа буудна.

Мөн байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд Дэмбэрэлийн Сэлэнгээ 12 цаг 15 минутаас эхний өрсөлдөгч болох Польш улсын тамирчинтай онч мэргээ сорин өрсөлдөнө.

Өнөөдөр Токиогийн дэвжээнд гарч өрсөлдөх тамирчид, дасгалжуулагч нартаа амжилт хүсэн ерөөе.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.