О.Баасанхүү: Шатахууны хомсдолд орно гэдэг бол Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал

Aдмин / Улстөр

-ШАТАХУУНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЭГҮЙГЭЭС ШАЛТГААЛЖ ХОМСДОЛ ҮҮССЭН БОЛ ҮНЭХЭЭР ГУТАМШИГТАЙ ЯВДАЛ-

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Манай улс сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдолд орчихоод байна. Та үүссэн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улс гаднаас шатах тослох материалаа авдаг. Стратегийн чухал бүтээгдэхүүнээ гаднаас авдаг улс орны хувьд эрсдэлийн менежмэнт хэмээх ойлголт заавал байх ёстой. 2015 онд ОХУ-тай бид дэлхийн зах зээлийн ханшаар шатахуунаа авч байхаар тохирсон. Одоогоор би тодорхой албан тушаал төрд хашаагүй учраас яг ямар шалтгаанаар, яагаад шатахууны хомсдол үүссэнийг хэлж мэдэхгүй байна. Сураг дуулахад нөөц бүрдүүлээгүйгээс үүдэн улс даяараа шатахууны хомсдолд орсон юм байна гэж харж байгаа. Ялангуяа хавар, намрын улирал гэдэг аль ч Засгийн газрын хувьд хариуцлагатай цаг үе байдаг. Хавар бид тариа ногоогоо тариалаад, намар нь хурааж авдаг.

Хэдэн сарын турш хөдөлмөрлөж тариалсан тариа ногоогоо цас мөндөр бороонд даруулчихгүй, хөлдөөчихгүй цаг хугацаанд нь хурааж авах нь чухал. Энэ үед өдөр хоногтой уралдаж тариаланчид хөдөлдөг. Үүний үр дүнд бид улс орныхоо үр тариа, хүнс ногоо, хадлан тэжээлийнхээ нөөцийг бүрдүүлж өвлийг өнтэй давдаг. Гэтэл шатахууны хэрэглээнээс иргэдийн ажил, амьдрал олон зүйл шууд хамаардаг манай улс шатахууны нөөцөө бүрдүүлээгүй байгаа нь асар хариуцлагагүй үйлдэл. Нэгдүгээрт, эрсдэлийн менежмэнт байхгүй байна, хоёрдугаарт, шатахууны нөөц бүрдүүлээгүйгээс шалтгаалж хомсдол үүссэн бол үнэхээр гутамшигтай явдал. Хэлэх үг ч олдохгүй юм байна.

-Ямар нэгэн байдлаар геополитикийн асуудлаас шалтгаалсан гэж харж байна уу?

-Геополитикийн асуудлаас болсон гэж харахгүй байна. ОХУ, Монгол Улс олон жил найрсаг, нөхөрсөг харилцаатай орнууд. Одоогийнхоос хэд дахин хүнд нөхцөл байдалд ч бид бие биедээ тусалсаар ирсэн цусаар гагнагдсан найрамдалт харилцаатай улсууд. Түүнээс биш зүгээр нэг сайн муу харилцаатай хүмүүсийн хооронд шийдвэрлэдэг асуудал ч биш шүү дээ.

Тиймээс өнөөдөр бид шатахууны хомсдолд орсноо геополитикийн асуудлаас болсон юм шиг хөрш орон руугаа хандсан буруу ташаа мэдээлэл өгөөд байх шаардлагагүй. Нөгөө талаас бизнесийн зарчмаар явж байгаа асуудалд гэрээ хэлэлцээрээ аль нэг тал нь хангаагүй бол асуудал ийм түвшинд хүрэхээс өөр аргагүй.

-Шатахууны үнэ хэдэн сарын өмнөөс нэмэгдэх байтал төр бодлогоор үнийг нь барьснаас шатахууны хомсдолд орсон гэж үзэх хүмүүс ч байна. Цаашид төр шатахууны үнийг бодлогоор зохицуулж, зах зээлийн өрсөлдөөнд хөндлөнгөөс оролцох нь зөв үү?

-Зөв. Төр үнийн зохицуулалт хийхээс өөр аргагүй. Учир нь энэ асуудал 1990 оноос эхэлж яригдсан асуудал. Хоёр зүйл бий. Бид тос тослогооны материалыг онцгой албан татвараас чөлөөлөх юм уу, үгүй юм уу. Хэрэв чөлөөлж байгаа бол төр зохицуулалт хийх эрхтэй л гэсэн үг шүү дээ. Мэдээж шатахуун импортолж байгаа бизнесийн байгууллагууд ашигтай ажиллах ёстой нь үнэн. Тэгвэл яагаад алдагдалтай ажиллаад байгаа юм бэ. Үүнд хариулах ёстой болно. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ одоогийнхоос үнэтэй байхад ч бид хямд үнээр шатахуун импортолж л байсан.

Өөрөөр хэлбэл, барриаль нефтийн үнэ, жижиглэнгийн үнэ гэдэг бол хоёр өөр ойлголт. Бид шатахууны жижиглэнгийн үнийн талаар ярьж байгаа.Тэгэхээр шатахууны жижиглэнгийн үнэ өсөх ёстой гэж ярьж болохгүй. Өөрөөр хэлбэл, төр шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй нөхцөл өгч, шаардлага тавьж байгаа болохоос тэдэн мянгаар зар гэсэн үнийн зохицуулалт хийгээд байгаа юм биш. Миний хувьд нэг зүйлийг хардаад байгаа нь сонгуулийн үеэр тооцоолоогүй зардал шатахуун нийлүүлэгч компаниуд гаргачихсан юм биш биз дээ. Ингээд одоо алдагдлаа нөхөх гээд байгаа юм биш биз. Хоёрдугаарт, нөөц бүрдүүлэхийн тулд хоёр шаардлага хангасан байх ёстой.

Нэгдүгээрт, нөөц бүрдүүлэх сав байна уу, хоёрдугаарт нөөц бүрдүүлэх хэмжээний мөнгө байна уу. Тэгэхээр үнэ өсөхөөр нь худалдан авахаа болиод, бүр болохгүй болохоор нь өөрсдөө гүйж очоод л шатахуун авчихдаг ч юм биш л дээ. Шатахуун, тос тослох бүтээгдэхүүн манай улсын стратегийн гол бүтээгдэхүүн учраас Засгийн газрын оролцоо заавал байх ёстой. Эцэст нь дүгнээд хэлэхэд, Засгийн газрын оролцоо шатахуун нийлүүлэлтэд тодорхой хэмжээнд байх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газраас хөнгөлөлт үзүүлж байгаа гэдэг утгаараа үнийн зохицуулалтад оролцох ёстой. Гуравдугаарт, нөөц бүрдүүлээгүй нь үнэн бол ямар шалтгаанаар бүрдүүлээгүй вэ. Сав суулганаасаа болсон уу, санхүү мөнгөнөөсөө болсон уу гэдгээ тодорхой болгож буруутай хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй.

-Стратегийн чухал бүтээгдэхүүнийхээ нөөцийг бүрдүүлээгүй албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх ёстой гэж та бодож байна. УУХҮЯ-ны сайд ажлаа сайн төлөвлөөгүйгээс болов уу?

-Албан тушаалтны асуудал дээр хэн нэгэн буруутай этгээдэд хариуцлага үүрүүлж болно. Гэхдээ хэнд яагаад гэдэг асуудал заавал гарч ирнэ. Хэн нэгнээр туг дахиад өнгөрдөг байж болохгүй. Шатахууны хомсдолд орно гэдэг бол Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, шатах, тослох материал манай улсын стратегийн гол бүтээгдэхүүн. Энэ утгаараа заавал УУХҮЯ, Газрын тосны хэрэг эрхлэг газруудыг байгуулж энэ чиглэлийн бодлогыг тусгайлан тодорхойлдог. Өнөөдөр талх, гурилны яам гэж байдаггүй. Харин ХХААХҮЯ гээд стратегийн бүтээгдэхүүний яамдууд бий.

Нэг л зүйлийг бодох хэрэгтэй стратегийн бодлого, шийдвэр улс төрийн шийдвэр байдаг. Бид дотооддоо нефтийн үйлдвэргүй байгаа тохиолдолд 100 хувь гадны улс орноос хамааралтай болж байгаа. Ийм асуудалд бодлого алдана гэдэг бол төрийн бодлого алдагдсаны илрэл. Төрийн бодлогыг хэн тодорхойлох үүрэг хүлээж байгаа нь хариуцлага үүрнэ. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ эндээс ямар нэгэн байдлаар дүгнэлт гаргах хэрэгтэй болж байна. Нэг ёсондоо улс орны ҮАБ-д нөлөөлөх стратегийн гол бүтээгдэхүүний хомсдолд оруулсан албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой.

-“Манай улсын эдийн засаг, хараат бус байдал ямар хэврэг юм бэ” гэдгийг сүүлийн өдрүүдэд түлхүү мэдэрч байна гэсэн сэтгэгдэл цахим орчинд хөвөрч байна. Социализмын үед картын бараанд дугаарладаг байсан шиг шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаадаа иргэд нэлээд бухимдалтай байх шиг байна?

-Иргэд өөрсдөө л ийм нийгмийг сонгосон шүү дээ. Сэтгэл хөдлөлөөрөө сонголт хийснийхээ горыг өнөөдөр амсаж байна. Газар яаж ухах вэ гээд таван хүн ярилцаад зогсож байна гэж бодъё. Нэг нь “Үүнийг ингээд л ухчихна” гээд бусдаасаа илүү дуугарчихаж. Гэтэл өнөөх дөрөв нь санаачилга гаргасныгаа даргаар сонгочихдог. Гэтэл түүнийгээ энэ чиглэлээр ажилласан туршлага, мэдлэг, чадвар байгаа эсэхийг огт судалдаггүй. Иргэд мэдлэг, туршлага, сэтгэл гэсэн гурван зүйлийг үндэслэж сонголт хийх ёстой байтал манайхан шууд сэтгэлийг нь сонгочихдог. “Эх оронч юм. Чингисийн удам, Зоригтой юм, шударга юм” гэх мэт үзүүлэлтийг харж сонголт хийдэг. Энэ асуудлыг өнгөрсөн найман жил мөн ч их хэлсэн дээ.

Та нар сайн хүнийг сонгох биш, зөв хүнийг сонгох талаар ярьж байгаач ээ. Муу хүн гэж хаана ч байхгүй. Сайн хүн хаана ч байхгүй. Учир нь бүх хүн төгс биш. Тиймээс ганцхан өөрсдийнхөө дуу хоолойг төлөөлж, эрх ашгийг хамгаалахын төлөө сонгож байгаа сонголтоо хийхдээ, энэ хүн эх оронч сэтгэлтэй юү, ажлын туршлагатай юу. Тэр дундаа геополитик, гадаад дотоод харилцаа, суурь мэдлэг хэр вэ, хууль эрх зүйн орчны талаар хэр ойлголттой вэ гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг шаардмаар байгаа юм. Нэгэнт ходоодоороо сонголтоо хийсэн хүмүүс гомдоод яах вэ дээ. Би 100 жилийн түүхтэй МАН-д итгэж байна. Энэ намд туршлага, мэдлэгтэй боловсон хүчин бий. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн баг бий. Бүх эрх мэдэл МАН-ынханд байна. Би бол эрх мэдэлгүй хүн. Эрх мэдэлгүй хүн тэгж ажиллах ёстой, ингэж ажиллах ёстой гэж яривал үнэхээр тэнэг харагдана л даа.

-Та цагтаа эрх мэдэл, албан тушаалтай байсан. УИХ, Засгийн газрын бодлого үйл ажиллагаа хэрхэн явагддаг, хаана, юун дээр алдаа гаргаад байгааг мэднэ шүү дээ?

-Хуучин туршлагаас ярихад, би ОХУ-ын Элчин сайд И.К. Азизовтой албан бусаар уулзаж байсан юм. Энэ үеэр шатахууны талаар яриа өрнөж “Яагаад бид хилийн цаана 1000 төгрөгөөр шатахуун хэрэглэдэг, хилийн наана 3000 төгрөгөөр шатахуун хэрэглээд байна вэ. Энэ компанидаа байна уу, зах зээлдээ байна уу” гэж асуусан. Тэрээр “Мэдээж бидэнд бүтээгдэхүүнээ зарж борлуулах сонирхол байгаа. Тэр дундаа манайхтай хамгийн ойр байрлалтай та нарт өгөх сонирхолтой. Харин та нар авахыг хүсдэггүй л байхгүй юу” гэж хариулсан юм. Өөрөөр хэлбэл, асуудал ОХУ-д биш, манайхнаас хамааралтай гэсэн үг л дээ. Тэгэхээр бид өнөөдөр энэ асуудал дээр улстөржөөд хэн нэгнийг буруутгахаас илүүтэй монголчууд цаашид хэрхэн яаж зөв бодлого, голдирлоор явах вэ гэдэгт л анхаарал хандуулах хэрэгтэй. Улсынхаа шатахууны нөөц бүрдүүлэлтийг хийж чадаагүй бол бидний арчаагүйнх.

-Бид хэдий болтол гаднаас шатахуун, тос тослох бүтээгдэхүүний хараат байх юм бэ. Энэ байдлаас гарахын тулд юу хийх ёстой вэ?

-Үнэндээ ард иргэд ойлгодоггүй байхгүй юу. Инээдтэй жишээ ярьж өгье л дөө. Шатахууны үйлдвэр барьж байгаа бол хоёр асуудал шийдэх ёстой байдаг. Нэгдүгээрт, газрын тос буюу түүхий эдээ хаанаас авах вэ. Хоёрдугаарт, бохироо яаж шийдэх юм бэ. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд гарсан их хэмжээний хаягдлаа хаана, хэрхэн шингээж шийдэх вэ гэсэн асуудал үүсдэг. Миний бие 2014 билүү 2015 онд Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа Дорнодынхон Бурмааг зодох гээд чулуугаар хөөж байхад нь очиж тэднийг загнаж байсан. Яагаад гэхээр тухайн үед бид 500 га талбайг тусгай хамгаалалтад авсан юм. Гэтэл “Газар нутгийг минь худалдчихлаа” хэмээн Дорнодынхон уйлсан. Бид тусгай хамгаалалтад авсан талбайдаа газрын тосны 21,22 дугаар талбай байгуулах бодлоготой байсан юм. Гэтэл төрийн бодлогыг ойлгоогүй байж шүүмжилдэг, эсэргүүцдэг, дайрдаг, давшилдаг, зогсоодог, гацаадаг үйлдлүүд үнэхээр улс орны хөгжилд сүйрэл авч ирдэг. Миний санаж байгаагаар Энэтхэгийн Ерөнхий сайдтай гэрээ хийгээд Газрын тосны үйлдвэр барьж эхэлснээс хойш энэ асуудлыг яаравчлуулах, шуурхайлах ёстой, энэ бол стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр гэдэг саналаа удаа дараа илэрхийлж байсан. Тийм учраас гишүүн байхдаа Газрын тосны тухай хуулиа өөрчилье хэмээн удаа дараа саналаа илэрхийлэхэд тухайн үеийн Хууль зүйн сайд бид хоёрын дунд хэрүүл болж байсан. Яагаад гэхээр Газрын тосны тухай хуулийн хамгийн сүүлийн заалтан дээр 1991 оны гэрээг энэ хуулиар хөндөхгүй гээд заачихсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид “Петро Чайна Дачин Тамсаг”-тай гэрээний нөхцөлийг нь хөндөх хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн үг. Ийм зовлонтой нөхцөлүүд байдаг.

-Цаашид үүсэх нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Тэгэхээр төрийн төлөө явсан хүн бүхэн шившгийн хөндийд амьдардаг. Монголчууд “Төр зүтгэсэн хүндээ хатуу” ч гэж хэлдэг. Миний харж байгаагаар төрд зүтгэсэн хүн бүрийг шившиглэдэг. Төгс хүн гэж байхгүй ч гэлээ хувь хүнд таалагдахаас илүү төрийнхөө төлөө зүтгэж байгаа хүн бүхий л сэтгэл зүрхээрээ ажиллах ёстой. Гэтэл манайд ард түмэн нэг талаасаа сонголтоо зөв хийдэггүй. Нөгөө талаас төрийн бодлогыг залгамж халаатайгаар зөв үргэлжлүүлэн авч явах боловсон хүчингүй болчихож. Төрийн төлөө үнэнчээр зүтгэж байгаа хүнийг өрсөлдөгчөө хэмээн харж гадна, дотноос түүнийг хэн ч биш болгохоор улайран дайрдаг. Хууль хүчний байгууллагаар дарамтлуулдаг, сүрдүүлдэг, гэр бүлээр нь оролддог, хонгил үүсгэдэг. Энэ мэт нөхцөл байдлаас улбаалж төрд үнэнчээр ажилладаг хүн цөөхөн байдаг.

Миний санаж байгаар 2014 билүү 2015 онд Газрын тосны гэрээтэй холбоотой авлигын асуудал үүссэн. Асуудлыг нь нотлоод АТГ-аас шалгалт хийж байхад Газрын тосны газрын дарга нь 461 дүгээр хорих ангид учир битүүлгээр нас барчихсан. Ингээд шуугианыг шуугианаар гэдэг шиг бүх асуудал намжчихсан. Энэ утгаараа стратегийн хамгийн чухал бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг улстөржүүлэхээс илүү геополитикийн хувьд ямар байрлалд байгаа билээ дээ. Энэ үед аливаа асуудлыг чадамжтай баг удирдаж авч явахгүй бол одоогийн нөхцөл байдлаар манай улс цаашид хүндхэн нөхцөлд орохоор байна.

-Энэ удаагийн сөрөг хүчний талаар та ямар бодолтой байна вэ. МАН олонх болчихсон болохоор сөрөг хүчний байр суурь төдийлөн хүчтэй биш байх шиг байна?

-Иргэд ийм л хяналтгүй төрийг хүссэн шүү дээ. Иргэд сөрөг хүчинд дургүй. Уг нь хүний гарт өргөс байх ёстой. Хамаагүй юманд хүрвэл өргөс хатгана хэмээн хүн болгоомжилдог шүү дээ. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН-д 62 суудал өгссөн. Юу тарьсан түүнийгээ л хурааж авч байна. Хэдхэн хоногийн дараа нөхөн сонгууль болох нь. Би аль болох улстөржмөөргүй байна л даа. Гэхдээ бас хэлмээр зүйл байна. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүл, Э.Батшугар хоёр хоёулаа миний дотны хүн. Нэг нь миний хуурай дүү. Э.Бат-Үүл манай намын лидер. Гэтэл төрд сөрөг хүчин чухал байгаа энэ үед заавал 62-ыг 63 болгох гээд, манай дүү заавал УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүх гээд байхын оронд Монголбанкныхаа дэд даргыг ч хийж болно шүү дээ. МАН-д юу л байна албан тушаал бий. Олон тэнэгээсээ нэгийг нь ухаантай хүүхдээр солиод тавьж болно шүү дээ. Шулуухан л хэлье. Би Э.Батшугарыг ямар нэг албан тушаалд очиж болохгүй гэж хэлэхгүй. Энэ хүүхдийн гадаад дотоодод сурсан боловсрол, гадаадын банкинд ажилласан туршлагыг ашиглах хэрэгтэй. Гэхдээ гишүүн болгох шаардлагагүй. Иргэд үнэхээр ухаантай юм бол хэрэгтэй хүнээр нь хэрэгтэй ажлыг нь хийлгэмээр байна. Цаашид улс төрийн бодлого гаргахад хүчтэй сөрөг хүчин, чадвартай эрх баригчид байна уу гэдгийг харах ёстой. Сонгинохайрханчууд, Хэнтийнхэн сонголтоо хэрхэн хийхийг л харах үлдлээ.

ӨДРИЙН СОНИН П.БАТЗАЯА

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.21] 2021-09-25 03:12:54

Хилийн цаана 1000 төгрөг, хилийн наана 3000 төгрөг гэж худал байна ОХУ д жижиглэнгийн үнэ 2000 аас дээш үнэтэйгээр заож байхад. 50 рублиэс дээш байна

Зочин [192.82.70.68] 2021-09-24 23:17:07

Баасанхүү ёстой зөв л ярьж байна угаасаа ч зөв л хэлж ярьдаг мундаг залуу байсан.Бензиний нөөц бүрдүүлэлт хийгээгүйН гай.Гэхдээ бензин тасалдсан ч тасладаагүй ч хувийн ТАКСИ ҮЙЛЧТЛГЭЭ ХИЙЖ БАЙГАА ЛУЙВАРЧИН ЖОЛООЧ НАРЫГ БҮҮР ЯВУУЛАХГҮЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЭНЭ ХУВИАРАА ТАКСИД ЯВЖ БАЙГАА ЭМЭГТЭЙ ЭРЭГТЭЙ АЛЬ Ч ЖОЛООЧ НАР ҮНЭХЭЭР АДГИЙН ЛУЙВАРЧИД БАЙНА ШҮҮ.ЭД НАРЫГ Л ЯВУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ 1500 ГАРДАГ ГАЗАР ОДОО 4000 -ыг авна гээд зүхэж доромжлоод бараг хүн алахнээ ийм л нөхдүүд өдөрт 150 мянга хийдэг гээд солиороод яриад явж байна одоо 150000 мянгийг өдөр бүр хийдэг улаан луйварчид бол сайн дураараа таксинд явдаг хамгийн бузар луйварчин ЖОЛООЧ НАР ЭД НАРЫГ ЯВУУЛАХЫГ Л ХОРИХ ХЭРЭГТЭЙ.Энэ ХУВИЙН ТАКСИНД ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ Ч СУУХГҮЙ БАЙХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШҮҮ СУУСАН Ч ТОХИРЧ БАЙ ЭНЭ ЛУЙВАРЧИДАД ХАМАГ МӨНГӨӨ БҮҮ ӨГ ЛУЙВАРЧИН ХУВИЙН ТАКСИЧИДЫГ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛГОЦГООЁ

зочин [66.181.176.153] 2021-09-25 03:27:02

Монгол баялгаа гадагш нь үнэгүй шахам гаргаж, гаднаас гуйлга гуйдгаа болихгүй бол энэ нөхцөл байдал үргэлж байсаар байна. Дорнодоос түүхий нефтээ Хятад руу зөөхөө болиод дотооддоо хэрэглэдэг болмоор байна шүү дээ. Юм байгаад ашиглаж чадахгүй гуйлгачин байдаг хэн буруутай вэ....

Зочин [66.181.177.61] 2021-09-24 17:21:52

БИТГИЙ ДОНГОС, УРЬД ӨМНӨ Ч ШАТАХУУНЫ ХОМСДОЛД БАЙНГА ОРЖ Л БАЙСАН, ҮҮНД НЭГ ИХ СҮРЖИГНЭЭД БАЙХ ЮУ БАЙСАН ЮМ БЭ?? ХАРИН Ч ЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРААД АЯТАЙХАН БАЙНА!! ЕР НЬ ХҮН БҮР МАШИН УНАЖ АЖИЛДАА ЯВАХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ,ЯДУУГАА ГАЙХАЦГААНА,ТЭГСЭН МӨРТЛӨӨ ХҮН БҮР МАШИН УНАНА!!!

Зочин [202.126.89.224] 2021-09-26 01:50:14

zuw

Магнай [199.243.108.66] 2021-09-24 16:01:30

Тарвага уг нь хавар ичээнээсээ гардаг. Энэ этгээд намар гарчлаа

Зочин [202.9.46.212] 2021-09-24 15:12:28

Уг нь мэдлэгтэй ,дандаа зөв ярьдаг хүн дээ , үнэн ярьдаг хүнд хүмүүс яагаад дургүй байдаг юм болоо

Зочин [59.153.114.226] 2021-09-24 13:59:56

Даяарчлалд 6.2-ын нийтийн гэх заалт аюултай

Зочин [59.153.114.226] 2021-09-24 13:59:13

Монголын казакууд тусдаа улс болчихвол монгол гурван улстай хиллэдэг

Иргэн [139.5.218.39] 2021-09-24 12:23:15

Мах аваад шатгуун өгдөг хаанахийн зан; хэний тушаал вэ.арай л биш шүү!!!!!!ийм ч төр дүүрсэн төр засаг !!!!!дээрээс ч хүчтэй ундаг шүү !!!!шал пал!!!!!!!00000000000!!!!!!@

Зочин [64.119.26.29] 2021-09-24 12:09:25

Таарсан хүнээсээ ярилцлага авчээ, иш чааваас даа

Зочин [202.55.188.98] 2021-09-24 11:34:04

Baastai huudii min chi deed hoshnigoo humi

chamaig hab baihaas chini medne!!!! [148.60.92.227] 2021-09-24 09:30:43

za chi bitgii hyz!!!!muu gelegencher ee!!!zail!!!chamaar zaalgah uu?....demiirch hanaagyi bna uu?myy zasagiin hahyylchin chioni demiirdeg bna s dee!!!enyynii ygiig hen abah be?......;zaiuul gej amitanii anhaarald orohson gej ene ylas toriin ergyylgend orson nohoinuudiin aransin yulm sib?.....

Zochin [116.84.110.4] 2021-09-24 08:51:29

Busad uls ornuudad benzinii une hedhe tsenteer osohod boon temtsel,jagsaal boldog doo...

Зочин [103.80.210.183] 2021-09-24 08:41:33

энэ нэг өт байнга л хойноос нь дуугарч бөгсний нүхээр цухалзаж байх юм даа.

Zochin [202.126.89.19] 2021-09-24 07:26:43

Улсын нөөцийн шатахууныг ийм л үед гаргах ёстой. Шадар сайд Тэрбишдагвын үед ийм байдал үүсэж байсныг шийдэж байсан шүү.

Х [202.126.90.68] 2021-09-24 06:49:32

Хурцын хонины хонхорт бөмбөрж явсан нөхөрдөө! Улс орон ч гэх шиг!

ыбөыбөыбө [203.23.199.89] 2021-09-24 07:05:09

Сда энд тэндгүй МАН-ын хөлсний бичээч, троллууд байх юм аа

Ард [73.70.67.246] 2021-09-24 04:40:40

Энэ баасыг дуугарах тусам өмхий үнэртээд байна

dfasdfasfdsd [203.23.199.89] 2021-09-24 07:04:26

МАН-ын баас байна уу? МАН төр барьж байхад бааснаас илүү үмхий үнэртэй юм даа.

Зочин [202.21.108.180] 2021-09-24 05:47:22

Харин чам шиг малны хажууд Бааасанхүү бол жинхэнэ хүн шүү.

Зочин [202.126.89.237] 2021-09-24 04:18:09

huniig doromjlood baigaa ene humuus hen be oorsdiinhee buduulegiig haruulj baigaa gesen yg

Зочин [66.181.161.124] 2021-09-24 04:03:33

Төр түмний төлөө зүтгэдэг хүнийг баас шээсээр нь дуудах ямар хэрэг байна аа.. Тэрэнд орох нь чи чадахгүй байна өөр чадах хүнийг гаргая гээд хэлчихэж болохгүй байна уу.. Бид өөрсдөө л сонгосон шүү дээ.. Дараа нь элдвээр дуудах гэж сонгосон юм уу...

Баачихсан хүү [103.26.193.106] 2021-09-24 03:22:22

Ярьж байгаа чинь үнэн үнэн ,гэхдээ хуц ста минь

Зочин [202.21.108.180] 2021-09-24 05:48:29

Ийм Оркудыг алж. Баасанхүү шиг залуусыг гаргах хэрэгтэй.

Иргэн [192.82.89.109] 2021-09-24 03:15:36

Баасанхүүг ёрөнхийлөгч, баасан авгайг ёрөнхий сайд, баасанцогтыг хууль зүйн сайд болгох хэрэгтэй, өөр дээрх 3 шиг бааснууд байвал их хурал, засгийн газарт орж болно шүү

Zocnin [68.145.61.75] 2021-09-24 02:21:25

Muu zasuiin gazar igtsor

Чимэд [202.126.88.178] 2021-09-24 02:19:49

Баас бол баас, баасан дээр батгана, хар ялаа л сууна.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.