Л.Дашням: Корона монголчуудад өөрсдийг нь маш сайн таниулж байгаа юм биш үү

Aдмин / Эрүүл мэнд

Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, зохиолч Л.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр саяхан Язгуураа танихуйд өчүүхэн дусал номоо хэвлүүлсэн билээ.


-Эхлээд танаас манай нийгмийг яаж харж, дүгнэж байгааг тань лавлаад авмаар санагдлаа. Ковидоос болоод дэлхий нийтээрээ амаргүй нөхцөлд байгаа. Манайд бас өвчнөөс гадна эдийн засгийн хямрал нэрмээс болоод нийгмийн бухимдал ч их байх шиг?

-Корона монголчуудад өөрсдийг нь маш сайн таниулж байгаа юм биш үү? Холын хараагүй, алсаас урьдчилж бэлтгэдэггүй. Өдөр өдөрт л гал унтраасан маягийн

амьдрал нь бидний хэвийн дүр зураг болсон юм шиг байна даа. Гэнэтийн том цохилтуудад бид бэлэн бус ард түмэн байна л гэж харж суугаа юм. Их цочирддог юм байна, үймдэг юм байна.

Ялангуяа өнөөдөр дэлхийн харилцаа холбоо сүлжээ өргөн дэлгэр болсон болохоор элдвийн юм сонсоод, тэр мэдээллийг сайн шүүж тунгааж боловсруулж чаддаггүй юм байна. Нарийн чиглүүлсэн үг яриа нь ч бас хоцрогддог бололтой. Явж явж нэг талаас нь жаахан вакцинжуулъя, нөгөө талаас нь корона тусаад хамгаалалт нь сайжирна биз гэсэн маяг руу л орчих шив дээ. Түүнчлэн юу ч хийхгүй удаан суухаар эдийн засаг нь дийлэхгүй болж байгаа юм шиг байна.Тийм л бодолтой байна.

-Цар тахлын үеийг ер нь яаж давж гарах ёстой юм бэ. Хэцүү хүнд үе сорилт болдог гэдэг. Зарим нь шинэ боломжийг олж харлаа л гэж байна. Үлдсэн хэсэг нь амьдрахад хэцүү боллоо, баларлаа, сөнөлөө л гэцгээх юм.

-Бид ачаа үүрч сураагүй ард түмэн юм л даа. Бэрхшээлтэй асуудлаа хэн нэг хүн рүү түлхдэг. Бэлэн зэлэн юм хайдаг. Өөрсдийнх нь төлөө бүх хүн юм хийх ёстой юм шиг бодоцгоодог. Хүнд үед хүн бүрийн хариуцлага, тэсвэр тэвчээр шаардлагатай. Өөрөөсөө хамаарах бүхнийг хийх нь хамгийн чухал шүү дээ.

Бид түүнд бэлэн биш шиг байна. Байн байн цунами, газар хөдлөлт, байгалийн хүнд нөхцөлүүдтэй тулгардаг япончуудтай өөрсдийгөө харьцуулаад үзэх хэрэгтэй. Тэнд сандрал байдаггүй. Хүмүүс нь бэлтгэлтэй, өөрөөс хамаарах бүхнийг хийдэг. Хувь хүн бүхэн өөрөөс хамаарах бүхнийг хийхээр нийт ачаалал хөнгөрнө шүү дээ. Шаардлагатай зохион байгуулалтыг нь ч урьдчилаад төлөвлөсөн, хийчихсэн байдаг юм байна. Хэн нь юу хийхээ ч мэддэг, ийм байх юм. Манайхан ковидоос суралцаад ер нь тэгэх ёстой юм байна шүү гэдэг том дүгнэлт хийсэн үү, үгүй юү. Би бол хийгээгүй л гэж бодож байна.

-Болж бүтэхгүй болгондоо төрийг буруутгадаг, хариуцлага нэхдэг боллоо. Төр удирдаж байгаа хүмүүст ч асуудал бий. Гэхдээ хүмүүс маань өөрсдөө хариуцлагатай байна уу гэдгээ ерөөсөө ярихгүй байна. Гудамжинд маскгүй, нус, шүлсээ хаясан улсууд олноороо явах юм.

-Санал нийлж байна. Өөрөө ямар ч хариуцлага үүрэхгүй. Үүрье ч гэж бодохгүй хүмүүс олон байна. Сүүлийн гучаад жилд ард түмнийг бэлэнчлэгч болгочихлоо. Юу нэхнэ, юу ярина түүнийг нь л биелүүлж байдаг төртэй болсон доо. Ер нь их муу зан сургалаа шүү дээ. Төр маань ч энэ их гамшгийн өмнө сүрхий сайн бэлтгэлтэй байсан гэж бодохгүй байна. Эхний үед юу юугүй бүх юмыг хаагаад байснаа улам хүндрээд, бид байтугай дэлхийгээрээ алдаад ирэхээрээ сандраад, явцын дунд ухааралт буулт хийн, жаахан жаахан арга хэмжээ аваад, гал унтраах маягтай л явж ирэх шиг боллоо. Ер нь юуны өмнө тайван байх хэрэгтэй. Дэлхий нийтийг хамарсан гамшиг шүү дээ. Корона бидэндтэй цаашдаа ч хамт байх юм байна гэдгийг ойлгох учиртай. Үргэлж байх юмтай арай нэг өөр харьцах ёстой доо. Хоёрдугаарт, өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх хэрэгтэй! Өөрийнхөө оролцоог чухалчлах учиртай. Бусдын төлөө санаа тавих нь ер нь тун бага болоод байна шүү дээ. Аминчхан үзэл, хувиа хичээдэг, өөрийгөө аваад гарвал боллоо гэсэн хандлагууд их болсон. Ийм нөхцөлд тэр нь мэдрэгдээд л байна.

-Шатахууны хомсдолоос болоод хойд хөрш крантаа хаалаа, урд хөрш хилээ хаалаа гэх мэтээр буруушаадаг. Энэ бүхэн бусдыг буруутгах хандлагатай маань холбоотой байна уу. Эсвэл үнэхээр их гүрний дарамт шахалт нөлөөлж байна гэж үздэг үү?

-Бусдын бидэнтэй харилцах харьцааг урьдчилан бодож, тооцож байх хэрэгтэй дээ л дээ, ер нь! Өнгөрсөн хойно нь эд нар тэгчихлээ гэхгүй. Нэгэнт болсон зүйл дээр бусдад буруу өгөхөөсөө өмнө өөрсөндөө буруу өгөх хэрэгтэй. Биднээс хамаарсан, шалтгаалсан зүйл юу байна. Юу хийж чадаагүй байна. Юу бодоогүй байна гэдгээ ярихын оронд бүх зүйлд гадныхан, өөрөөс нь бусад хүн л буруутай мэт ярьж, бодож болохгүй. Тийм л загвараар сэтгэдэг, ярьдаг, ханддаг хүмүүс манайд их байна.

-Таны Язгуураа танихуйд өчүүхэн дусал номон дээр Монголчуудын сэтгэлгээний онцлог гэсэн хэсэг байсан. Монголчууд язгуураасаа сэтгэлгээний ямар онцлогтой улс вэ?

-Өнөөгийн байдлаар бол бид амьдралын хэвшил, аж төрж байгаа байдлаараа нэг улсын доторх хоёр амьдралтай улс болчихоод байна шүү дээ. Хөдөө тал нь жаахан уламжлалаа дагасан маягтай. Гэхдээ их өөр болсон. Хот нь дэлхий нийтээр хот орон газар ямар байдаг тийм байдал руу шилжээд, зуугаад жил боллоо. Гэхдээ сүүлийн гучаад жил тэр маань бүр огцом өөрчлөгдлөө. Дэлхийн хаана юу байна, бүх л юм манай хотуудад байдаг болчихлоо. Монголчууд хэдийгээр том орон зайд сийрэгхэн амьдардаг, харилцаа холбоо бага юм шиг боловч ялангуяа хүнд хүчир үед бие биедээ туслах, санаа тавих нь амьдралынх нь уламжлалт хэвшил болсон байсан юм. Ийм үнэ цэнэт зүйлс олон байсан л даа. Ахас ихсээ хүндэтгэдэг, аав ижийгээ хүндэтгэдэг, хүүхдүүд, өвгөд өтгөсөө хайрлах, ядуу зүдүүд туслах энэ бүхэн чинь өөрчлөгдсөөр байгаад л бид хоёрын саяны ярьж өнгөрдөг шиг нэг тийм хувиа хичээсэн, би л болж байвал гэсэн хэв загвар руу яваад байна.

Монгол хүн энэ орчлонт ертөнцийн нэг хэсэг нь гэж өөрийгөө боддог учраас байгаль дэлхийдээ яг л аав ижийтэйгээ харьцаж байгаа мэт ханддаг. Тэрний нэг хэсэг нь би шүү гэж ойлгодог. Одоо бол бусдын замаар яваад, бид бол байгаль дэлхий, бүх юмны эзэн, эзэгнэж, эзэмшиж байх учиртай. Аль болох арвинаар, аль болох бага хугацаанд өөрийн болгох ёстой гэдэг үзэл рүү явчихлаа л даа. Байгаадаа сэтгэл ханадаг, багахан хэрэглээтэй. Ухаалаг хэрэглээтэй ард түмэн байсан бол одоо их өөрчлөгдсөн. Түүнийгээ бид хөгжил гэж нэрлээд байгаа юм.

-Таны Язгуураа танихуйд өчүүхэн дусал ном 2020 онд хэвлэгдсэн юм билээ. Ковидын үед гар хумхин суулгүй, монголчууддаа ухаарах сэхээрэхэд нь нэмэр болох гээд ийм ном гаргасан юм болов уу гэж ойлголоо?

-Би жил болгон нэг юм уу хоёр ном гаргаж байгаа. Гэхдээ дотроо бодохдоо одоогийн хүмүүст миний хийгээд байгаа зүйлс онц хамааралтай биш юм байна. Ирээдүйд хэзээ нэг цагт монголчууд тайвшрах байх. Өөрийгөө нэхэх цаг ирэх байх. Хөрсөн дээрээ буух байх. Эх орон, газар шороондоо эзэн болох байх. Тэр үед нь манай өвгөд өтгөс юу бодож, сэтгэж, хийж байсан бол гэж бодох болов уу. Тэр үед нь л ганц ном ч болтугай байгаасай гэж боддог шүү дээ. Түүнээс биш одоогийн хэрэглэгч нарын хувьд бол би өөрийгөө их л хол байна гэж бодож байгаа шүү!

-Би хэн бэ гэдгээ хайсан хүмүүс олон байх аа. Дангаасүрэнгийн Энхбат Бид хэн юм бэ, хаашаа явах гээд байгаа юм бэ. Яг юу хүсээд байгаагаа мэдэхгүйгээр хөгжих боломжгүй гэж ярьж байсан л даа.

-Тэр зөв л дөө. Бид хэн юм бэ гэхээсээ өмнө би хэн бэ гэдгээ таньж ойлгох ёстой юм. Өөрийнхөө амьдралд, нийгэмд, түүхэнд хүн ямар оролцоотойгоо аль болох тодорхойлох гэж хичээх хэрэгтэй л дээ. Цаашлаад бид хэн юм бэ гэдгээ зөв таньж олох юм бол бидний зорилго, хүсэл эрмэлзэл, юу хийх гээд юу бүтээх гээд байгаа, яаж амьдрах гээд байгаа маань илүү тодорхой болно. Ер нь бол манай хууччуулын ярьдгаар цагийн хөл түргэн болсон, өөрөөр хэлбэл цагийн урсгал түргэн, амьдралын хэмнэл хурдан болсон үед бид амьдарч байна. Ийм үед миний хэлж байгаа шиг том орон зайг эзэлж, уужуу тайван амьдардаг маань их өөрчлөгдлөө. Нөгөө талаар монгол залуусын орон болохоор (Хүн амын маань 70 гаруй хувь нь залуус) хөл хөдөлгөөн ихтэй, дуурайх дуртай хүмүүс олонтой орон гэсэн үг. Залуу хүмүүсийн хүсэл мөрөөдөл огцом өөрчлөгддөг. Ийм үед өөрийгөө танихад хэцүү. Ер нь хөл хөдөлгөөн дундаас юмыг таньж олоход хэцүү шүү дээ. Өөрөө ухаан сийлж, танья даа гэж хичээхгүй бол урсгалаар, явцын дунд олж, барьж авна гэхэд хэцүү болсон цаг шүү.

-Залуус маань дэлхийн хүн болъё гэж ярьдаг, хүсдэг. Дэлхийн хүний нөгөө талд язгуураа таних шаардлага гарах байх л даа?

-Дэлхийн хүн болно гэдэг томьёолол ер нь буруу! Ерөөсөө бид төрсөн байдлаараа дэлхийн хүн шүү дээ. Миний байгаа Улаанбаатаргүйгээр дэлхий бүтэн болохгүй. Миний байгаа энэ хонхоргүйгээр дэлхий бүтэн байхгүй. Би байгаагаараа л дэлхийн нэг хэсэг нь. Би өөрөө дэлхийг бүтээж байгаа нэг хэсэг нь гэж бодох хэрэгтэй. Б.Ринчен гуайг аваад үз л дээ. “Би дэлхийн хүн болно” гээгүй. Зүгээр л энэ нутагтаа соёл, түүхээ судлаад, ард түмэндээ хэрэгтэй юм хийгээд явж байсан хүнийг дэлхийн эрдэмтэн л гэж үздэг болсон шүү дээ. Монгол гэдэг дэлхийн нэг хэсгийг сайхан болгоно гэдэг дэлхийд л юм хийж өгч байна гэсэн үг. Үүнийгээ хаячихаад, эндээсээ зулбаж зугтаачихаад, нэг газар очихоороо дэлхийн хүн болно гэдэг, эсвэл өөр орны нэг байгууллагад ажиллахаар дэлхийн хүн болдог юм байхгүй.Тэгж л яриад, хөөрцөглөцгөөгөөд байгаа юм.

-Язгуураа танина гэхээр юуг хэлж байна вэ?

-Жишээ нь, би энэ л хөрсөнд ургасан, энэ хөрс л намайг тэжээдэг болохоор би дэлхийн хаана ч байхгүй өөрийн гэсэн онцлогтой ургамал шүү дээ. Энэ ургамал чинь л харин дэлхийд хэрэгтэй байхгүй юу. Язгуур энд мөртлөө хэрэглээ нь тэнд байж болох нь ээ. Эдүгээ хүн судлаачид ер нь явж явж “Энэ дэлхийн хамгийн хүнлэг хүмүүс бол монголчууд юм байна” гээд байгаа шүү дээ. Дэлхийд хамгийн хэрэгтэй юм нь энд байгаа юм байна л даа. Тэрнийгээ бид улам л сайхан болгох хэрэгтэй. Юугаараа сайхан гэдгээ мэдэх хэрэгтэй. Бид болохоор тэр бүхэн нь юу ч биш юм байна, бид нар юу ч биш юм байна. Дэлхийн нэг хэсэг ч биш юм шиг бодоод байдаг. Япончууд ярьдаг юм билээ. Хамгийн чанартай бүтээгдэхүүнээ эх орондоо, ард түмэндээ хэрэглүүлдэг гэж. Илүү гарсан, зарах үрэх ёстойг нь дэлхийн хөдөлмөрийн хуваарьт оролцуулдаг юм байна. Гэтэл бид гологдлоо өөрсдөө хэрэглэдэг. Ганц нэг экспортын гэж нэрлэсэн юмаа гадныханд л өгье гэж боддог. Ер нь тэгж олон жил явсан шүү дээ. Бодол маань дээшээ биш доошоо харчихсан! Ийм бодлоготой, ийм яриатай, ийм үзэлтэй хүмүүс болчихоод байж, одоо ч байсаар л байна.

-Монгол хүнээ танихад өчүүхэн тус гээд таны номын хэсэг байна. Монгол хүнээ таних талаар юуг онцолж хэлэхийг хүссэн бэ?

-Бид түүхэн ард түмэн. Тэр тусмаа хүн төрөлхтөн анх үүссэн тэр газар шороон дээр ерөөсөө нэг ч тасраагүй алхаж яваа ард зон гэж үзэж болно. Өвөг үндэстэн байхгүй юу! Нэгэнт хүн амьдарч бий болсон юм чинь ямар нэгэн соёл, ямар нэгэн харилцаа, амьдралын хэвшлийг бий болгож таарна аа даа. Бидний уламжилж явах, үнэ цэнэтэй, өөрийн гэсэн юмс энэ их хугацаанд өчнөөн төчнөөнөөрөө бий болжээ. Бахархаж, онгирч, омогшиж байна л гэцгээдэг болохоос биш юугаараа гэдгээ тодруулж гаргаж чадахгүй л байгаа. Уг нь тэгэх ёстой юм. Түүхэн хандлага хэрэгтэй юм байна. Юуг нь уламжилж авах, юуг нь орхихоо мэдэх хэрэгтэй. Бахархах ёстой, үнэ цэнэт зүйл маань юу вэ гэдгийг, бусадтай харьцуулахад хэн гэдгээ таних хэрэгтэй. Бид өөрсдийгөө танихаа байтлаа бужигнаад байна л даа. Ядаж л ахас ихэсээ, аав ээжийгээ хүндэлдэг, хайрладаг байя л даа!

-XIII зуунд монголчууд тодорч цойлж гарахад юу нөлөөлсөн юм бэ. Энэ том сэдэв л дээ. Гэхдээ та юуг онцолж дурдах вэ. Тэр үедээ бид том сэтгэж байсан юм уу. Одоо жижигхэн монгол болчихоод байгаа юм уу?

-XIII зуунд Чингисийн шийдвэрлэх ёстой асуудал яг л өнөөдрийн биднийх шиг асуудал байсан. Хэсэг хэсэг хуваагдчихсан. Нэг нэг хонхроо эзэлчихсэн. Хоорондоо дайсагналцсан. “Цэгээн чулуу хагарч,цээлийн ус ширгэж” байсан үе. Тиймээс эв найртай нэгэн цулам улс гэрийг байгуулах учиртайг ойлгож, түүнээс л эхэлсэн шүү дээ. Улс гэрээ байгуулсны дараа харахад зөвхөн монголчууд ч бус дэлхий даяараа амар тайван бус байж. Дарлагдсан, доромжлогдсон хэсгүүд газар сайгүй, худалдаачид наймаа арилжаагаа амгалан тайван хийж чаддаггүй гэх мэтээр байгаа байдлыг харахад шийдвэрлэх асуудал нь томроод, ер нь энэ дэлхий нэг нартай байгаа шиг нэг хаантай, тэр нь энэ их зовсон зүдэрсэн бүхнийг яагаад амар амгалан, сайн сайхан байлгаж болдоггүй юм гэсэн үзэл бодол төрж, тэр том зорилгоо хэрэгжүүлсээр байгаад, эзэнт гүрэнд хүрч л дээ. Тэгж тоймлон ойлгож болно. Одоо бид тэр үеийнхээс ч дутахгүй асуудалтай болоод байна. Их хуваагдаж байна. Намаар, хонхроор, үзэл бодлоороо хуваагдаж, хэрчигдсэн байна. Хэл яриагаараа хүртэл хуваагдахын төлөө ярьдаг хүмүүс ч зөндөө боллоо. Тийм болохоор одоо ч асуудал, зорилго,шийдэл шаардсан зүйлс чамгүй их болоод л байна. Зорилгоо зөв тодорхойлоод, хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрнэ. Тэрний ард л том харагдаж байгаа юм л даа. За жижиг зорилго ч байсан түүнийгээ чанартай сайн хэрэгжүүлж чадвал үр дүн гарсан хойноо өмнө нь байснаас илүү том харагдах нь лав.

-Нэг нам бүү хэл бөхчүүд хүртэл эвдэрч хэрэлдэж байдаг. Эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг үү. Нийтийн ашиг сонирхлоос илүү нэг хүний жижиг эрх ашигтаа хөтлөгдөөд байгаа юм болов уу?

-Бид хүний эрхийг л их том тунхаглаж ярьдаг. Гэтэл бас эрхийн сацуу хариуцлага бий! Асуудлыг томоор харж, томоор төлөвлөж төсөөлдөггүй. Өдөр тутмын асуудалтайгаа зууралдаж, жижигхэн зорилгоо хэрэгжүүлэхийг л бодоцгоодог. Сонгуулийн ард улс орны амьдрал, хөгжил яригдаж байгаа юм шиг боловч,үнэн хэрэгтээ хэн нь ялах вэ гэдэгтэй зууралдсаар доошоо уначихаж байгаа юм. Зорилго нь жижиг, бодож сэтгэдэг нь жижигхэн. Өнөөдөр яаж мөнгө олох вэ, яаж энэнийг хуурчих вэ, яаж нэг дарга болчих вэ гэдэг л бодолтой хүмүүс олон болж! Хүний тархи толгойг хөгжүүлэх, сэтгэлгээг хөгжүүлэх ажил хаягдчихаад, дор дороо онолын маягийн цэцэрхсэн, бие биенээ дуурайсан, дэлхийн гэсэн эзэнгүй том талбайд толгойгүй биеэ шидсэн байдалтай л амьдруулаад байхаар залуус ийм болчихдог юм байна л даа.

-Таны номд монгол ухаан, монгол мэдлэг гэж бий юү гэсэн хэсэг харагдсан. Та үүнд юу гэж хариулсан бэ?

-Шинжлэх ухааны мэдлэг бол түгээмэлшсэн, нийтлэг мэдлэг. Гэтэл гагц тийм мэдлэг байгаа юм биш шүү. Мэдлэг өөрийн тогтсон түвшний хувьд янз бүр байдаг. Практик мэдлэг, жирийн мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг гээд лавтайяа гурван түвшний мэдлэг ярьж болно. Практик мэдлэгийн түвшинд бол улс үндэстэнд хамаарагдах мэдлэг байдаг. Далайн орнууд гэхэд л загас жараахайгаа барих, манайх гэхэд л нүүдлийн мал маллах технологи гээд олон өөр мэдлэг бий. Тэгэхээр тэр түвшинд нь бид монгол мэдлэг гэж ярьж байгаа юм. Онцлог нь энэ бол манай говь, тал, хангайн олон бүс нутаг,янз бүрийн нөхцөлд хуримтлагдсан мэдлэг. Монголчууд тэр мэдлэгээ бие биенээсээ нуудаггүй. Аман уламжлалаар дамжуулж, алдаа, оноогоо давхар хэлж засдаг ийм л мэдлэгийг хөгжүүлж ирсэн юм. Тэр тухай л байгаа л даа.

-Одоо зөвхөн залуус ч гэлтгүй дунд насныхан ч язгуураа мэдэхгүй шахуу болоод байна л даа. Удам судраа мэдүүлдэг монгол уламжлал гэсэн хэсэгт та ямар арга зам санал болгосон бэ?

-Бид ер нь язгуураа мэдэхгүй тийшээ явна, цаашдаа ч улам дордох байх! Нэг шалтгаан нь өнөөдөр эмээ, өвөөгийн хүүхэд гэж байхгүй болсон. Язгуурыг мэдүүлдэг, угшлаа таниулдаг, амьдрал мэдүүлдэг хүмүүс чинь эмээ, өвөө шүү дээ. Монгол уламжлалын нэг онцлог нь өвөө, эмээтэйгээ нэг гэрт юм уу нэг дор амьдарч, амьдралыг тэд нь зааж зурж, харуулж үлгэрлэж сургадаг байсан. Одоо түүнээс өөр хэвшилтэй болоод удаж байгаа шүү дээ. Хар нялхаас нь цэцэрлэгт өгдөг. Аав, ээж нь хүүхдүүдтэйгээ ажиллах цаггүй. Удам судар үүх түүх ярих цаг ч бараг байхгүй. Тэр бүхнийг өөр гагцхүү ном хэвлэлээр ч юмуу тусгайлан зааж, мэдүүлдэг л болж дээ. Хуучин цагт айл болгон гэртээ удмынхаа түүхийг бичдэг, хэлж ярьдаг байсан. Ялангуяа Чингисийн удмынхныг үрэн таран хийж, монголчуудыг ер нь удам судраа мэддэггүй болгох их том, олон жилийн ажил хийсэн дээ. Ерээд оноос л удам судраа мэдэх, дахиж хөтлөх, зарлиг заавар журам гарсан. Удам судраа мэднэ гэдэг олон талын ач холбогдолтой. Тэрнийг ярина гэвэл том яриа болох байх.

-Эдийн засгийн хямрал гэж их ярих боллоо. Эдийн засгийн талаар монголчуудын уламжлалт ойлголт, ухаарал юу байв?

-Монголчуудын эдийн засгийн ухааныг ганц үгээр хэлбэл хэмнэх, гамнах, өөрийгөө хязгаарлах ухаан юм. Юмыг ухаалагаар бүрэн дүүрэн эдэлж хэрэглэх. Ийм л ухаан байсан. Одоо бол хүн төрөлхтөн ер нь эргэж ирж байгаа шүү дээ. Монгол сэтгэлгээ рүү эргэж байгаа.

-Минималист амьдралын хэв маяг гээд гадныхнаас суралцаад байдаг. Угтаа монголчууд жинхэнэ ийм хэв маягтай амьдарч байсан юм биш үү?

-Орчлон ертөнц гэдэг хязгааргүй юм биш шүү дээ. Яараад сандраад хэрэглээд, ашиглаад өрсөлдөөд байхаар бүх нийтийг хамарсан сүйрлүүд болж байгааг харж байгаа биз дээ? Газар хөдлөлт, цунами, дэлхийн дулаарал, хүйтрэл энэ бүхэн чинь байгаль хариугаа л авч байгаа юм. Байгалийг хичнээн хохирооно хариугаа хэд дахин илүү хорлонтой авна гэдэг нь л болж байгаа хэрэг. Монголчууд өөрсдийгөө байгаль дэлхийн нэг хэсэг гэж боддог. Байгаль ээж гэж боддог учраас хайрлаж ханддаг. Тэр нь эдийн засгийн ухаан болоод ирэхээрээ гамнах хэмнэх рүүгээ л явдаг юм. Социализмын үед ч малаас гарч байгаа ашиг шимийг амьсгалаас бусдыг нь ашиглана гэдэг уриатай, зорилттой байлаа шүү дээ. Одоо жаахан байгалийн баялгаа л ашиглаж байгаа болохоос бус үйлдвэрлэлээ хөгжүүлж, байгаагаа юм болгоё, зөв эдэлье гэж тууштай зүтгэж байгаа юм алга. Бид монгол унаган эдийн засгийн сэтгэлгээнээсээ айхавтар холдож дээ. Бид тийм байхад эдэд шунадаг харь холынхон харин тэр ухаалаг сэтгэлгээ рүү нь эргэж ирж байх шиг байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.199] 2021-10-06 14:00:25

Язгуураа танихуй бол сайхан уншууртай ном, олон талын ач тустай санагдсан шүү

Зочин [88.103.230.169] 2021-10-02 17:13:05

Дашям та яасаан дүнхүү бэ? Юм ярихдаа муу эргүү зохиолч баа.

Зочин [148.60.92.227] 2021-10-04 13:28:16

Odoo Dasnyam gyaig muu heldeg orkuud garaad irj baigaa yum chini!!!Dasnyam gedeg chini cham sig muu orkt myy leyyleheer hyn bis!!!!!chinii Mongoloon aldsan yhaaniig chini byrdyylehed hereg boloh yndesnii ylamjlaliig chini tylhyy egyylej egne!sine chagiin Elbegdorj metiig sytegchid har amia hoohoilson ta nar sig orkuud hyzdaggyi yum!!!!!muusain mulguu taarnyyd aa!!!yhaan chini holdoj hygel yhel chini oirtson bna suu!!!!orkuud aa!!!

Зочин [103.229.178.26] 2021-10-02 09:30:03

ажил хийх дургүй, залхуу, болж өгвөл хүний юмыг зүгээр авчих санаатай, болж өгвөл хүнээр ажлаа хийлгэчих санаатай, бусдыг битгий хэл өөрийгөө хүндэлнэ гэж байхгүй, хар амиа бодсон, мэдлэг боловсрол маш нимгэн ...

Зочин [150.129.142.182] 2021-10-02 08:49:32

Германы монгол эрдэмтэн Хайссиг проф. монголчуудыг "түүхээ эрж байгаа" ард түмэн гэсэн. Одоо болтол олсон гэж хэлэх аргагүй. Энэ халдвар өвчин харин олоход туслахын хажуугаар одоо ямар болсоныг нь илүү тод харуулсаар байна. Ямар ч байсан "шуудайд хийсэн үхрийн эвэр гэдэг шиг болсон"-ыг сайн харуулж байна даа. Тэр хэрээр ирээдүй ...

Г.Төмөр. [66.181.183.47] 2021-10-02 02:22:57

Танд амжилт хүсмой.

Г.Төмөр. [66.181.183.47] 2021-10-02 02:22:01

Танд амж

Зочин [122.201.31.102] 2021-10-01 22:08:33

huts daranguilagch turtei 10 jil ih deed surguuli tsetserleg kollej bugd haldvartai uhel tohioldloo nuugch eruul mendin yam nok uok-toi daranguilagch tortei zugeer uu tee

Зочин [148.60.92.227] 2021-10-04 13:32:51

chi muu geleg haanaas hyzaad borgood bnaa!!!cham sig orkuud bol hotondoo l hyz!!!!niigem ryy byy dair!!!geleg heerhen s dee!!!egsen ygaadas yas zeregiig hyrtchiheed hebtej baidaggyi yu?.....chi elbegdorj sig,Bat-yyl sig ork men bna daa!!!ta nariin yed Mongol maani oyun sanaanii hybid yadyyrch emneh olon jiluudiin saihan Mongoloosoo hagazlaa daa!!!cham sig orkiin yed yah ni todorhoigyi hezyy ebchin tyslaa daa!!!

Зочин [192.82.77.86] 2021-10-01 17:34:20

Мөнхнаран ээж

Tenegt sta [66.181.185.123] 2021-10-01 09:11:08

Zochin

Зочин [43.242.243.183] 2021-10-01 12:30:07

яасан монгол уламжлал гэхээр со пасторууд дургүй нь хүрээд байна уу монгол шиг ёс уламжлалтай хүн чанартай ард түмэн суурьшмал иргэдийн дунд байхгүй

/*-*/ [49.0.142.18] 2021-10-01 08:43:42

Долоогч долдигонож өгч байнаа хөө

Зочин [66.181.161.27] 2021-10-01 05:59:58

Тэгвэл \ ЭХИЙГЭЭ МӨРГӨЖ байгаа бол \ ишигэнд ЭВЭР УРГАЖ дээ ... Эхийгээ " бандидуулахгүй " байх арга л хайцгаа даа ...

иргэн [103.212.119.121] 2021-10-01 05:19:09

Короноо хүнийг таниулах ч короноогоор дамжуулж даралагч нам дэндэж байна.!!!!!!!арай биш шүү Та хэниг талд зогсоод - ардуудаа өмөөр за ардууд дуулгавартай байгаа.төр тараагч нь!!!!!!!!! Хариуцалгаа хүлээх нь зөв.Огцорцогоо !!!!!!

Зочин [148.60.92.227] 2021-10-04 13:34:42

chui darluulaj baina gej (orkuud )bodbol darluulaj baigaa yum bolob uu?....eeriinhee teneg setgeleegee sarnisan chagt ork chi hyn bolno!!!!mal aa!!!

guest [27.127.56.14] 2021-10-01 03:42:16

эрийг нас гэж. асасэкирюү маань их хөгширчдээ

Зочин [148.60.92.227] 2021-10-04 13:35:32

za ene orkuud gedeg chini yag l chamaig heldeg yum aa!!!!!hahaha

tysa [66.181.168.82] 2021-10-01 02:15:43

Дашням гуай голыг нь олоод хэлсэн байна даа. Ер нь сүүлдээ буцалтгүй тусламж, хавтгайруулсан мөнгө авах гэсэн улайрсан хандлага нийтлэг болсон. Бүх иргэддээ 500 , 300 мянган төгрөг олгохыг уриалсан хандлага олон нийтийн сүлжээгээр зуршил болсон байна даа. Бидэнд өгөх тийм хэмжээний мөнгө төр засагт байх ч үгүй. Ядуу дорой амьдарч байгаа нь биднээс л шалгаалж байгаа ш дээ. Авах, идэх сэтгэлгээтэй болсон монголчууд цаашдаа яаж амьдарна даа. Ковидоор далимдуулж өөрсдийгөө өрөвдүүлэх гэсэн хандлага их болсон. ядуу дорой амьдарч байгаа нь бидний хохь ш дээ.

Зочин [202.55.191.194] 2021-10-03 01:29:20

яг зөв, голыг нь олоод хэллээ, Хавтгайрсан халамжаа зогсоомоор юм, хүний өмнөөс амьдарч байгааа юм шиг. хүүхдийн 100 гаар элдэв янзын тэтгэмж гээд ажил хиийхгүй зүгээр идэж хэвтэх сонирхолтой хүмүүс л байнй ш тэ

Зочин [202.55.191.130] 2021-10-01 02:39:17

эргүү мал

Зочин [103.80.210.183] 2021-10-01 02:07:14

УХНЫН ХҮҮ ИШИГНИЙ оронд ерөнхийлөгч болохгүй дээ. ишиг ч эхийгээ мөргөж байна даа.

hol ochij hyz!!!!!orkuud aa!!! [148.60.92.227] 2021-10-04 13:39:06

ta nar sig (orkuud ni )ene interneted sal sogtyy hebtddeg boltoi!!!ta nar sig ehees tersen aabaas ynasanaa meddeggyi tenegyydtei ch hen ch yarih bil ee dee!!!ta nariin adil ORKUUD chini hoorondoo zebleldeh baih daa!!!zailuul gej?....eneegiin Mongolchyyd gesen orkoos eer yum alga?..................

Зочин [192.82.68.130] 2021-10-01 10:20:11

ain


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.