Урагшгүй албатын эс үйлдэхүй

Aдмин / Нүүр

Хийсэн үйлдэлд буруу, зөв гэсэн дүгнэлт өгч, таслан зогсоох амархан. Харин эс үйлдэхүйг буруутгах илүү ярвигтай бөгөөд хор хөнөөлтэй. Ийм эс үйлдэхүйгээр нийслэлийн иргэдийг хохироосон үйл явдлууд олныг бухимдуулж, бас дааруулж байна.

ИРГЭД УТААТАЙ УЛААНБААТАРЫГ САНАГАЛЗАХАД ХҮРЧ БАЙНА

“Дааруулж байна” гэж тодотгосон нь хүйтний эрч чангарч, түүхий нүүрс түлэх эрхгүй иргэд сайжруулсан түлш авахаар урт дараалалд шөнөжин зогсохоос өөр аргагүй байдалд хүрч, зутарч байна. Урин дулааны улиралд сайжруулсан түлшээ иргэдэд хэрхэн хүргэх менежментээ хийж чадаагүй урагшгүй албатуудын балгаар зарим иргэн түүхий нүүрсээ түлэхийг уриалж эхэллээ. Хүйтэнд зутарсан иргэдийг буруутгах аргагүй. Аргаа барж бухимдахдаа утаатай Улаанбаатарыг эргэн санагалзаж байгаа нь энэ. Иргэдийн бухимдал сайжруулсан түлш борлуулах цэгийг давж, хэвлэл мэдээлэл, цахим сүлжээнд шүүмжлэл дагуулснаар Эрчим хүчний сайд, Хотын дарга сандралдав. Бодлого чиглэлээр хангах үүрэгтэй сайд, дарга нар гэр хороолол дундах бодит амьдралд дээр гаргасан бодлого нь хэрхэн хэрэгжиж байгааг ингэж мэдсэн.

ҮЙЛДВЭР НҮҮЛГЭХ БҮТЭЛГҮЙТЭЛ

Тэгвэл өнөөдөр асуудал ийм хэмжээнд хүрсэн шалтгааныг тодруулъя. Одоогоос найман сарын өмнө буюу 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрладаг сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн суман дахь зүүн бүсийн үйлдвэр рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь баруун бүсийн үйлдвэрийн ойр орчимд түлшний үндсэн түүхий эд болох нүүрсний ил овоолго, нунтаг нүүрсний тоосжилтоос болж хөрсний бохирдол үүссэнтэй холбоотой. Уг бохирдолтой бүсэд 639 айл өрх аж төрж, 27 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг учир үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, ойр орчимд нь нөхөн сэргээлт хийж, бохирдлыг арилган барилга, байгууламжийг нь түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглахаар шийдвэрлэсэн. Иргэдийг хохироож байсан нөхцөл байдлыг арилгах энэ шийдвэрийг буруутгах аргагүй. Гэвч аравдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад орсон байх ёстой зүүн бүсийн үйлдвэр ажлаа эхлээгүй байна. Урагшгүй албатуудын эхний балаг энэ.

“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН АЖИЛЧДЫН ХҮЧИЙГ УДИРДЛАГА НЬ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙНА

Хүн алдаж болох ч алдаагаа түргэн хугацаанд засах ёстой. Гэвч “Таван толгой түлш” компанийн удирдлага бүдэрч унасан газартаа дөрвөн сар “хэвтсэн”. Наймдугаар сар хүртэл түлшний нөөц бэлдэх ёстой баруун бүсийн үйлдвэрийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосны эцэст сүүлийн хоёр сарын хугацаанд нөөц бүрдүүлж эхэлсэн. Удирдлага нь үйлдвэрлэл эхлүүлэх шийдвэр гаргаснаас хойш 70 мянга гаруй тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ. Энэ бол “Таван толгой түлш” компанийн удирдлагын хийсэн ажил гэхээс илүүтэй нүүрсэн дунд нойр хоолгүй зүтгэж байгаа ажилчдын гавьяа. “Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар эртхэн шийдвэр гаргасан бол өвлийн нөөцийг бүрдүүлэх нь “Таван толгой түлш” компанийн ажилчдад асуудал биш гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Урагшгүй албатын удаах алдаа ийм.

ЦӨӨН ЦЭГТ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХ АШИГ СОНИРХОЛ БИЙ ЮУ?

Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн түлшний нөөц 70 мянган тонн гаруй байна. Өнгөрсөн оноос 25 мянган тонноор бага хэмжээтэй хэдий ч иргэдэд сайжруулсан түлшийг саадгүй хүргэх бүрэн боломж бий. Гэвч “Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар түлшний цэгүүдийг нэмэхгүй “гэдийж” байна. Өнгөрсөн жилүүдэд 680 гаруй цэгээр иргэдэд сайжруулсан түлш түгээж байсан. Гэвч өчигдрийн байдлаар 281 цэг ажиллаж байна. Өмнөх жилтэй харьцуулахад бараг гурав дахин бага. Цэг бага учраас ачаалал нэмэгдэж, дараалал үүссэн. Гэвч “Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар түлш борлуулах цэгийн тоог нэмэхгүй байна. Уг нь 600 цэг байгуулахаар сонгон шалгаруулалт хийсэн. Одоо гэрээ байгуулах дутуу байгаа гэж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө мэдэгдсэн. Гэвч “Урагшгүй” М.Ганбаатарт цэгүүдийн тоог нэмэх сонирхол алга. Түүний хэлснээр цэгүүд нэмээд дараалал буурахгүй гэж цэцэрхэв. Энгийн хүний хар ухаанаар бодсон ч олон цэгт байвал хүртээмж нэмэгдэх нь ойлгомжтой асуудал. Гэвч цэгүүдийн тоог нэмэхгүй гэж гөжүүдлээд байгаа шалтгаан нь тэрбээр нийслэлийн иргэдэд өстэй юү? Эсвэл цөөн цэгүүдэд давуу байдал олгох ашиг сонирхол бий юу? гэх хардлага дагуулж байна. Учир нь сайжруулсан түлш борлуулдаг цэгүүд тонн тутамд 15 мянган төгрөгийн ашиг олдог. Эс үйлдэхүйгээр иргэдийн хохироодог “хурган” даргын бодит жишээ гэж хэлж болохоор...

М.ГАНБААТАР: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮНИЙГ НЭМ, ИРГЭД БУРУУТАЙ

Алдаа гаргасан гэдэг нь тодорхой. Гэхдээ тэр алдаагаа ухамсарлах биш, бусад руу, тэр дундаа иргэд рүү чихэж байгаа нь бухимдал төрүүлнэ. Хямд үнэтэй түлшийг иргэд ихээр нөөцөлж байгаа учраас ачаалал үүслээ гэв. Уг нь нэг өрх долоо хоногт дээд тал нь зургаан шуудай сайжруулсан түлш авах эрхтэй байхаар зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, их хэмжээгээр худалдаж авах ямар ч боломжгүй гэсэн үг.

Дараа нь цар тахлын үед орлого нь буурсан иргэдээ дэмжиж, сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулсан Засгийн газрыг буруутгав. Уг нь сайжруулсан түлшний үнийн зөрүүг “Эрдэнэс тавантолгой” компаниас гаргаж байгаа. “Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатарын халааснаас нэг ч төгрөг гараагүй гэсэн үг. Нөгөө талдаа иргэд мөнгөтэйдөө биш, гэрээ дулаахан байлгаж, үр хүүхдүүдээ дааруулахгүй гэсэндээ урт дараалал үүсгэж байгаа гэдгийг ойлгох чадамжгүй болтлоо амьдралаас тасарчээ. Нийслэлийн иргэд дулаахан байхын тулд олон цагаар, шөнө, өдөргүй гадаа оочерлож, бухимдаж байгаа шалтгаан ийм. Урагшгүй албат эс үйлдэхүйгээр иргэдийг ингэж хохироож байна.


Сэтгэгдэл

dfkfbjrdtf [113.101.116.66] 2021-12-10 05:24:01

Мэдээ.МН <a href="http://www.g1onq8cv0n37r4931936b212aktahph0s.org/">adfkfbjrdtf</a> [url=http://www.g1onq8cv0n37r4931936b212aktahph0s.org/]udfkfbjrdtf[/url] dfkfbjrdtf http://www.g1onq8cv0n37r4931936b212aktahph0s.org/

msxopvgr [39.165.55.8] 2021-11-25 10:23:09

Мэдээ.МН [url=http://www.g865m81a9l2w07jswsf8zy6r7006qnq9s.org/]umsxopvgr[/url] <a href="http://www.g865m81a9l2w07jswsf8zy6r7006qnq9s.org/">amsxopvgr</a> msxopvgr http://www.g865m81a9l2w07jswsf8zy6r7006qnq9s.org/

rvrfdxtt [223.150.224.230] 2021-11-12 13:20:28

Мэдээ.МН [url=http://www.gj2x53282dyq39m2ifhi97v95tyg012as.org/]urvrfdxtt[/url] rvrfdxtt http://www.gj2x53282dyq39m2ifhi97v95tyg012as.org/ <a href="http://www.gj2x53282dyq39m2ifhi97v95tyg012as.org/">arvrfdxtt</a>

Зочин [59.153.113.158] 2021-10-06 01:48:15

Энэ гэж даваасурэнгийн уед хамт олон сая тогрог идэж тулшний уйлдвэр байгуулсан одоо тэр нь ямарч эруул ахуйн шаардлага хангахгуй ажилчиддаа тамлаж бгаа шуу дээ ийм юмнуудыг холдуулан зайлуулах хэрэгтэй тулш бас л гадуур ховор 3-4 шуудай огч бна шуу дээ овол хуйтэрхээр яах болж бна даа тавинбэх нь юмаа мэдэхгуй ард иргэд руу буруугаа чихээд л сууж бна

иргэн [66.181.160.65] 2021-10-05 11:45:35

Түлшийг тодорхой тоотойгоор картаар өгч байгаа юм чинь бид авсныгаа түлээд л таарч байгаа шүү дээ. Угаасаа картаараа өдөрт түлэх нормоороо л авах гэж бөөн асуудал болж байхад хүүхэд хуурч байгаа юм шиг. Хүүхэд ч иймэрхүү ярианд чинь хууртахаа больсон цаг үе шүү дээ, эрх баригч нараа

Зочин [66.181.161.6] 2021-10-05 11:06:35

Энэ залиний хөрөнгөө гэдэг нь тодорохойш дэээ харваас

zochin [66.181.161.20] 2021-10-05 10:16:03

Ene nuhur iheehen zalinii hurunu ym shig baigaa ym da

Зочин [103.80.210.183] 2021-10-05 09:39:56

түүхий нүүрсээ хэрэглэх зөвшөөрлө эртхэн гарга. өвөл хүйтрээд олон хүн ханиад ковид тусаад улам л гай удна. түүхий нүүрсээ зөвшөөрчихвөл иргэд хэдхэн хоногт л нүүрсээ татаад авчихна.

Зочин [203.98.76.176] 2021-10-05 09:28:25

БИД ЯАГААД ХЭЗЭЭ ХЭДЭН ШУУДАЙ НҮҮРС ТҮЛЭХЭЭ БУСДААР ЗААЛГАХ ЁСТОЙ ЮМ БЭ.

ЗОЧИН [202.9.40.184] 2021-10-05 08:38:45

ГАНБААТАР ГЭГЧ ИЙМ ЮМЫГ ДАВРААГААД БАЙЛГААД БАЙВАЛ БАЛАГ НЬ БАРАГДАХГҮЙ ДЭЭ. МУУ ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭД ГЭДГИЙГ НЬ ХҮМҮҮС ЭРТНЭЭС МЭДНЭ

haha [43.228.128.30] 2021-10-05 08:35:59

mal gar min taraaj bga tseg chin tanil taldaa ih ugch bga ni buruu shdee ydaj iim uyd norm normoor ni ugulduu surtei kart ene tr gj shaachaad tgd triigee hynaj chadku mungu ugaasan lalruud

Зочин [202.126.89.45] 2021-10-05 08:00:29

Энэ угаасаа үл бүтэх нөхөр

Зочин [103.80.210.183] 2021-10-05 07:57:10

2021-10-05 15:56:52 түүхий нүүрсээ хэрэглэх зөвшөөрлө эртхэн гарга. өвөл хүйтрээд олон хүн ханиад ковид тусаад улам л гай удна. түүхий нүүрсээ зөвшөөрчихвөл иргэд хэдхэн хоногт л нүүрсээ татаад авчихна.

Зочин [103.80.210.183] 2021-10-05 07:56:52

түүхий нүүрсээ хэрэглэх зөвшөөрлө эртхэн гарга. өвөл хүйтрээд олон хүн ханиад ковид тусаад улам л гай удна. түүхий нүүрсээ зөвшөөрчихвөл иргэд хэдхэн хоногт л нүүрсээ татаад авчихна.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.