Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.14) өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зуйлд оруулсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна" гэсэн зохицуулалтын хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагыг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн.

Түүнчлэн, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Цахим үндэстэн” болох бодлогыг хэрэгжүүлж, иргэн, төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим Монгол” системийг хөгжүүлэн хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгзэг цахимжуулах зорилтыг дэвшүүлсзн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хзвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн.

Тиймээс Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.101] 2021-10-15 07:31:44

Оюун-Эрдэнийг муулагчид бол Монгол Улсыг хуйвалдан дээрэмдээд Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарт хоншоороо тас цохиулж буцааж хураалгасан луйварчдын хөлсний хэдэн харлуулагчид л шүү дээ өөр хэн ч биш, харин Монголчууд бол Оюун-Эрдэнийг хот хөдөөгүй дэмжиж байгааг саяын Сонгуулийн дүн бэлхэнээ харууллаа, Ард түмэн ЗГ-аа дэмжицгээж байнаа

32 жилд юү өөрчлөгдсөн бэ [139.5.217.47] 2021-10-15 07:26:59

Яамаар яах гэж байгам бол. З2 жил яам тамга нэмж явлаа . 20 30 яамтай 60 70 сайд дэд сайдтай боллоо. Дарга нарын амьдрал улам тансаг болсон

ахра [202.72.240.54] 2021-10-15 02:00:16

Нямдорж ичиж үхээчээ...

зочин [202.126.89.72] 2021-10-15 00:49:04

tsahim yam gej ichmeer ym buh turiin uilchilgeegee tsahim bolgood daraa ni yarih heregtei tsaas nasaa salaagui bj bas tsahim yam ch geh shig ,uur hiih ajil bdgui ym bhdaa covid gej uwchin aimar bhd eneiigee darhaa bodohgui hiih ajilaa olj dee chawaas gj

Сангийн яам гэж байсаар байтал [2.247.248.122] 2021-10-14 19:54:01

Т

[122.201.22.170] 2021-10-14 16:43:45

"Цахим үндэстэн" гэж Хүүхдийн паркад баахан хүн цуглуулж, Ковидийн тархалтад "үнэтэй" хувь оруулсан, нөгөө нэг хүүхнээ САЙД болгохоор шийджээ, энэ "шүгэлддэг данх"

Ард [203.23.199.183] 2021-10-14 15:11:58

Эдийн засаг, хөгжлийн яамыг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд удирдах нь илүү оновчтой. Шадар сайд удирдаж байж салбар салбарын эрх ашгийг энэ тэнцүү зохицуулж сайд нарыг зангидаж ажиллах боломжтой юм. Энэ Шадар сайд тэнцэх ганц хүн бол одоогийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан юм.

АН-ын Дэмжигч [43.242.243.101] 2021-10-14 15:03:35

Шаардлагатай бол бүтэцийг бий болгож л таараа, хөлсний комментчингуудаас болж хийхгүй байх уу, Та нар бол хөлснийхөн үнэн юм, хэрэгтэй юм, юу ч бичихгүй, Та нар үнэн юм бичдэг байсан бол саяын санал хураалтаар хот хөдөөгүй МАН-ыг дэмжих үү, ер нь хөлсний харлуулагчид, хөлсний сурвалжлагчид Та нараас болж манай АН сүүлийн сонгуулиудад ялах нь бүү хэл, бүр хойшоо шидэгдээд Монголчууд үзэхээ байчихлаа

зочин [64.119.26.185] 2021-10-14 13:48:37

Төрийн бүх байгууллагаа цахимжуулбал болох биш үү? Тусгайлан яам байгуулах үндэслэл юу вэ?

монгол [66.181.161.95] 2021-10-14 13:31:28

Түй, нохой долоо. МАН сөнөвөл л Монгол өөд нар үзнэ!

Иргэн [66.181.182.26] 2021-10-14 13:29:51

Та нар байгаагаа ажиллуулж чадахгүй баыйж юу донгосоод бас хэнийгээ оруулж мөнгө тонших нуу??????Нямдоржоо зайлаач бүр үйлс нь бүтэхгй ёстой цаг чинь нас чинь болсон бна.ядаж ач нарынхаа гар дээр үх.???????? Ордон дотор үхэх гээд баыгаа юм уу.!!!!!!!Зандан шатараа хотын цемент болгоныг цэцэгжүүлээд тэтгэвэртээ гар !!!!!!!?????)))))))(

Зочин [103.26.194.224] 2021-10-14 13:14:57

Ажил нь явахгүй байгаа ЗГ шинэ яам нэмснээр “төрийн бодлогын бантан”, хүнд суртал нь улам нэмэгдэх нь дамжиггүй!

Zochin [66.181.179.100] 2021-10-14 13:08:07

Enkhbayariin nsmd zoriulj yam baiguulj bga ymuu . Arai denduu bulaiguud ymaa

Зочин [39.7.231.46] 2021-10-14 12:21:11

Tsomhon chadvarlaga baih estoi atal ulam l danhaisaar

Зочин [119.40.98.177] 2021-10-14 12:00:02

Хөгжил, цахим хоёрыг бүх яам, байгууллага, албан тушаалтан өөрсдөө л хийнэ ш дээ Юуны чинь яам Цахимаар хийх ажлыг албан тушаалтан, байгууллага хийдэг Яам бүх байгууллагын цахимаар хийх ажлыг хийж өгөх юм уу Үхэр монгол үхсэн монгол болж гүйцлээ Яанаа даа Цус гаргаж дайн хийж өөрчлөхгүй бол энэ монгол минь босоо байлаа

Zochin [119.40.98.177] 2021-10-14 11:57:07

Өмнөх яамдаа ажиллуулж чадахгүй байж яам нэмж яахнав дээ

Irgen [202.9.40.23] 2021-10-17 19:47:08

Tusuv xurungu mungugyi geed EMendedee anxaaral xandyylaxgyi bj yun yam be yam baigyylaj said darga tavix boloxoo mungu ni yrsaad garch ireed bdag arai ch de darga saidiin syydal bagdaagyi 100 ymaand 60 yxna gegcheer ene olon tejeever yxernyydeer mongol dytaagyi ajil xiix garaa xudulgux ajliin bairtai bolgooch


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.