Д.Рэгдэл: Бид хоёр дахь зуун жилээ гэгээлгээр харж байна
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.
-Шинжлэх ухааны байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ хүртэл юу хийж бүтээв, алдаа оноогоо хэрхэн цэгнэж байна вэ?
-Энэ онд шинэ цагийн Монгол Улсын түүхэнд, түүний дотор боловсрол, шинжлэх ухаан зэрэг оюун санааны хүчирхэг байгууллагуудын хувьд түүхт ой тохиож байна. Үүнийг угтаад өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улсын Засгийн газраас ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргасан. Түүн дотор түүхэн тэгш ойнуудыг нэрлэн зааж, тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгж тодотгоогүй бол энэ жил covid-19 цар тахлын нөхцөл байдал амаргүй, хуулиараа баяр ёслол, ойн арга хэмжээг зохион байгуулах хаалттай байгаа. Засгийн газрын хамгийн эхний тогтоолоор Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жил, орчин үеийн зэвсэгт хүчний 100 жил, Монгол Улс НҮБ-д нэгдсэн орсны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон. Орчин үеийн шинжлэх ухааны байгууллагын 100 жилийн ой бол түүхт Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй. 1921 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Ардын засгийн газрын шийдвэрээр төрийн яамны статустай байгуулагдсан, яах аргагүй Монгол Улсын орчин үеийн шинжлэх ухааны байгууллагын эх суурь нь юм. Зуун жилийн дараах өндөрлөгөөс эргээд харахад тэр байгууллага маань анхны сууриа тавихдаа ердөө наймхан ажилтантай байсан. Тэр хүмүүс Монгол Улсын түүхэнд холбогдох ном судар бүтээх, хуучны алдартай ном судрыг цуглуулах, гадаадын улс орнуудад хэвлэгдсэн чухал ном бүтээлийг орчуулах зэрэг үндсэн үүрэгтэй байсан байгаа юм. Дотроо орчин үеийн шинжлэх ухааны байгууллага буюу өнөөдрийн манай хүрээлэнгүүдийн хувьд авч үзвэл Дуун ухааны тасагтай байсан нь Хэл шинжлэл, хэл зохиолын хүрээлэнгийн эх үүсвэр гэж үздэг. Үүний дараа буюу 1924 оноос Газар зүйн болон Түүхийн танхим сууриа тавьж, дараа дараагийн шинжлэх ухааны шинэ салбаруудаар тасаг байгуулсан. Ингэж явсаар 1961 онд Монгол Улсад Шинжлэх ухааны академийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар байгуулснаар ШУА 60 жил, шинжлэх ухааны байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Мэдээж ой тэмдэглэнэ гэдэг цаг хугацааны хувьд авч үзвэл оршин тогтносон хугацаагаа ёсолж байгаа юм шиг боловч энэ цаг хугацаа, орон зайд юу хийж бүтээв. Монголын ард түмэнд орчин үеийн шинжлэх ухаан юу үлдээсэн бэ гэдэг нь чухал асуудал. Тэгэхээр давын өмнө хэлэхэд бид өнөөдөр орчин цагийн шинжлэх ухааны гол гол салбаруудаар төрөлжсөн эрдэм шинжилгээний байгууллагатай, дэлхийн олон оронд өндөр түвшний лаборатори их сургуулиудад бэлтгэгдсэн боловсон хүчинтэй бүхэл бүтэн салбар бий болжээ.
-Энэ салбарт байгаа оюуны өмч, энд ажилладаг эрдэмтэн судлаачдын мэдлэг чадварын хэмжээг авч үзвэл мэдээж том үзүүлэлт гарна. Үүнийг тоогоор илэрхийлж болох уу?
-Өнөөдөр Монгол Улсад судалгаа хийж байгаа эрдэмтдийн гадаад ертөнцөд, олон улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хэвлэгдэж байгаа бүтээлийн тооны өсөлт, тэр бүтээлүүдээс гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид эшлэл авч байгаа үзүүлэлтийг авч үзвэл бид сүүлийн гурван жилд Ази тивийн 46 улс дотроо 19, 20 дугаар байранд явж байгаа. Энэ бол өндөр үзүүлэлт юм. 3.3 сая хүн амтай, тэндээ бүтэн орон тоогоор ажилладаг 1700 орчим эрдэм шинжилгээний ажилтантай улсын хувьд саяын хэлсэн тоо бол том үзүүлэлт. Шинжилгээ судалгааны үр дүнгээс гадна бид эрдэм шинжилгээний тогтмол сэтгүүлүүд гаргадаг. 2019-2020 оны байдлаар Монгол Улсаас эрдэм шинжилгээний нэг сэтгүүл түүхэнд анх удаа Олон улсын эшлэл тоологддог сэтгүүлүүдийн санд бүртгэлтэй болсон. Энэ бол орчин үеийн шинжлэх ухааны салбар хөгжиж байгааг харуулж буй том үзүүлэлтийн нэг юм. Энэ мэтээр дурдвал манайд эрдэм шинжилгээний ололт амжилт багагүй бий. Шинжлэх ухааны ололт амжилтыг цаг хугацаатай нь холбож авч үзвэл тод харагдана.
-Жишээлбэл, сонин содон ямар баримтууд байна?
-1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдаж, 1971 оныг хүртэл 10 жил болоход манай эрдэмтдийн гол хэсэг нь хөдөө аж ахуйн салбарт бүтээл туурвил олныг хийсэн байдаг. Тухайн үед манай улсад малын маш олон сайн үүлдэр бий болсон. Тэдгээрийг бүтээсэн эрдэмтдийн дотроос олон хүн төрийн шагнал хүртэж байлаа. Ургамлын сортууд шинээр бий болгох эхлэл яах аргагүй эхний 10 жилд тавигдсан. Энэ ажил явсаар өнөөдөр гэхэд манай үр тарианы ургамлын үрийн санд тариалж байгаа талбайн хэмжээгээр нь авч үзсэн ч томоохон байр эзэлдэг “Дархан 144” гэсэн улаан буудайн сорт 2000 оны эхэн XXI зуунд анх бий болж одоо шинэ мянганы үргэлжлэл болоод явж байх жишээтэй. Эхний 10 жилд шинжлэх ухааныг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүн сайн байсан гэж үзээд 1971 онд ШУА байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнасан байдаг.
Үүнээс хойшхи 10 жил буюу 1981 он хүртэлх хугацааг авч үзэхэд материаллаг баазын хувьд бэхжүүлсэн, түүнийг дагаад хүний нөөцийн хувьд харьцангуй сайжирсан байдаг. Энэ үед үндсэндээ судалгааны хүрээлэнгүүдийн лаборатори, оффиссын 7-8 байрыг барьж ашиглалтад оруулсан. Түүнийгээ дагуулан тухайн үед эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж байсан байгууллага СЕВ-ийн шугамаар манайд лабораторийн тоног төхөөрөмжүүд их хэмжээгээр хандивлаж ирсэн. Энэ мэтээр орчин үеийн лабораторийн суурь 1971-1980 оны хоорондох 10 жилд бий болсон. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл шинжлэх ухааны байгууллага, шинжлэх ухааныг хөгжүүлэх ажил төлөвлөгөөтэй, төрийн бодлогоор явж ирсэн. Ингээд 1990 он буюу түүний дараагийн арван жилд байгалийн ухаан, технологийн чиглэлээр тухайн үеийн социалист орнуудад эрдмийн зэрэг цол олгодог боловсон хүчнийг олноор бэлдсэн. Тэр нь мөн төлөвлөгөөтэй явагдсан. Ингэхдээ түүний дараагийн 5-10 жилд Монгол Улсад байгуулагдах орчин үеийн технологитой үйлдвэрүүдээ төлөвлөж байгаад, тэдгээрийг хамтад нь авч үзэж, боловсон хүчин бэлдэхэд маш чухал 10 жилийг зарцуулсан байдаг.
–Ингэснээр Монгол Улсын хөгжил ямар хэмжээнд очсон бэ?
-Ямартай ч үүний дүнд 1990 он гэхэд манай улс ДНБ-нийхээ нэг хувийг шинжлэх ухаандаа зардаг, шинжлэх ухааны салбарт зургаан мянган хүн ажилладаг, үндсэндээ нэг сая хүнд гурван мянган хүн ногддог болсон. Үүнээс үзэхэд манай улс тэр үед дэлхийн дунджид хүрсэн байгаа юм. Гэвч зах зээлийн шилжилтийн үеийн өөрчлөлтөөс болж салбар маань жижгэрч санхүүжилт нь багассан. Өнөөдөр 100 дахь жилдээ байдлыг авч үзвэл бид улсын хэмжээнд ДНБ-нийхээ 0.12 хувийг шинжлэх ухаандаа зарж байна. 1990 онтой харьцуулахад ДНБ-ний эзлэх хувь хэмжээ найм дахин багассан. Тэр байтугай шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа ажиллагсдын тоог авч үзвэл бид 1980 оны түвшиндээ хүрч чадаагүй. Тэгэхээр энэ он жилүүдэд шинжлэх ухааны салбарт ихээхэн хохирол учирсан. Бид 100 жилийн ой дээрээ алдаа дутагдал, хор хохирлын асуудлыг ярихын зэрэгцээ ололт амжилтаа ч цэгнэж байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарт тавьдаг төрийн бодлого, анхаарал эрс дээшилсэн гэж дүгнэж байна. 2019 онд Монгол Улс түүхэндээ анх удаа шинжлэх ухааны ажилтны Улсын анхдугаар хурлыг хийсэн. Энэ хуралд төрийн гурван өндөрлөг гурвуулаа оролцож, төр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж байна гэдгийг албан ёсоор зарласан. Үр дүн нь 2020-2021 онд мэдрэгдэж байгаа нь төрийн бодлого, хандлага өөрчлөгдөгдөхөд салбарт ямар хурдан ахиц дэвшил гарах боломж бүрддэг нь харагдаж байгаа. Жишээлбэл, 2019 оны Анхдугаар их хурлын дараа шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг барих тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ ажил өнгөрсөн оноос эхэлж одоо үргэлжлээд явж байна. Цогцолбор үндсэндээ 75 мянган м/кв талбайтай, 100 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй. Төлөвлөгөөний дагуу санхүүжилт хийгээд явбал 2023 онд эхний ээлж нь цогцолбортоо орно. 2024 онд бүрэн ашиглалтад оруулахаар байгаа. Энэ бол эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин дэлхийн жишигт хүрч очно гэсэн үг.
-Шинжлэх ухааны салбар төсөв багатай, ажилтнууд нь цалин орлого муутай явж ирсэн. Энэ байдал өөрчлөгдөх үү?
- 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ирэх дөрвөн жилд шинжлэх ухааны салбарт хийдэг төсвийн санжүүлтийг дөрөв дахин нэмнэ” гэсэн. Тэгэхээр ДНБ-нд эзэлдэг шинжлэх ухааны салбарын зардал 0.12 байгаа нь дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2025 оноос ДНБ-ний нэг орчим хувь нь шинжлэх ухаанд ирдэг болно гэсэн найдвар төрүүлж байгаа юм. Удахгүй шинжлэх ухааны салбарын хөгжлийн хоёр дахь зуун жил эхлэх гэж байна. Энэ эхлэлийг бид нэлээд гэгээлэг харж байгаа. Төр, засгийн хандлага өөрчлөгдлөө, хөрөнгө оруулалт эрс сайжирлаа. Сүүлийн 30 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилд хийгдээд явж байна. Эдгээрээс ирээдүй маань гэрэлтэй харагдаж байна. Гагцхүү шинжлэх ухааны салбарт ажиллагсад, эрдэм шинжилгээний ажилтнууд маань үүнд урам зориг төрөхийн зэрэгцээ бүтээмжээ дээшлүүлэхэд илүү анхаарч ажиллах шаардлага үүсч байгаа юм. Нэгэнт төсвийн санхүүжилт нэмэгдэж, хөрөнгө оруулалт өсөөд ирэхээр тоног төхөөрөмж авах нөхцөл, боломж, чадамж сайжирна. Үүн дээр ажиллах нарийн мэргэжлийн операторуудаа бэлтгэх ажил руу яаралтай орох шаардлага үүснэ. Эндээс үзэхэд ойрын таван жилд шинжлэх ухааны салбарын нийт түвшин олон улсын жишиг рүү нэлээд ойртохоор байна. Гагцхүү салбарын удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн гол анхаарах зүйл нь энд ажиллаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг нэмэхэд чиглэх учиртай.
-Дэлхийн аль ч оронд эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин өндөр байдаг. Үүнтэй харьцуудахад манайх хаахна явна вэ?
-Жишээ нь ОХУ-д эрдэм шинжилгээний ажилтны цалин нь улсынхаа дунджаас хоёр дахин өндөр байхаар хуульчлагдсан байна. Манайд улсын дунджийг авч үзэхэд 1.3 сая гэсэн статистик гардаг. Тэгвэл ОХУ-ын жишгээр бодвол эрдэм шинжилгээний ажилтны цалин 2.6 сая байх жишээтэй. АНУ –д их сургуулийн профессор багш нарын цалин эрдэм шинжилгээний ажил хийж байгаа их сургуулийн судлаачдынхаас 20 орчим хувиар доогуур байдаг. Тиймээс судлаачийн цалинг өндөр болгох нь энэ салбарын удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн хоёр дахь зуун эхлэхэд хийх ёстой хамгийн гол ажил гэж бодож байгаа. Ингэж чадвал бид нэгдүгээрт, салбартаа чадалтай хүнийг оруулж ажиллуулж чадна. Одоо бол чадалтай хүмүүс байна, гэвч салбартаа ажиллаж байгаад геологи уул уурхай эсвэл бизнесийн салбар руу цалингаа дагаад явчихдаг. Хоёрдугаарт, хэрэв цалин харьцангуй өндөр байх юм бол энэ салбарт чадалтай мэргэжилтнүүд тогтвортой урт хугацаанд ажиллах боломж бүрдэнэ. Энэ бол аль ч салбарт бүтээмжийг дээшлүүлэх гол хөшүүрэг. Ер нь бол эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийнэ гэдэг төрийн захиргааны байгууллагад сандал ширээ эзэгнэж олон жил суухаас огт өөр юм шүү дээ.
-Шинжлэх ухааны байгууллагын 100 жилийн ойн түүхэн өв гэвэл та юуг нь онцлох бол?
-Энэ жил бид Монгол Улсын шинжлэх ухааны түүхийг таван ботиор бичиж гаргалаа. Энэ маань дараагийн зууны хүмүүст үлдээж байгаа том бэлэг. Түүхэнд анх удаа шинжлэх ухааны түүх ном болж гарч байгаа юм. Эндээс хойч үе маань түүхийн сургамж авна. Өөр нэг асуудал нь одоо дэлхий даяар шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоон үзүүлэлтийг чухалчилж байна. Шинжлэх ухааны чадавхийг үнэлдэг нэг үзүүлэлт нь тухайн улсын нэг сая иргэнд хэчнээн эрдэм шинжилгээний ажилтан ногдож байна вэ гэдэг үзүүлэлт байдаг. Түрүүнд би хэлсэн, 1990 он гэхэд манай улс нэг сая иргэнд гурван мянган эрдэм шинжилгээний ажилтан ногдож байлаа. Одоо хүн ам өссөн, гэтэл эрдэм шинжилгээний ажилтны тоо буурсан. Өнөөдөр манай улсын нэг сая хүнд 550 эрдэм шинжилгээний ажилтан ногдож байна. Өмнөхтэй харьцуулахад тав дахин багассан байгаа биз. Ази тивийн дунджаар авч үзвэл нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 1500 байдаг. Манайх Ази тивийн дунджаас бараг гурав дахин бага, нэг сая хүнд хамгийн олон эрдэм шинжилгээний ажилтан ногддог Финлянд улстай харьцуулахад 16 дахин бага байна. Тиймээс цалинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бидний нарийн төлөвлөж явах асуудал бол эрдэм шинжилгээний ажилтныхаа тоог нэмэх, ядаж Азийн дунджид аваачих нь чухал. Хүний тоо нэмэгдвэл тэр дотроос чадалтай эрдэмтэд төрөх магадлал өндөрсөнө. Бүтээлийн хэмжээ нэмэгдэнэ. Ийм төлөвлөгөөтэй бид хоёр дахь зуундаа хөл тавих гэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Watson [102.88.81.8] 2024-10-17 05:49:47
Contact Kalfjohnson424 @ gmail com for phone hacking he is a professional at that I must testify, he has help me hacking my partner’s phone
nencirgy [114.231.16.183] 2023-03-14 00:19:27
Мэдээ.МН nencirgy http://www.gm7n8eg8gdk03n7ig71f21m5h4m2o842s.org/ [url=http://www.gm7n8eg8gdk03n7ig71f21m5h4m2o842s.org/]unencirgy[/url] <a href="http://www.gm7n8eg8gdk03n7ig71f21m5h4m2o842s.org/">anencirgy</a>
Benes Tamasauskas [105.112.129.146] 2023-01-21 05:39:36
Hello. We offer loans to all counties at a rate of 3% from $5,000.00 t0 $10,000,000. usd, euros and pounds only. We offer Business loans, personal loans, student loans, car loans and loans to paid bills, Contact us now: 1. Full name of loan application 2. Country of origin/Residence 3. Quantity Required 4. Loan Period 5. Phone Number Contact us by e-mail: ortexfinance@proton.me https://www.ortexfinance.com ADMINISTRATOR, Benas Tamasauskas
Parka [102.88.35.17] 2023-01-16 18:33:39
Hi everyone. I saw comments from people who already got their loan from Liberty private funding and then I decided to apply under their recommendations and just few hours ago I confirmed in my own personal bank account a total amount of $30,000 which I requested for. This is really a great news and I am advising everyone who needs real loan to apply through their email (Libertyprivatefunding@gmail.com) you can decide to message them on WhatsApp (+447535135409) . I am happy now that i have gotten the loan I have requested.
NEWS [197.210.54.163] 2022-11-16 17:34:13
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258
Sarah Moose [217.160.34.246] 2022-11-10 03:10:44
If you are looking for a hacking solution to your problems just contact Hackingssolution AT gmail DOT com or contact them via Whatsapp +14106350697 and you will be left amazed with they job and the way they choose to deliver which is on time.
Зочин [197.211.63.77] 2022-10-18 14:13:04
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
lpcdrrlhassb [178.158.22.30] 2022-06-18 10:55:20
http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/
ltirfhlvoeli [178.158.22.30] 2022-06-18 05:37:23
http://tinyurl.com/232xost8
loidgllsrroe [178.158.22.30] 2022-06-17 17:51:28
http://tinyurl.com/27zb3c92
lryczaligdqd [178.158.22.30] 2022-06-17 12:55:16
http://tinyurl.com/25srkeam
llpjailcwahd [178.158.22.30] 2022-06-16 16:22:33
Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон <a href="http://bit.ly/riverdehjl-6-sezon">Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон</a> Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.
ltencjlqurkb [178.158.1.238] 2022-06-16 06:28:19
http://is.gd/LDwBjQ
lzitculluyse [178.158.34.53] 2022-06-13 23:01:16
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 36877544 73126516 210687035114 5414855923947242995 73532626 98651560 173316379741 43117673744450513616 69616434 59313634 281334817925 35747280780671868826
lblmwblnvpfd [178.158.34.53] 2022-06-13 14:39:59
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 48532506 29316998 232792314815 6183713722236933258 95138924 24652244 678083993610 39349215201656326485 77832319 13697881 64091653393 6384963351085327495
lelhprlpbfsa [178.158.34.53] 2022-06-13 11:34:15
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 4732290 98862695 97625022640 9470905517236831096 17842040 83113653 214676739471 96587215583162301079 1279240 11208929 765722646464 1024669124518595028
lohdxplnhbef [178.158.34.53] 2022-06-13 00:02:45
https://bit.ly/Shkala-tonov 16477644 84115121 775465315006 9881738695433213910 29482952 2115114 614761267831 4839366938296958636 32944642 89168698 417648893578 579710836263306223
ms-marvelritje [178.158.1.48] 2022-06-04 01:13:05
Фильмы HD <a href="http://bit.ly/3czHoSi">Любовь на троих просмотр фильма онлайн</a> Смотреть Фильм онлайн без регистрации, бесплатно. 70582470 46249140 681138759204 8781788320656582926 7108407 85631721 482342708156 37354573627420998257 57846046 84434840 40285225857 26508638958167972591
ms-marvelcthil [178.158.1.48] 2022-06-03 17:41:36
Смотрите Фильм онлайн и бесплатно в HD качестве. <a href="http://bit.ly/3j9KqPO">Апгрейд смотреть фильм</a> Смотрите Фильм онлайн и бесплатно в HD качестве. 65096390 47784747 407849137008 33176518232920021863 74533979 2347135 365711819266 73795126859760021237 69549520 50257408 134929921186 57211834304318703636
ms-marvelrxqbp [178.158.51.144] 2022-05-29 15:01:59
Это было очень умная идея скачивать <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> из локалки прямо на флэшку?
ms-marveltpltc [178.158.1.69] 2022-05-26 01:03:36
Мисс Марвел (мини–сериал 2022). Ms. Marvel. <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Мисс Марвел 1 сезон. смотреть онлайн</a> Сериал Мисс Марвел смотреть онлайн бесплатно все серии
Долоогч [192.82.83.248] 2021-11-30 00:17:20
Дал гарсан долоогчид зайлбал харин гэгээлэг юм харагдаж магад
njutyy [43.242.243.229] 2021-11-29 05:18:03
ганц хадаас хийж чадахгүй чЯдаж ХАА н орон гэж байгаа бол Монголд тохирох ганц сорт гаргаач Бизнэс хэрэглэгчид лёүнэлэнэ шүү дээ Түүнээс цааасан дээр юу байгаад ч хэрэггүй Рамгийн хогийн мэдлэггүй баахан цол гуншинтай эрдэмтэн нэртэй юмнуудхайран татвар төлөгчдийн мөнгө
Зочин [139.5.219.99] 2021-11-29 05:06:35
энэ өвчний эсрэг таа нар юу хийж байна хамгийн их ажилах шинэ эм гарган авах нь таа нарын ажил малын өвчнөөч зогсоох эм хийж чадагүй хэвтэж юун их том ярих юм
Зочин [66.181.180.79] 2021-11-25 12:03:32
аэнэ хүн өөрийгөө мартах ёсгүй хүн нэртэй нэвтрүүлэг хийж байсандаа. ха ха инээдтэй коммунист үзэлтэн яаж шинжлэх ухааныг удирдах билээдээ
Зочин [43.228.129.229] 2021-11-25 07:18:31
Бүхэл бүтэн химийн хүрээлэнгийн захирал нь хрнэррс өөр юм ярьдаггүй гэхээр ичмээр үү
е [59.153.113.210] 2021-11-25 06:08:07
эх оронгүй болох гэж байхад энэ нэг нөхөр гэгээлэг юм яриад суух юм аа дам дагсан хүн байх даа бид хурдан энэ олон намаа устгах хэрэгтэй байна монголчуудаа..................
hylgaigaar eereen byteesen met kokoo abah gesen erdemted bisgyi bii?.... [31.32.212.183] 2021-11-24 13:52:57
tanai erdemtediin chiniç sineleg zyil yu baib?.?...sine byteel onobchtoi sanal garah yum yy?...erdemted delhiid haryylah yu byteej baina be?yrgelj l bydaa idej irsen biz dee!!!
ahmad erdemtedeen tanai baigyylaga byy gomdoo!!! [31.32.212.183] 2021-11-24 13:49:49
chinii gegeelgeer harah yahab ee?emneh erdemtedeen byy gomdoo?....tanai sinjleh yhaanii akedemi neg l ychirtaidag syy?....hampaan aa!!!
Зочин [192.82.69.127] 2021-11-24 09:12:19
За баяр хүргэе.
Зочин [202.179.27.160] 2021-11-24 08:26:03
ШУ Мухар сүсэг хоёрын аль нь ялж яваа вээ
Зочин [59.153.113.186] 2021-11-24 03:01:53
Энэ юу ч хийдэггvй дарга нарын бегсийг долоогоод явдаг евген дее
Зочин [64.119.21.146] 2021-11-24 02:15:16
Харь гараг нтр гээд л байсан сэлэнгэд төмөрбаатар гэдэг залуу яалаа 1990 онд энэ тэндгүй шидтэн тодорч шу ны нээлт гэж байсан яасан бас Ромбоо гарагтай холбогдсон гм шу маш муу ажилласан байх.
ШУА [202.179.27.160] 2021-11-24 01:49:47
Үр ашигтай ажиллаж болохгүйм болов уу
Зочин [202.9.46.210] 2021-11-24 01:29:07
За больж үз. Донгосох гэж Өнөрмаа бол гал гаргадаг шидтэй гэж та нар нотлоод л байсандаг.
Зочин [139.5.219.99] 2021-11-29 05:08:58
Шидтэн мөн ШУХ ажилуулах хэрэгтэй гэж хэлээд байж байсан хүмүүс шүү дээ
Зочин [139.5.219.99] 2021-11-29 05:07:11
тийм шүү хаа хаах хаа тэнгүүд
Зочин [103.57.94.131] 2021-11-24 01:05:40
100 жил төсвөөс мөнгө авчихаад хийж чадах юу ч алга ядаж өргөн хэрэгцээний наад захын юмхан үйлдвэрлэж чадахгүй байна ШУА ыг татан буулгаж хувийн хэвшилд өг