Шинэ жил ойртсонтой холбоотойгоор ОХУ, БНХАУ-ын хилийн боомтын түгжрэл ихэсчээ

Aдмин / Эдийн засаг

ОХУ, БНХАУ-ын хилийн боомтууд дахь авто тээврийн түгжрэл үргэлжилсээр байна. Шалган нэвтрүүлэх боомт дээр түгжрэл үүссэн нь

  • нэгд, цар тахлын шинэ давалгааны улмаас Хятадын талаас тавьсан хязгаарлалттай холбоотой гэж тээвэрлэгч нар тайлбарлаж байна.
  • Өөр нэг шалтгаан нь шинэ жилийн баяр ойртсон, улирлын чанартай ачаа тээврийн өсөлт нөлөөлж буйг Хятад дахь Оросын логистикийн “ПЭК” салбарын захирал Алексей Музеев хэлж байна.
  • Түгжрэл үүсэж буй бас нэг шалтгаан нь шалган нэвтрүүлэхийн чадвар хангалтгүй байгаатай холбоотой, ийм үндсэн 3 шалтгаан нөлөөлж байгаа аж.

Түгжрэл, сааталтай холбоотойгоор Забайкальск дахь олон улсын автомашины хилийн боомтын гаалийн газрын ажилтнууд 21.00-09.00 цагийн хооронд чангатгасан горимд шилжин ажиллаж байгаа талаар Алс Дорнодын гаалийн газраас мэдээлэв.

Одоо БНХАУ-аас 2 өдөрт нэг удаа 150 автомашиныг нэвтрүүлэх квот олгож байна. Байнгын түгжрэл нь зөвхөн Забайкальск-Манжуур дээр гарч байгаа зүйл биш, бусад Суйфэньхэ болон Полтавка-Дуннинг шалган нэвтрүүлэх цэгүүдэд тогтмол түгжрэл гарч байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Пограничный тосгон дахь хилийн боомт дээр 250-300 орчим ачааны автомашин саатаад байв. Хилийн боомтын ойролцоох хувийн зогсоолд 50 орчим хөргөгчтэй автомашин, хурдны зам дагуу 200 орчим том оврын автомашин байна гэж “Куб Ложистик” компанийн тээврийн захирал Алексей Шляховын хэлж байв.

Хил дээр саатсаны улмаас Хятадаас авто замаар бараа хүргэх хугацаа дунджаар 30-40 хоногоор нэмэгдсэн талаар "Рустранс-Спедишн"-ээс мэдээллээ. Пограничный-Суйфенхэ хилийн шалган нэвтрүүлэх боомтоор дамжин өнгөрөхөд дунджаар нэг 7 хоног, харин Забайкальск-Манжуурын боомтоор нэвтрэхэд дунджаар 3 дахин их хугацаа буюу 20-60 хоног зарцуулж байна.

ОХУ, БНХАУ-ын хил дээр тээвэрчид өдөрт 10 саяыг алдаж байна.

Хилийн боомт дээр түгжрэл үүссэний улмаас зөвхөн Забайкальск-Манжуурын шалган нэвтрүүлэх боомт дээр Оросын тээвэрлэгчид өдөрт дунджаар 40 сая рубль алдаж байгаа талаар тээвэр логистикийн “Рустранс-Спедишн”, “Куб Логистик”, “ПЕК”, “Шаттл-Логистик” компаниуд мэдээлэв.

Одоогийн байдлаар хилийн боомт дээр 1000 гаруй ачааны машин зогсож байгаа бөгөөд өдөр бүр тээврийн ажилчид дунджаар 40 мянган рубль буюу 500 евро зарцуулж байна. Хилийн боомт дээрх түгжрэл нь төрөл бүрийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэхэд хүргэжээ. Орос-Азийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбооноос мэдээлснээр, сүүлийн 3 сарын хугацаанд зөвхөн ХАА-н салбарын бараа бүтээгдэхүүн өнгөрсөн онтой харьцуулахад 20 хувиар өсжээ. Шалтгаан нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт дутмаг бөгөөд тогтмол бус байгаа явдал аж.

Үүсээд буй түгжрэл нь зөвхөн ганц автомашины хилийн боомт дээр биш юм. Хил дээр ачааны машин удаан хугацаагаар сул зогсож байгаа тул жолооч нар ихээр хохирол амсаж байна. Тухайлбал, цалин, байр, хоол, түлшний зардал, ачаа түр хадгалах агуулахад байршуулах зэрэг нэмэлт зардал их гарсаар байна. Сул зогсолтоос үүдэн хадгалалт, тзр зогсоолын түрээсийн зардал ихэссээр байна. Жишээ нь, гаалийн хилээр тээвэрлэх барааг тусгайлан хуваарилсан өрөөнд түр хадгалахад өдөрт ойролцоогоор 10 мянга гаруй рубль зарцуулж буйг “Шатл-Логистик” компанийн ерөнхий захирал Никита Казаринов хэлж байна.

Алс Дорнодын гаалийн газрын мэдээлснээр өнгөрсөн сарын байдлаар Забайкальск-Манжуурын шалган нэвтрүүлэх боомтод 209 ачааны машин саатаад байв. Хятад дахь “ПЭК” компанийн төлөөлөгчийн газраас мэдээлснээр, олон улсын автомашины шалган нэвтрүүлэх боомтоор 1000 орчим хүнд даацын автомашин нэвтрэхээр хүлээж байна. Энэ мэдээллийг "Рустранс-Спедишн" компани мөн баталсан байна. Эдгээр 1000 ачааны автомашин нь бүгд хил дээр зогсоогүй, харин Забайкальск тосгоны нутаг дэвсгэрээр дээр тархан байрлажээ. Тэднийг замын хажуугийн кафе болон авто зогсоол дээр байрлуулдаг гэж ПЭК салбарын захирал хэлэв.

“Нөхцөл байдал, ялангуяа хүнсний салбарын хувьд нэлээд хүнд байна. Орос-Азийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбооны зарим гишүүд ачаа бараа нь сул зогсолттой, хувь хүний ​​илгээмжийг ГЕГ-аас 2-3 сар шалгадаг гэж гомдол гаргадаг байна. Энэ нь Хятадын тал COVID-19 цар тахлыг маш хатуу эсэргүүцэх байр суурьтай холбоотой бөгөөд орон нутгийн хэмжээнд халдварын шинэ дэгдэлтээс зайлсхийхийн тулд бүх зүйлийг маш нарийвчлан тус бүрийг шалгаж байна.

Өдөрт 360 ачааны автомашин нэвтэрдэг “Забайкальск-Манжуур бол Орос, Хятадын хилийн хамгийн том боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Алс Дорнодын гаалийн газраас мэдээллээ. Гэвч үнэн хэрэгтээ олон улсын автомашины хилийн боомт нь өдөрт 200 хүртэл хүнд даацын машин хүлээн авах боломжтой бөгөөд үүнээс хойш түгжрэл үүсч эхэлдэг байна. Мөн Орос, Хятадын талаас бүтэн өдрийн цагаар ажиллах горимд шилжих нь чухал ба энэ нь түгжрэл үүсгэхгүйгээр хилээр хурдан гарах боломжийг олгоно" гэж Кондраты Гайкевич хэлэв.

Түүнчлэн, өнгөрсөн сарын 20-нд Забайкальск захиргаанаас хил дээр хүлээгдэж буй автомашины тоог бууруулах зорилгоор цахим дараалал нэвтрүүлэх саналыг Улсын гаалийн газарт илгээжээ. Үүний зэрэгцээ 2024 он гэхэд хилийн боомтыг сэргээн засварлахаар төлөвлөж байна. “Зөвхөн шалган нэвтрүүлэх чадварыг сайжруулснаар Орос, Хятадын хил дээрх түгжрэлийг үндсээр нь шийдвэрлэх боломжтой болно" гэж “ПЭК”-ийн Хятад дахь салбарын захирал Алексей Музеев хэлэв. Гэвч одоогийн байдлаар ачааны автомашинууд түгжрэлд орсоор байгаа бөгөөд нөхцөл байдал 1-2 сар тутамд улам хүндэрч байгааг бизнесийн салбарын төлөөлөгчид онцолжээ.

Эх сурвалж www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.