ОУОХ “Лос-Анжелес 2028” олимпийн хөтөлбөрөөс боксын спортыг хасах санал гаргажээ

Aдмин / Спорт

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Лос Анжелес 2028” олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүдийг хэлэлцэж, эхний байдлаар 28 төрлийг багтаахаар дэмжжээ. Харамсалтай нь, манай улсад хөгжиж буй бокс, хүндийг өргөлтийн төрөл дээрх 28-ын тоонд багтаагүй байна. Орчин үеийн таван төрөлт мөн багтаагүй ажээ.

Хүндийг өргөлтийн төрөл 18896 оны орчин үеийн анхны олимпоос хойш наашмын хөтөлбөрөөс хасагдаж байгаагүй бол бокс 1904, орчин үеийн таван төрөлт 1912 оноос хойш олимпын хөтөлбөрт багтан, “ууган” төрлүүд юм. Гэхдээ дээрх шийдвэр нь эхний байдлаар баталсан жагсаалт бөгөөд өөрчлөлт орох боломжтой. Ялангуяа АНУ боксын төрлийг хасахыг эсэргүүцэж байгаа тул буцаагаад орулчих магадлалтай гэнэ. Харин Хүндийг өргөлт, орчин үеийн таван төрөлтийн хувьд байдал үнэнээсээ хүнд болсон хэмээн спортоор дагнан бичдэг хэвлэлүүдэд бичиж байгаа юм.

ОУОХ боксыг “Рио 2016” олимпын хөтөлбөрөөс хасах гэж байсан ч эцэст нь зохион байгуулалтыг өөр холбоонд хариуцуулахаар тохирон үлдээж байсан. “Токио 2020” мөн энэ жишгээр явсан ч шүүлтийн будлиан тасраагүй юм. ОУСБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлев 2021 оны эцэс гэхэд, өөрөөр хэлбэл сая болсон Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас өмнө бүх асуудал эмх цэгцэндээ орно гэж амалсан ч ОУОХ-ны байр суурь эсрэгээр гарлаа. ОУОХ бокстой боксгүй болно гэсэн байр суурьтай байгаа гэдгийг өнөөдрийн шийдвэрээс нь харж болохоор байгаа юм.


Сэтгэгдэл

очироо [66.41.95.238] 2021-12-16 05:17:06

эээ бурхан минь ямар сэтгүүлч нь бичээд ,ямар редактор хянасан юм бэ ? битүү алдаа

Зочин [43.242.241.249] 2021-12-15 00:27:36

Манай боксын холбоо гэж бас Бадарууган Сэрдамба 2 уналгын морь шиг болчихсон холбоо байнаа!!!Хаана мөнгөтөй эрх мэдэлтэй хүн байна тэнп аваачиж зардаг

Зочин [66.181.161.76] 2021-12-13 21:57:27

Уулаасаа шал хэрэггүй эд дээ, зөв л шийдэж дээ

Зочин [66.181.176.245] 2021-12-14 17:20:28

Луйвар их учраас хасаж бнаа

Зочин [64.119.16.105] 2021-12-13 17:49:48

Бокс угаасаа шүүлтийн будилаан луйвар ихтэй, AIBA цэгцэлнэ л гэдэг ч улам л даамжирсаар байгаа, яваандаа хасагдаж л таарах байх, дээрээс нь манайхны үхэлдээд байдаг чөлөөт гээд хасагдах болзлоо хангачихсан төрөл нэг байна, энэ удаа харин нэг яригдаагүй бололтой, ер нь бол яваандаа бас л хасагдах нь тодорхой

Зочин [202.55.188.36] 2021-12-13 15:48:43

Boks demii uls tor mongotei holildood demii sport bish bolson

Зочин [192.82.82.88] 2021-12-13 15:10:52

Манай бокс уналтанд орсон Батнасан.Сэрдамба ажилаа өгөөд чадвартай хүн тавимаар байна.Боксын клубүүдэд гаднаас дасгалжуулагч урьж ажилуулаачээ

Зочин [59.153.114.198] 2021-12-13 13:58:47

Боксоор мөнгө иддэг дарга нар уурлана даа

Зочин [106.102.0.170] 2021-12-13 13:22:58

Za barag tern zuv baihaa . Baahan Oros ukrain kazahstan uzbekstanuud yriltsaj tohirood hund tsohiltoorl unagaahgui bol tegshiij guljiganaj baigaadl ylmar aydaad bgaa ymiig ymar sport gehevdee !

Зочин [172.58.143.182] 2021-12-13 13:16:26

Shudargaar shuuj chadahgui bol hassan ni deer

Зочин [64.119.27.232] 2021-12-13 11:29:00

zub

Зочин [192.82.78.13] 2021-12-13 11:24:43

Манайхан боксоор сая медаль аваагүй, энэ маягаараа дараагийн Олимпод ч чадахгүй,

Зочин [103.80.210.183] 2021-12-13 08:51:01

3 спорт байхад болно. гүйлт 500м 1000м 3000м. харайлт хүндийг өргөлт байхад л болоо.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.