“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа гурван дүүрэгт үргэлжилж байна

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотод үргэлжилж байна. Эхний худалдаагаар 10 хоногийн хугацаанд 350 иргэн 25 аж ахуйн нэгж нийт 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
Өргөтгөсөн худалдааны хоёр дахь үе шат Баянзүрх дүүрэгт “Тэнгэр” бөөний худалдааны төвийн гадна, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Хан-Уул дүүргийн “Фүүд сити” худалдааны төвд гарч байгаа бөгөөд энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгаас гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлж байгааг албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл
Худ мэдээ [202.126.89.168] 2021-12-17 03:50:37
Хан уул foodcity юу ч алга
зочин [202.9.40.172] 2021-12-16 14:39:07
тэнгэрийн гадаа юу ч л байхгүй байналээшдээ худлаа мэдээлэл
Зочин [124.158.64.133] 2021-12-16 09:23:21
Өмч хувьчлал нэртэй дээрмийг Да.Ганболд гардан хийсэн Бямбасүрэн,Золигжав нар зөвшөөрсөн бүгд АН-нханы хөрөнгө болсон. Хамгийн хорлрнтой нь1710 үйлдвэр,цех, түүн дотор метал боловсруулах 117 завод цехийг зорилоготойгоор устгасаныг УТК-н орлогч дарга,Хөгжил,байршлын хүрээлэнгийн захирал,доктор профессор,академич Т.Намжим маш тодорхой судалж бичсэн байдаг.ЗХУ-аас авсан 1000 машины засварын үйлдвэрийг өргөтгөөд бага оврын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг болоход зориулагдсан подшипникийг Батжаргалын Батбаяр төмрийн хогонд Хятадруу ачуулсныг айхтар харамссан байдаг.Ядахдаа үнэ хүргэж худалдаад өөрөө авах ухаан байхгүй АН-д ямар хүмүүс цугларсан юмбэ гэсэн цөхөрсөн үг өгүүлбэрийг уншихад хэн бүхний дотор эвгүйрхэм болмоор санагдсан юм
Иргэн [192.82.77.223] 2021-12-15 05:53:57
Худлаа мэдээлэл цацахгүй байвал зүгээр байна. Хоосон талбай. Хаана байна. Тэр өргөтгөсөн худалдаа . Хоосон аман дээр чинь хог чихэх юмсан.
зочин [59.153.114.17] 2021-12-15 05:44:54
Аавынхаа нэгдэлд өгсөн малын махыг худалдаж авдаг хорвоо байжээ. Малгүй дарга даамалууд хуваагаад авчихсан одоо үнэд хүргээд хөдөлдөггүй.Хэний хувийн өмч билээ.
Зочин [202.9.46.184] 2021-12-15 05:29:29
Улсын өмч байсан хэдэн сая малаа 1990 онд өмч хувьчлал гээд хэдэн малчдад өгчихөөд өөрсдөө махаа худалдан авч дийлэхгүй зовж яваа хорвоогийн хамгийн тэнэг ард түмэн юм даа. Өмч хувьчлал нэртэй дээрмийг АН амжилттай гүйцэтгэсэн.