Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцааны өнгөрч буй зуун жилийн өрнөл, явцыг дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, шинэ зууны хамтын ажиллагааны замын зураглалын талаар ойлголцолд хүрэв.
Монгол, Оросын ард түмэн бүтэн зууны туршид ойр дотно, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн нь улс орны харилцааны түүхэнд ховор тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай гэж үзэж буйгаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.
Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд талууд өндөр ач холбогдол өгч, тусгай төлөвлөгөөний дагуу оны турш өргөнөөр тэмдэглэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шинэ зуунд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.
Хэлэлцээний үеэр улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Салбаруудын харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, чанарын шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь чухал болохыг тэмдэглэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт тавьж буйг тэмдэглэж, төмөр зам, авто замын томоохон төслүүдэд оросын талыг хамтран ажиллахыг урив.
Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар хоёр улс эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов.
Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал болохыг тэмдэглэв.
Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлж, оросын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарьж ургуулах хөдөлгөөний хүрээнд ажиллах боломжийг судлах үүргийг өгөхөө илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгч, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргаснаа зарлалаа.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.22] 2021-12-20 05:21:23
Айлчлал тунч үр дүн муутай болж өндөрлөх шиг болов. Тун ч яриа төдий баахан анхаарах,тохирох,санал солилцох гм хуурай л болоод өндөрлөв үү дээ янз нь. Ер нь цаашид ч Оросоос нэг их юм хүлээх харах,горьдох зүйлгүй ирээдүйтэй эх орны хөгжилд хувь нэмэр оруулчих санал санаачлага гарахгүй юм байна гэж ойлгогдлоо. Түүхий эдийн бааз болгож явсанаа бататгах л чигтэй хандлагатай юмаа даа.
иргэн [192.82.89.21] 2021-12-18 11:21:02
Оросууд Налайхад байдаг цэргийн ангийн мэдэлд актанд орсон хэдэн байлдааны онгоцыг үнээр нь шахчихаад оронд нь -Хил дамнасан гол мөрнийг ашиглахдаа хэн хэнийхээ эрх ашгийг хамгаална.... гэх мэтээр гол нь оросуудын эрх ашгийг хамгаалах тухй хэлэлцээр заалтуудад оруулан,усан цахилгаан станцыг барих үйл ажиллагаанд цэг тавиулжээ.Бас болоогүй-Газар нутгаас хүртэл тасдаж авах юмаа даа янз нь!!! Өөрсдийн үнэ ихтэй цахилгааныг манайд мөнхөд шахан ашиг олж,ядарсан монголчууд оросуудын дарлал,мөлжлөгөнд талхидуулан нухуулсан "бүгд найхамдах" хэвээр үлджээ. Оросын ерөнхийлөгчийн өмнө монголын "ерөнхийлөгч-гөлөг" гэдгээ харуулж байна. Монгол гэдэг нэртэй,дэлхийн хамгийн хоцрогдсон дорой "орны" бүдүүлэг гурван сая хүмүүн тулхтай.ухаантай,тууштай бодлоготой удирдлагагүй байгаа нь даанч харамсамаар!!!! Төр,засгийн толгойд луйварчид,авилгалчид,хууран мэхлэгчид,урван тэрслэгч зэрэговилогогүй бүлэг этгээдүүдийг мухар сохроор уухайлан дэмжсэний гашуун хариуг бид амсаж барахгүй нь.Халаг минь!!!!!!
Зочин [66.181.161.69] 2021-12-17 06:51:31
Намаржингаа яриад хэлэлцээ хийх асуудлаар урьчдлан тохирч байна энэ тэр байсан яасан бэ? Хэд хэдэн албан тушаалтнууд уулзалдаад л байх шиг байсан.Ийм үр дүнгүй болох гэж????
зочин [66.181.161.69] 2021-12-17 06:49:03
Орос ах нараас нэлээдгүй юм амлах болов уу гэж найдаж байсан талаар болж байх шиг ээ.нэг ахицтай,барьцтай нэгч шинэлэг зүйл алга шив дээ.Ер нь нүүр өгөхгүй болчихжээ дээ.
Зочин [202.9.40.237] 2021-12-17 04:50:51
Хммм байдаг л нэг балайрал бн shit
Зочин [139.5.218.88] 2021-12-17 03:02:51
НӨГӨӨ Л МОДОО ЯРИАД Л ҮР ДҮНГҮЙ ИРЭХ НЬ ДЭЭ
зочин [103.9.90.100] 2021-12-17 02:36:43
ёстой ёстой
Зочин [202.9.47.130] 2021-12-17 02:19:42
Энэ хоёрын уулзалт нэг л хуурай хоосон, барьцгүй, нөгөө л өмнөх ерөнхийлөгчдийн тохирсон, ярьсан юмнуудыг л улиг болтол давтан нотлов, илэрхийлэв гэснээс цаашгүй, мэнд мэдсэн төдий л юм болж дээ. Үхэлсүгийн "тэрбум мод" гэх хийрхэлийг нь Орос ойшоохгүй нь тодорхой байна. Тэд юу л гэж эргүү монгол сүгүүдийг ургаж байгаа ой модоо олон олон саяаар нь ухаж тасдан хот, тосгодын гудамж, урд говь цөлдөө борцлон үхүүлэхийг дэмжих бил ээ дээ. Халаг хуухай!