Цөмийн таван гүрний удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргалаа

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /RIA Novosti/. Цөмийн таван гүрэн гэгддэг Орос, Хятад, Их Британи, АНУ, Францын удирдагчид цөмийн дайнаас сэргийлэх, зэвсгээр хөөцөлдөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх талаар хамтарсан мэдэгдэл хийлээ.

Тэднийг мэдэгдлийг Кремлийн цахим хуудсанд нийтэлжээ.

Дээрх таван орны удирдагчид "цөмийн зэвсэгтэй улсуудын хооронд дайн гарахаас урьдчилан сэргийлэх, стратегийн эрсдэлийг бууруулахыг үндсэн үүргээ гэж үзэж байгааг" мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

“Цөмийн дайнд ялагч байх боломжгүй бөгөөд хэзээ ч гарах ёсгүй гэдгийг бид мэдэгдэж байна. Цөмийн зэвсэг хэрэглэх нь асар их уршиг дагуулах тул цөмийн зэвсэг байсаар байгаа цагт хамгаалалтын зорилгоор үйлчилж, түрэмгийллийг тогтоон барьж, дайнаас сэргийлэх ёстой гэдгийг бид мөн нотолж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, зэвсэг хураах, хяналт тавих тухай хоёр болон олон талт хэлэлцээр, тэр дундаа Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг дагаж мөрдөхийн чухлыг нотлов.

Цөмийн таван гүрний удирдагчид эцэст нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын тулд бүх улс оронтой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

иргэн [202.126.89.99] 2022-01-06 07:30:50

Хэт том гүрэн хүчтэй гэж бардсан энэ 5 улс яваандаа дэлхийг сөнөөх болно!

Тж [202.126.89.102] 2022-01-06 05:52:49

Хужаа нарыг Монголчууд л нам дарна

Зочин [66.181.160.28] 2022-01-04 14:59:20

солонгос юу б илээ

Зочин [202.9.46.163] 2022-01-04 11:36:35

https://www.youtube.com/watch?v=TI-ZI9_TuM4

Зочин [192.82.88.50] 2022-01-04 08:18:00

Ээ зайлуул энэ хүнд мэдлэг, чадвар байн уу. Цөмийн 5 орон гэж байхгүй шүү дээ. Харин цөмийн зэвсэгтэй 5 орон гэж байдаг юм шүү.

БОЛДБААТАР [66.181.161.101] 2022-01-04 06:45:47

Зөв


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.