"Хятадаас тээвэрлэх нэг метр куб ачаа 3000 юаньд хүрлээ" гэв

Aдмин / Эдийн засаг

Хилийн тандалт, тусгаарлалтын арга хэмжээ авч эхэлснийг эсэргүүцэн Замын-Үүд-Эрээн чиглэлд тээвэрлэлт эрхэлдэг жолоочид Зам тээвэр, хөгжлийн яамны үүдэнд мэдэгдэл хийв.

Тээвэрчдийн төлөөлөл "Хилээр орох гарахдаа PCR шинжилгээ олон удаа өгсөн. Бүх шинжилгээний бичиг халаасанд минь байна. Нэг ч жолоочоос КОВИД-19 илрээгүй. Тээврийн зардал хэт өндөр болсон нь ард түмний нуруун дээр тусаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзах гэж хэд хэдэн удаа очсон боловч уулзаж чадаагүй. Хилийн асуудлыг шийдэхээр гурван тэрбум төгрөг Засгийн газраас гаргахаар болсон ч юунд хэрэглэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэг метр куб ачаа 3,000 юань хүрлээ. Өмнө нь нэг куб ачаа 800 орчим юань байсан. Ачаа барааны тээвэрлэлтийн үнийг жолооч нар, худалдаачид биш Засгийн газар өсгөж байна.

Тээвэр зохицуулалтыг хийж, үнийн хөөрөгдлийг багасгана гэж ярьж байгаа ч бодитой ажил хэрэг болохгүй байна. Авто тээврийн нэгдсэн холбоо гэж байдаг ч бидний эрх ашгийн эсрэг юм ярьж байгаа.

Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо 100 жолоочийг дотоодын цэргээс бүрдүүлээд тэг цэгээс тээвэрт явуулна гэж байна. Дараалалд байгаа 6,000 жолоочийн нэг ч хүнээс КОВИД-19 илэрч байгаагүй. Яагаад гэвэл 24 цагийн хугацаанд гурваас доошгүй удаа PCR шинжилгээ өгдөг. Тийм байтал энэ жолооч нарыг тээвэрт явуулахгүй, тусдаа бэлтгэгдсэн жолоочийг тээвэрт явуулна гэж байгаа нь бидний эрх ашгийг зөрчиж байна.

Дарааллаар нь тээвэрт явуулж, жолооч нарын амьдрал ахуйд төрөөс анхаараагүй хэрнээ хөндлөнгийн байгууллага оруулж ирж байгаад эгдүүцэж байгаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай нүүр тулж уулзмаар байна. Үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж байгаа" гэдгийг хэлэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.225] 2022-01-08 12:32:36

Уханьд өвчин гарахад яаж чарлаж бсанаа бүү март . Хятадруу нэвтрэх болохоор хамаагүй юу ..одоо монголоор дүрэн өвчин .нэг удаа өвчинөө эрээнд тарасан .дахин тарааж зардал гаргах нь уу ..хятадас хамаарч буй биш үү.монголд асуудал бгаа шүү

Zochin [66.181.161.6] 2022-01-08 06:00:03

Ediin zasgaaraa bat haraat bolloo do,hugjih ungursun bho

Данх [202.126.89.86] 2022-01-05 16:27:05

Данхан толгойт юу бодож байдаг юм бол доо

Иргэн [192.82.74.140] 2022-01-05 12:04:40

Нэг хэсэг замын үүдийн жолооч нар амандаа багтсан үнэ хэлээд пээдийгээд байсан юмаа юманд хязгаар гэж бий гэдэг энэ дээ

Зочин [203.91.115.55] 2022-01-07 04:59:05

Тийм шүү

Zochin [192.82.65.32] 2022-01-05 06:31:09

Uneheer yu helehevdee arai ch denduu muu bnaa, ter tv yrihdaa neg uur, gazar deeree uur baidag yumaa bolioch ard tumnee hudlaa helj huuran mehelj bna shuu de!!!

иргнэн [66.181.161.122] 2022-01-05 05:48:57

үүэийг тэр Оюун эрдэнэ гэгчээс асуугаач ээ

Зочин [202.9.46.163] 2022-01-05 05:21:40

Соц үеийн монголын аж үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг дүр эсгэсэн ардчилсан гамингуудынхаа туслалцаатайгаар булаан авч үсрэнгүй хөгжсөн хятад орон мандтугай.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.