Гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор зарим үүрэг даалгавар өгчээ.
Коронавируст халдварын шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар Улсын онцгой комисс өнгөрсөн сард шийдвэрлсэн. Энэ шийдвэрийг цуцалж, иргэд гэрийн тусгаарлалтад гурав хоног байх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна. Энэ асуудлаар Улсын онцгой комисс шийдвэр гаргана.
Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.
2022 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 67 хувь нь хоёрдугаар тунд, 30 хувь нь гуравдугаар тунд тус тус хамрагджээ. Дөрөвдүгээр тунг 10247 хүн хийлгэжээ. Энэ сарын 7-ноос Монгол Улсын болон гадаадын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн, иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдэж байна.
Сэтгэгдэл
зочин [103.57.95.204] 2022-01-13 02:55:21
Ёстой тэнэг, мэдлэггүй толгой байна даа, чи! Монгол шиг вакцинаар "тоглож" байгаа улс ховор байх шүү. ЭМЯ шүүмжлүүлэн барин биднийг вакцинаар таслалгүй өдий хүрлээ. Вакцин бүгд нэг ижил зориулалттай. Аль улсынх нь хамаагүй. Дэлхийд вакциныг шалгаад зөвшөөрөл өгдөг, хянадаг байгууллага байдаг юм. Чи дурак вакцин хийлгээгүй байгаа даа. Тэгээд энд тэнд халдвар тараагаад л. Нэг л өдөр гор нь гарч үхэх биз дээ!
Зочин [31.15.48.85] 2022-01-12 10:35:46
Hyatad vaktcin Heden Ch Tun hiisen yamar Ch nuluu vzehgvi l dee Mongolchuudiig uls turiin bodolgoor turiin tergvvnvvd ni ustgald oruulaj tsuuluj bgaa Yum chini neg esondoo uls turiin allaga vildeed bhad ard irged ni Yu Ch medehgvi demjiseer l minii mongol udahgvi ezgvi Mongol boloh ni dee
Orkd [142.197.139.24] 2022-01-13 02:02:35
Tgd hyatadiin hiilgehgui bj bas boliishdee orkoo