Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томиллоо

Aдмин / Боловсрол

Боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий газрыг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсролын ерөнхий газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томиллоо.

Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр дүүрэг, нийслэлийн боловсролын газар, БШУЯ-д шатлан дэвшиж ажилласан. Төрийн албаны мерит зарчимд тулгуурласан шийдвэрийн дагуу түүнийг Боловсролын ерөнхий газарт томилон ажиллуулахаар болж байна. Тэрбээр:

• 2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн багш;

• 2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн;

• 2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн

• 2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн;

• 2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга;

• 2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга;

• 2017-2018 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн хэлтсийн дарга;

• 2018 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна гэж БШУЯ-наас мэдээлэв.


Сэтгэгдэл

багш [66.181.169.66] 2022-02-10 16:30:01

яам ерөнхий газар 2 ялгаатай ямар ажиллагаа явуулах бэ

зочин [66.181.189.14] 2022-01-26 16:25:13

Цогзолмаагийн дагалдагч нар боловролын яаманд Энхамгалангийн толгойг эргүүлсээр л байна аа. Танигдана аа_.

Зочин [66.181.177.73] 2022-01-26 12:13:04

МАНын цүнхчин далдаак Даргын суудлаар мацахыг мeрит гэдэггүй

Зочин [202.179.15.71] 2022-01-26 11:55:22

Тэр нийслэлийн боловёролын газрын нягтлан Нараа гэдэг шуналтай хүүхнээ л хурдан солиорооо


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.