Б.Пүрэвсүрэн: Монголын томоохон ордуудын нүүрс, занарын судалгааг хийж, үр дүнг нь бичсэн өгүүллүүд маань гадаадын эрдэмтдийн сонирхлыг татсан

Aдмин / Технологи

Канад улсын ''International Achievements Research Center'' байгууллагаас Монголын эрдэмтэн, академич Б.Пүрэвсүрэнг 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн хэмээн шалгаруулсан билээ. Академич, шинжлэх ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Барнасангийн Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Дэлхийн шилдэг эрдэмтнээр тодорсонд баяр хүргэе. Монгол эрдэмтэнг яагаад дэлхийн шилдэг хэмээн зарласныг хүмүүс сонирхох байх л даа.

- Би ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан юм. ШУА-д 43 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хооронд хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнд 600 гаруй бүтээл туурвисан байдаг. Түүнээс 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг босго өндөртэй, олон шалгуур давж байж өгүүлэл нийтлүүлдэг, дэлхийн химийн мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Англи, Америкт хэвлэгдсэн гурван номын бүлгийг англи хэл дээр бичиж хэвлүүлсэн юм. Эдгээрээс маань гадаадын эрдэмтэд өөрсдийн бүтээлдээ ишлэл хийдэг. Энэ бол эрдэмтэн судлаач хүний хамгийн чухал үзүүлэлтийн нэгд тооцогддог юм. Канад улсын ''International Achievements Research Center'' байгууллага миний гадаадад хэвлэгдсэн бүтээлүүд, дэлхийн эрдэмтэд хичнээн удаа ишлэл хийж, өөрийнхөө бүтээлд хэрхэн тусгаж байгаа талаар статистик мэдээллүүдийг сонирхож цуглуулж үзсэн юм билээ. Канадын энэ олон улсын байгууллага 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн гэсэн шалгаруулалтад намайг оруулаад, Химийн инженерийн чиглэлээр 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн гэсэн гэрчилгээ ирүүлсэн юм. Би түүнд нь баяртай байна. Монголын нэг эрдэмтний бүтээлийг гадаадынхан сонирхож байгаа нь сайхан санагдсан. Миний хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн дэлхийн жишгээс дутахгүй, хамт яваа юм байна.

- 2019 он гэхэд дэлхийн эрдэмтэн судлаачид таны бүтээлээс 700 гаруй удаа иш татсан гэсэн тоо байсан?

- Тийм. Одоо бараг 800 хүрч яваа. Жил болгон өсөөд байдаг юм.

-Манай монгол эрдэмтэн ямар чиглэлээр ажиллаад, ингэж бусад улс орны эрдэмтдэд хүлээн зөвшөөрөгдснийг манай уншигчид сонирхож байгаа болов уу. Та энгийн үгээр тайлбарлаж өгөөч?

-Би бол шинэ нийлэг полимерийг нийлэгжүүлэх, байгалийн полимерийг химийн модификацын аргаар боловсруулж, шинж чанарыг нь өөрчлөн техникийн зориулалтаар ашиглах онолын болон технологийн үндэслэлийг судлан боловсруулах чиглэлээр эхний хориод жил ажилласан. Болгар улсын Софийн Хими технологийн их сургууль, Лондонгийн их сургууль, Германы Мюнхений их сургуульд очиж нийлэг полимерийн судалгааны чиглэлээр нэлээд ажилласан. Сүүлийн гучаад жил Монгол орны нүүрс, занарын хими, технологийн судалгаа хийж байгаа хүн. Олон ордын нүүрсний шинж чанарыг тогтоох, хийжүүлэх, шингэрүүлэх, коксжуулах, хагас коксжуулах, боловсруулах судалгааны дүнг нэгтгээд, Монголын томоохон 25 ордын нүүрс, 20-иод томоохон ордын занарын судалгааг явуулсан үр дүнгүүдээр бичсэн өгүүллүүд маань гадаадын эрдэмтдийн сонорт хүрч, тэдний сонирхлыг татсан байна. Надтай төсөөтэй чиглэлээр ажилладаг эрдэмтэд л сонирхоно шүү дээ.

-Хятад, Монголын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хамтарсан нүүрсний судалгааны төслийн Монгол талын удирдагчаар та ажилласан юм билээ. Хятад бол нүүрсний гүн боловсруулалт хийдэг улс. Монголын нүүрсний судалгааны аль чиглэлийг тэд сонирхдог вэ?

-Хятадын Шинжлэх ухааны академийн Нүүрсний хамгийн том шилдэг байгууллагын эрдэмтэдтэй хамт бид Монголын дөрвөн томоохон орд, Багануур, Шивээ-Овоо, Баянтээг, Чандгана тал гээд ордуудын нүүрсний шинж чанарыг судалж, хийжүүлэх шингэрүүлэх судалгаануудыг Хятадын өндөр технологийн нарийн багаж төхөөрөмжүүдээр боловсруулах чиглэлийг судалж, гурав, дөрвөн жил ажиллаад дуусах шатандаа явж байгаа. Хятад нүүрс ихтэй, нүүрсний судалгаа өндөр хөгжсөн ч бидний хүсэлт, сонирхлын үүднээс энэ судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа.

-Манайхан ихэнхидээ нүүрсийг шатаадаг гэсэн ойлголттой байдаг. Нүүрс шатаах нь агаар бохирдуулдаг гээд дэлхий нийтээр ад үзээд байгаа. Гэсэн ч дэлхийд нүүрсний нөөц ихтэй улсууд байна. Нүүрсээ шатаахаас гадна химийн аргаар боловсруулах боломж шинэ найдвар авчрах болов уу?

-Нүүрс агаар бохирдуулж байна гэдэг ойлголт цахилгаан станцад чанар муутай хүрэн нүүрс түлэх, утаа, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг ихэсгэж байгаатай холбоотой. Нүүрсийг хийжүүлнэ, шингэрүүлнэ, коксжуулна гэдэг химийн аж үйлдвэр шүү дээ. Олон өндөр технологиор боловсруулдаг. Америк, Герман, Өмнөд Африк, Хятадад нүүрсийг хийжүүлдэг, шингэрүүлдэг, зөндөө том үйлдвэрүүд ажиллаж байна. Энд нүүрнээс шатдаг хий гаргаж аваад, эрчим хүчинд хэрэглэнэ. Бензин шатахуун гаргаж авна. Нүүрснээс кокс гаргаж авна. Төмрийн хүдэртэй хольж боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэр хөгжиж байгаа юм. Энэ үйлдвэрүүд цаашдаа хоригдоно, баригдана, байхгүй болно гэж байхгүй. Химийн аргаар боловсруулах, байгаль орчинд ээлтэй технологиуд шүү дээ. Энэ арга технологиудыг нүүрсийг шатаахтай хольж хутгаж ойлгож болохгүй.

-Дэлхийд нүүрсний нөөц ихтэй улсууд байгаа цагт нүүрс боловсруулах технологиуд моодноос гарахгүй байх л даа.

-Монгол маш их нүүрсний нөөцтэй орон шүү дээ. Дэлхийн хэмжээгээр авч үзвэл үндсэндээ нефтийн 50-иад жилийн нөөц л байгаа юм. Харин нүүрсний нөөцийг дэлхий даяараа 160 жил ашиглах боломжтой. Нефтийн нөөц барагдах үед хүссэн хүсээгүй нүүрснээс хийн түлш, бензин шатахуун, химийн бодис материалаа үйлдвэрлэхээс өөр аргагүй болно. Дээр хэлсэн өндөр технологийн боловсруулах технологиуд ус агаар шиг хэрэгтэй болно. Тийм учраас нефть байгаа юм чинь нүүрс хэрэггүй гээд хаяж болохгүй. Нефть барагдаад ирэхэд нүүрсээ хэрэглэхэд бэлэн байхын тулд судалгаа шинжилгээний ажил урьдчилж явж байдаг.

-Та бас зарим сонирхолтой судалгаа хийж байсан юм билээ. Тарваганы тосыг боловсруулаад байгалийн бүтээгдэхүүн гаргаж авч байсан гэсэн үү?

-Тарваганы тосыг боловсруулаад, химийн аргаар хувирган, эпоксидын полимер гаргаж авч, түүнээсээ лак, будаг гаргаж авч байсан. Тэр бол нүүрсний судалгаатай харьцуулбал өчүүхэн жаахан юм шүү дээ. Монгол малын сүүний ээдмэнцэрээс мод, цаас наадаг хуурай, шингэн цавуунууд боловсруулж, барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Нүүрснээс мебелийн хүрэн будаг гаргаж авч байсан. Нүүрснээс бордоо гаргаж авч, газар тариаланд хэрэглэх гэх мэт үйлдвэрлэлд нэвтрүүлсэн жижгэвтэр ажлууд олон.

-Та олон патент авч байсан юм билээ. Нэг хэсэг ШБОС (Шинэ бүтээл оновчтой санал) гэж их яригддаг байсан даа?

- Шинэ нийлэг полимер гаргаж авсан гадаадын гурван патент бий. Монголын 12-13 патент бий.

-Та бизнесийнхэнтэй хамтарч нэлээд ажилласан юм билээ. MCS Улаанбаатар газ компанийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн зөвлөхөөр ажилласан гэсэн үү?

- Тэгсэн. Бид Багануурын нүүрсийг боловсруулж, жилд 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах мега төсөл. Дорнодын Адуунчулууны нүүрсийг боловсруулж, мөн 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах бас нэг том төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан юм. Бид ТЭЗҮ боловсруулаад, Уул уурхайн яамаар арваад жилийн өмнө батлуулсан. Батлуулсан ТЭЗҮ-ээ хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч сонирхох шатандаа явж байтал барелл нь 140 доллар хүрч байсан нефть 25 доллар хүртлээ буусан юм. Тэгэхээр зэрэг нүүрснээс бензин шатахуун гаргаж авах асуудлыг хөрөнгө оруулагчид харзнаад эхэлсэн. Ингээд саатал үүсдэг. Ямар үед нүүрснээс бензин шатахуун гаргаж авах асуудал чухлаар тавигддаг гэхээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ барелл нь 80 доллараас дээш гарахаар л энэ асуудал яригддаг. Энэ бол судлаач, эрдэмтэд биднээс хамаарч байгаа зүйл биш. Дэлхийн зах зээл, олон улсын харилцаанаас хамаарах асуудал. Энэ том мега төслийг хэрэгжүүлэхэд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаарддаг. Монгол шиг жижигхэн орон хөрөнгийг нь гаргаад барьчихдаг асуудал биш. Ийм шалтгаанаар Монголд энэ том үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байгаа юм. Нүүрснээс бензин шатахуун гаргаж авах үйлдвэрийг бидний ярьдаг жижиг цех, жижиг үйлдвэрийн хэмжээнд байгуулж болдоггүй. Том хөрөнгө оруулалт шаарддаг, маш олноор нь үйлдвэрлэж байж, бүтээгдэхүүний өөрийн өртөг хямдардаг. Монголынхоо хэрэгцээнд тааруулсан жижиг үйлдвэр байгуулна гэвэл угаасаа утгагүй.

-Та гадаадад төдийгүй эх орондоо үнэлэгдсэн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд тань олон шавь нар, хамтран зүтгэгч нар чинь баяр хүргэж байсан?

-2021 оны сүүлчээр манай шинжлэх ухааны байгууллага байгуулагдсны 100 жилээр энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Шинжлэх ухааны байгууллагад 1979 оноос хойш 43 дахь жилдээ нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа. Химийн мэдлэг технологийг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэхээр 30 гаруй жил багшилсан. Надад хэдэн зуун шавь бий. Олон шавь нар маань баяр хүргэсэн.

-Та Баянхонгор аймгийн Заг сумын малчин Б.Барнасангийн ууган хүү юм билээ. Таныг номын мөр хөөж, гадаадад сурахаар явахад ээж, аав тань их л баярлаж, бахархсан байх даа?

-Миний аав, ижий удмын малчин хүмүүс. Баянхонгор аймгийн Заг суманд төрж өссөн. Би 1963 онд Заг сумын бага сургуульд орж, дотуур байраар явж, аравдугаар ангиа төгсч байлаа. Би бол хөдөө гараад, 500 хонь маллаад, амьдрах юм бол хэнээс ч дутахгүй сайхан амьдарна даа. Миний химийн багш Баянхонгор аймгийн Г.Дагвасамбуу гэж хүн байсан. Химийн мэргэжил эзэмшихэд маш их нөлөөлсөн хүн байгаа юм.

1973 онд манайх Загийн голын эхэнд малтайгаа байсан. 50-60 км мориор Заг сумын төв орж билээ, Болгарт явахад маань сүүгээ өргөөд хоцорч байсан даа.


Сэтгэгдэл

Lindsay [134.249.151.4] 2022-02-15 17:08:31

JOKER GAMING เราคือ เว็บพนันสล็อต JOKER ที่เปิดให้บริการ joker123 มากกว่า 500 เกม 500 รูปแบบ เว็บเดิมพันสล็อต JOKER ของเรา มีผู้เล่น มากกว่า 1 แสนคน สามารถร่วมสนุกและทำกำไรจาก JOKER สล็อต ได้อย่างไร้กังวล JOKER สล็อต มาพร้อมโหมด ทดลองเล่น สล็อตโจ๊กเกอร์ เครดิตฟรี 10,000 บาท มีสูตรโกงสล็อต JOKER ฟรี และโปรโมชั่นอีกเพียบ เปิดให้บริการ ทางเข้า JOKER ตลอด 24 ชม. สามารถร่วมสนุกกับ JOKER สล็อต ได้อย่างไร้ขีดจำกัด สมัครสมาชิกใหม่ สล็อต joker ตอนนี้ ฝาก 10 รับ 100 และโปรโมชั่นอีกมากมาย ได้ที่ เว็บพนันสล็อต JOKER ตลอด 24 ชม.

คาสิโนออนไลน์ [170.83.177.201] 2022-02-15 14:01:51

I like the valuable information you provide in your articles. I will bookmark your weblog and check again here frequently. I am quite certain I will learn many new stuff right here! Best of luck for the next! http://thai-idol.com

Felisha [23.83.88.188] 2022-02-15 11:45:19

แหล่งรวมเว็บสล็อต มาพร้อมระบบและก็บริการดีๆสำหรับสมาชิกทุกคน ลงทะเบียนได้แล้วเวลานี้เพื่อทุกคนสามารถร่วมสนุกสนานแล้วก็ได้กำไรได้อย่างไร้ขีดจำกัด เป็นแหล่งรวมเกมที่ใหญ่ที่สุดของเรา บริการดีๆต่างๆมาก เปิดให้บริการจากผู้ผลิตโดยตรงจากต่างประเทศ ได้อย่างเพลิดเพลินใจไร้ขีดกำจัด สามารถทำธุรกรรมการเงินต่างๆได้ด้วยตัวเอง วิธีการเล่นผ่านอุกปรณ์โทรศัพท์มือถือ วางพนันด้วยเงินจริง ศูนย์รวมค่ายทุกค่ายไว้ภายใน สล็อตออนไลน์เว็บใหญ่ ของเราไว้ครบทุกเกม เว็บสล็อต รวบรวมเอาไว้ในค่ายเกมเดียวจบครบนอกมั่นใจได้100% ได้เปิดให้บริการที่สุดแสนจะพิเศษสำหรับสมาชิกทุกท่าน สล็อตเครดิตฟรีที่สามารถจะช่วยให้ผู้เล่นมือใหม่ ถ้าหากมีปัญหาหรือปัญหาประการใดก็สามารถติดต่อหาคณะทำงานได้โดยทันที มีโบนัสแตกหนักแตกบ่อยมากมีผู้เล่นผู้คนจำนวนมากที่สามารถปราบเงินรางวัลแจ็คพอตก้อนโต ลุ้นรับเงินรางวัลตอนนี้เปิดประสบการณ์ใหม่ที่ไม่เคยได้รับจากที่ไหนรับรองว่าไม่ผิดหวังอย่างไม่ต้องสงสัย อย่าคอยช้าสมัครตอนนี้ลุ้นรับเงินรางวัลเวลานี้เปิดประสบดารณ์ใหม่ที่ไม่เคยได้รับจากที่ไหนการันตีว่าไม่ผิดหวังอย่างแน่แท้ สามารถร่วมบันเทิงใจกับเกมต่างๆเยอะแยะได้อย่างไร้กลุ้มอกกลุ้มใจพร้อมมีระบบระเบียบรวมทั้งบริการดีๆต่างๆมากมายก่ายกอง สามารถทำธุรกรรมต่างๆผ่านระบบฝาก-ถอนได้ด้วยตัวเองสบายมั่นคงและไม่มีอันตราย100%สามารถร่วมสนุกกับเกมสล็อตแตกง่ายได้อย่างเพลิน สำหรับสมาชิกทุกท่านที่ยังไม่มีประสบการณ์การเล่นมาก่อนการฝึกฝนเล่นในโหมดทดลองเล่นสล็อตฟรีจะช่วยทำให้ทุกท่านสามารถเล่นได้อย่างถูกทางรู้เรื่องแบบและก็อัตราการชำระเงินรางวัล อย่ารอช้าสมัครช่วงนี้ลุ้นรับเงินรางวัลเดี๋ยวนี้เปิดประสบการณ์ใหม่ที่ไม่เคยได้รับจากที่ไหนรับประกันว่าไม่ผิดหวังอย่างแน่แท้ ทางคณะทำงานของเราได้เปิดให้บริการที่สุดแสนจะพิเศษสำหรับสมาชิกทุกท่านซึ่งสามารถทำธุรกรรมต่างๆได้ด้วยตนเองเร็วไวภายใน10วินาที สล็อตที่ได้รับความนิยมที่มาแรงที่สุดในปี2022สามารถการันตีเรื่องความมั่นคงไม่มีอันตรายเล่นได้จ่ายจริง100% เป็นคนมั่งคั่งในตอนข้ามคืนกันเลยทีเดียวอัตราการได้รับเงินรางวัลมากถึง90% จะช่วยทำให้การลงทุนของทุกท่านได้รับผลตอบแทนที่คุ้มอย่างไม่ต้องสงสัย SA GAMING

Christa [166.88.248.165] 2022-02-15 07:00:27

เว็บสล็อตที่ได้รวมเกมจากทางค่ายซุปเปอร์สล็อตมากกว่า 200 เกมส์เล่นได้อย่างจุใจ รับรองคนทุนน้อยก็สามารถเล่นได้หมด หรืออยากจะลองทดลองเล่นเกมสล็อตก่อนก็ได้ ไม่เสียค่าใช้จ่ายแม้แต่บาทเดียว ซึ่งทางเว็บ superslotauto.games นั้นเป็นสล็อต เว็บตรง แตกง่ายที่ รับประกันเรื่องที่เกี่ยวข้องกับการจ่ายเงินแน่นอน โบนัสแตกจริง ได้เงินจริง เกม ซุปเปอร์ สล็อตในเว็บ superslotauto.games มีเกมให้เลือกเล่นมากยิ่งกว่า 200 เกมส์ เนื้อหาไม่มีใครเหมือน ฝาก-ถอนได้ตลอด 24 ชั่วโมง สมัครวันนี้เติมเงินหนแรกรับเครดิตฟรีในทันที ก็ได้โบนัส เกมสล็อตที่ทำให้ท่านแปลงเป็นคนรวยได้ง่ายๆภายในชั่วข้ามคืน เรามีโปรโมชั่นให้เลือกเล่นมากมายตลอดทั้งปี กับพร้อมด้วยระบบฝาก-ถอน อัตโนมัติเร็วภายใน1 นาทีไม่ต้องแจ้งสลิปกับเจ้าหน้าที่ รองรับวอเลทโดยไม่ต้องมีบัญชีธนาคารอีกด้วย และใครที่เป็นมือใหม่หัดเล่นเราก็มีการแจกวิธีเล่นสล็อตฟรีๆ อัพเดทที่หน้าบทความของเรา ทุกวัน สามารถสร้างกำไรได้ง่ายมากยิ่งขึ้นแน่นอน รวมทั้งทางเรานั้นไม่ได้มีเพียงแค่เกมสล็อตเพียงอย่างเดียว เรายังมีการเปิดบริการกีฬาบอลจากลีกชั้นหนึ่งทั่วโลก และรวมถึงฟุตบอลรายการต่างๆเยอะมาก ที่เปิดให้ท่านมาเพลิดเพลินเจริญใจมากยิ่งกว่าทุกหนทุกแห่ง เปิดประสบการณ์ที่บันเทิงใจที่สุด ได้กำไรมากที่สุดหรือจะเป็นคาสิโนออนไลน์ที่มีเกมรูเล็ตและอื่นๆอีกมากมาย สนใจสมัครสมาชิกเว็บสล็อตกับทางเราเว็บเล่นสล็อต, เว็บพนันสล็อตฟรีๆไม่เสียเงิน ห้ามพลาดโอกาสดีๆแบบนี้อีกแล้ว สล็อตเว็บตรง

зочин [64.119.24.232] 2022-02-15 06:22:13

баялаг ордууд манай улсад их байгаа Менделевийн үелэх системийн бүх эрлэс байгаа гэдэг харамсалтай нь боловсруулахгүй хамт оршин тогтсон ховор элементийг нь түүхиигээр дагалдах ховор түүхии эдтэй нь зөвхөн Хятад гаргаж байгаа нь харамсалтай Одоо ЗГ ын тэргүүний айчилалын үр дүнд төмөр замаар их хэмжээгээр хяналтгүй гарах байх дхх


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.