ЦЕГ: Охидыг эрхшээлдээ оруулж “Санхүү авна“ гэх зараар биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчлав
“Иргэн Ө гэгч нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарлан цахим орчинд зар байршуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг баримтжуулан дайчлан баривчиллаа.
Тодруулбал: Тухайн гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад 8922**** гэх дугааруудаар “sanhvv awna” гэх утгатай зар байршуулж, 17 настай М, 19 настай Н нарыг хүчээр биеийг нь үнэлүүлж төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлогдоод байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.104] 2022-02-16 07:50:20
Эмсүүд өөрсдөө тохиролцож зөвшөөрч бие үнэлдэг шүү дээ.
иргэн [66.181.161.88] 2022-02-16 06:42:58
Өөөрсдөө л биеэ үнэлж байгаа биз. Бузар новшнууд
Зочин [103.212.118.231] 2022-02-16 05:42:04
Тэнэг новшнууд хохь нь