В.Зеленский: Украин, Оросын хэлэлцээ нэлээд хүнд хэцүү болж байна

Aдмин / Гадаад мэдээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Украин, ОХУ-ын хооронд хийж буй хэлэлцээ нэлээд хүнд хэцүү болж байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский телевизийн “NBC” компанид ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний ярилцлагыг лхагва гарагт үзүүлсэн байна.

“Юуны өмнө, хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээ хангалттай хүнд болж байна” гэж Зеленский хэлжээ.

Аливаа зэвсэгт мөргөлдөөнийг "хэлэлцээний ширээний ард зогсоож болно" гэж Украины удирдагч цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ, тэрбээр талуудын хооронд тохиролцоонд хүрэх нөхцөл байдал үүссэн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэлд тайлбар хийгээгүй байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын томоохон медиа групп болох "РБК"-т лхагва гарагт ярилцлага өгөхдөө, Москва, Киев хэлэлцээний явцад зөвшилцөлд хүрэхэд ойрхон тодорхой томъёоллуудыг боловсруулсан гэж мэдэгджээ.

Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ хоёрдугаар сарын 28-нд Беларусийн Гомель мужид эхэлж, таван цаг үргэлжилсэн юм. Талууд дараа нь гуравдугаар сарын 3-нд Беловежская Пуща цэцэрлэгт хүрээлэнд, гуравдугаар сарын 7-нд Брест мужид уулзсан. Түүнчлэн Орос, Украины Гадаад хэргийн сайд нар болох Сергей Лавров, Дмитрий Кулеба нар гуравдугаар сарын 10-нд Туркийн Анталья хотноо дипломатчдын форумын үеэр уулзсан билээ. Одоо талууд өдөр бүр цахим хэлбэрээр хэлэлцээ хийж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.69] 2022-03-18 15:19:26

Энэхүү дайн самууны уг эхлэл нь АНУ, одоо хөрөнгө мөнгө зэр зэвсэгээр хангаж дэврээж байгаа нь АНУ. Эгэ бүс нутаг дахь АНУ-н хүсэл сонирхлыг ОРОС хэзээ ч хүлээж авахгүй, УКРАЙН бол АНУ-н үгийг цааш даижуулагч төдий тоглоомын шахуу болсон улс.. . .

Зочин [203.17.23.197] 2022-03-18 03:42:24

Алиа салбадайг олзолж буулгаж ав

Zochin [66.181.184.135] 2022-03-18 03:06:35

Allaga hydlagaa zogsoogoi zunug uvgun,muruuruu uhej bolooguin bhdaa

Иргэн [192.82.76.203] 2022-03-17 17:02:00

Монголчууд аа, эхлээд хошногоо арчиж сурцгаа, дараа нь дэлхийн асуудлын талаар бодцгоо.

Зочин [203.17.23.197] 2022-03-18 03:43:23

Чи бөгсөндөө нялчихсан баастай юм бол өөрийнхийгөө цэвэрлэ

Зочин [64.119.27.217] 2022-03-17 04:37:31

Монгол гөлөгнүүд байлдаач

Зочин [203.17.23.197] 2022-03-18 03:43:57

Монгол хүн дайнд хөөрөхгүй. Гэхдээ Оросуудыг дэмжинэ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.