Олон тооны гар утас хулгайлсан хэргийг шуурхай илрүүллээ
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хулгайчид нэвтрэн олон тооны гар утас хулгайлжээ. Уг хэргийн дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явууллаа.
Ийн дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай, эрэгтэй “Ц”, 17 настай, эрэгтэй “А”, 21 настай, эрэгтэй “Ө” нарыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Мөн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл
Зочин [103.212.116.114] 2022-04-04 06:39:36
хүн бүр шургуу ажиллаж , хөдөлмөрлөж байж л амьдрна. төр засаг аваад явна гэдэг утгагүй тэнэг ойлголтоосоо салах хэрэгтэй. ажил хийхгүй залхуураад байгаа хүнийг төр засаг яахийн ? сар болгон мөнгө өгөөд л байх уу ? хаанаас тэр мөнгийг олохов !????
Зочин [202.9.46.146] 2022-04-02 23:49:00
Олон хүүхэд төрүүлдэг ядуу арчаагүй хүмүүсээс болж хүүхэд залуус гэмт хэрэгт их холбогдож байна.
Зочин [192.82.72.39] 2022-04-03 11:41:25
Хэдхэн хүнийг төр засаг нь аваад явчих ёстой л доо