Нийслэлийн нутаг дэвсгэрт 2073 гарааш буулгаад байна

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” А/388 дугаар захирамж гарсан. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгах ажил гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2073 гарааш буулгаад байна.

ГАРААШ БУУЛГАХ, ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ЯВЦ 42.6 ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Галаас зарим зүйлийг тодрууллаа.

-Гарааш буулгах ажлын явц ямар шатандаа байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 42.6 хувь буюу 2073 гарааш буулгасан байна. Тухайн 188 байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас тохижилтын А даалгаврыг баталсан. Түүнчлэн ямар тохижилт хийх талаар иргэдээс санал, хүсэлт хүлээн авч, байршил бүрд өөр өөр тохижилтын ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Гарааш буулгахыг иргэдийн зүгээс хэрхэн хүлээн авч байна вэ?

-Иргэд гарааш буулгах явцад бидний ажлыг дэмжиж байна. Гараашнаас шалтгаалж хөрсний бохирдол үүсэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, хүүхэд гэмтэж бэртэх, замын хөдөлгөөнд саад болох зэрэг аюултай нөхцөл байдал үүсэж байгаа. Иймд тухайн байршлуудыг чөлөөлөхөд иргэдийн зүгээс идэвхтэй дэмжиж байгаад талархалтай байна.

-Гарааш буулгасны дараа тохижилт хийхгүй удаж байна гэх шүүмжлэл байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хот байгуулалт, хөгжлийн газраас 188 байршилд тохижилтын А даалгавар баталсны хүрээнд нийслэл, дүүргүүд тодорхой байршлуудад тохижилтын зураг төсөл хийлгэн, тендер зарласан.

376 БАЙРШИЛД ХАШАА, ХАЙС ЧӨЛӨӨЛНӨ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатараас зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс буулгах ажлын явцыг тодрууллаа.

-Хашаа, хайс буулгалтын ажил хэзээнээс эхэлсэн бэ. Улаанбаатар хотод хашаа, хайстай байх зайлшгүй шаардлагатай ямар байгууламжууд байдаг вэ?

-Дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг даргын А/476 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээр ахлуулан ажиллаж байна. Их тойрууд хамаарах 1104 га газарт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хашаа, хайстай холбоотой судалгааг хийн, 971 байршилд 3566 зөрчил илрүүлсэн. Тус судалгаанд үндэслэн 376 байршилд хашаа, хайс чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын 2022 оны A/585 дугаар захирамж гарч, газар чөлөөлөхөөр бэлдэж байна. Хашаа, хайсны стандартыг сахиулах арга хэмжээг өнгөрсөн жил хийж байсан. Энэ жил үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. НИТХ-ын 2019 оны тогтоолоор хашаа, хайстай байх 16 байгууллагыг баталсан. Үүний дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

-Ямар байгууллагууд хашаа, хайстай байх вэ?

-Сургууль, цэцэрлэг, гадаадын улс орны Элчин сайдын яам, консулын газар, улсын хамгаалалтад байдаг онцгой объектууд хашаа, хайстай байна.

-Байгууллагуудад хашаа, хайс буулгах мэдэгдлийг хүргүүлсэн үү?

-Мэдэгдлийг газар эзэмшигч 175 иргэн, аж ахуйн нэгжид хүргээд байна. Тавьсан шаардлагыг биелүүлж, хашаагаа сайн дураар буулгаж байгаа байгууллага олон байгаа.

-Хашаа буулгахаас татгалзсан байгууллагуудад ямар арга хэмжээ авах вэ?

-НИТХ-ын 24/17 тогтоолын дагуу тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байж болохгүй. Газар эзэмшигчийн гэрээнд заасан эрх, үүрэг бий. Иргэн, аж ахуйн нэгж шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Газрын тухай хуулиар албадан буулгах арга хэмжээ авна.

-Хашаа, хайс буулгасны дараах тохижилтын ажлыг хэн хийх вэ?

-Тохижилтыг иргэн, аж ахуйн нэгж хариуцан хийх ёстой. Хашааны оронд мод тарьж, эзэмшлийн газраа хамгаалах хэрэгтэй юм.


Сэтгэгдэл

Тэмцэгч [64.119.19.161] 2022-05-12 18:09:42

ЧД ийн 6 дугаар хорооны гараж буулгасан талбайд барилга барьж байна

Зочин [192.82.76.170] 2022-05-12 15:35:57

Муу муудаа дээрэлхүү гэгчээр иргэдийн хэдэн граж буулгаж их ажил хийжээ хотын дарга гуай

зөв бичдэггүй сэтгүүлчийн толгойд юу ч байхгүй [43.242.241.151] 2022-05-12 14:04:01

ГАРААШ биш ГРАЖ шүү малаа

Зочин [202.126.90.16] 2022-05-12 13:18:41

4-5 мянган гражийг иргэд бариагүй, хот, дүүрэгийн эрх бүхий нөхдүүд зохион байгуулттай барьж иргэдэд 10-аас дээш сая төгрөгөөр худалдаж, тарьсан модыг устгаж клонк, барилга барьж байсан нь үнэн шүү.

Зочин [64.119.19.161] 2022-05-12 18:12:23

Таамаглагч [64.119.19.161] 2022-05-12 13:16:32

МАН УЛААНБААТАР ХОТОД ДАРААГИЙН СОНГУУЛИАР УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС АРЧИГДАХ АЖЛАА ХИЙЧЭХЛЭЭ

Санал [202.126.90.16] 2022-05-12 13:12:37

Ийм олон гражийг иргэд бариагүй харин иргэдэд 10-20 сая төгрөгөөр худалдсан. Шүүхэд хандаж нөхөн төлбөр авах эрхтэй. Тарьсан модыг устгаж шатхууны клонк, барилга барьж байсан нь саяхан. Одоо болохоор граж буулгаж мод тарина гээд машин, гражгүй иргэдээс дэмжлэг авч иргэдийн өмчинд ҮХ-ын бус аргаар халдаж байна. Нөхөн төлбөр өгөх мөнгө төсөвт байна уу.

Иргэн [64.119.19.161] 2022-05-12 13:06:24

Ж.ГАЛ ДАРГАНЦАРЫН ХЭЛСНЭЭС ЭНЭ АЖИЛ ЯМАР Ч ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОРИЛГҮЙ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БАЙНА. МАГАДГҮЙ ЭНЭ НӨХДҮҮДЭЭР МУУ АЖЛАА ХИЙЛГЭЖ ЗОЛИОСЛООД ГАЗРЫ НЬ АВАХ ГЭСЭН ХҮМҮҮС АРД НЬ БАЙЖ МАГАДГҮЙ.

зочин [64.119.19.161] 2022-05-12 12:41:38

ЯДАРСАН ИРГЭД ХУВИЙН ӨМЧӨӨ СҮЙТГҮҮЛЧЭЭД ИХ БАЯРЛАЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ. ХЭНИЙ ЯМАР ХӨРӨНГӨӨР ЭВДЭЭД БАЙГАА ЮМ БОЛ .ГАРАЖ БУУЛГАЖ ЭВДЭЭД ХОТ САЙХАН БОЛОХЫГ ХАРЪЯ.ҮҮНИЙГ ХИЙСЭН ХҮМҮҮСТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛНО.МОНГОЛЧУУД ИХ ЯДУУ АРД ТҮМЭН

Иргэн [139.5.217.21] 2022-05-12 12:14:37

Энэ хүний хөрөнгө биш ээ !!!!!! ард түмэн бидний явдаг орчинг хааж барьсан увиагүй машины граш!!!!!! Хурдан буулгаад бидний явах зам хүүхэд тоглох талбай гаргах хэрэгтэй.!!!!!!! Грашаа сулгаагүйгээс удаж байна !!!!!!Онцгой анхаар !!!!! хурдан ажилаа хийх нь зөв хүн бүхний үгэнд орох шаардлага байхгүй Нийтийн хэрэгцээнийх -- хувь хүнийх биш зарим хүмүүсээ. Танд граш барь гэж өгөөгүй та 7 га даа л гарашаа барь эсвэл эвсэж цэвэр цэмцгэр амьдарье!!!!!!!!!

хүн [202.55.191.130] 2022-05-12 15:47:10

Эрх мэдэлтнүүд газрын зөвшөөрлийг өгч барьсан хүмүүс иргэдэд зараад ашгаа олчихсон. Харин авсан иргэд хөрөнгөөрөө хохирч үлдлээ. Зам хаасан нийтийн эзэмшилд саад болсон гражуудыг буулгахыг дэмжинэ хавтгайруулаад байгааг дэмжихгүй.Харин чи буруу бичих юм зөв ч боддоггүй юм байна.

Батзаяа [64.119.26.131] 2022-05-12 11:58:41

Хүний эд хөрөнгө худлаа шааж буулгачаад оронд нь барих юмыг нь хурдан бариач гөлөгнүүд ээ Буулгаад 1 сар боллоо юу ч алга л бна БГД 7 хороо


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.