ОЙ САНАМЖ: Ерөнхийлөгч асан Х. Баттулгын ҮХНӨ-т тусгасан заалтууд
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х. Баттулга 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тусгуулахаар дараах ерөнхий бүтэц, хамрах хүрээнд санал оруулж байв.
1. Монгол Улсын бүрэн эрхт байдал болон ард түмний засаглах эрхийг бэхжүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт;
2. Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
3. Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх холбоотой нэмэлт, өөрчлөлт;
4. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, сахилгын хараат бус тогтолцоо бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт;
5. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын өргөн мэдүүлсэн санал, төслөөс “ Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлого, санаархлыг үл зөвшөөрөх” “Байгалийн баялаг нийт иргэдийн өмч төдийгүй, олон нийтийн хяналт иргэдийн амьдралд хүртээмжтэйгээр ашиглах”, Улс төрийн намуудыг шинэчлэх, намын үзэл санаа, санхүүжилтийг ил байлгаж тэгш, шударга зарчмыг мөрдөх”, “ УИХ-ын гишүүний давхар ажил, албан тушаал эрхлэх эрхийг хязгаарлах”, “ Хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг тогтоох”, “ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэх журмыг тогтоох”, “ Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн зөрчлийг Шүүхийн сахилгын хороонд харьяалуулах” гэсэн үндсэн долоон үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуулийн 7 зүйлийн 11 заалтад оруулсан нэмэлт өөрчлөлтийг УИХ бүрэн дэмжиж “ Монгол Улсын Үндсэн Хууль”-д тусгасан юм. Үүнд: Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлийн 16, 6 дугаар зүйлийн 2, 191 дүгээр зүйлийн 1, 2,3, 39 дүгээр зүйлийн 1, 26 дугаар зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 1,7, 48 дугаар зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 6-д тус тус тусгагджээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчөөс санаачилсан дээрх заалтууд нь Монголын түүх, улс төрийн туршлага, нийгмийн байдлаар нотлогдож тодорхойлогдсон, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байв.
• Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэх оролдлого социализмын үед тохиолдож байсныг цаашид хэзээ ч давтагдахгүйг үндсэн хуулиар хамгаалав.
• Байгалийн баялаг, түүний хүртээмжийг ард түмний мэдэлд хамаатахыг зааж Баялагийн сан бүрдүүлэхэд чиглэхийг Үндсэн хуулиар батлав. Иргэдийн баялгаас хүртэх эрхийг улам баталгаажууллаа.
• Намууд ардчилсан байх ба санхүүжилтийг ил тод байлгахыг Үндсэн хуульд тусгайлан тусгав.
• УИХ-ын гишүүний замбараагүй “давхар дээл”- ийг тайлж, Засгийн газарт 4 хүртэл тооны гишүүн л сайдын ажил хавсарч хийж болохыг тогтоов.
• Хууль санаачлах хүрээг хязгаарлаж, хууль санаачлагд дур зоргын шинжтэй хандлагыг халав. Хууль санаачлах мэргэжлийн хүрээний ажил болохыг баталгаажуулав.
• Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүйн үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн үүднээс боловсруулж байх зарчмыг Үндсэн хуульд тогтоов.
• Шүүхийг зөвхөн нутаг дэвсгэрийн нэгжид үндэслэн байгуулах албагүй бөгөөд Шүүхийн сахилгын хорооны эрх хэмжээг өргөтгөх нөхцөлийг Үндсэн хуульд тусгав.
ЕТГ-ын ажлын тайлангаас...
Д.Энхбат
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.207] 2022-06-16 10:40:29
Хахаха худлаа шаасан 6.2 газар нутгаа гадныранд өгч болно гээ биздээ муухай хар лалар худалч
Зочин [71.218.166.3] 2022-06-16 03:18:17
Нөгөө зикагийн оруулсан 6.2 хаана байнаа. Газар нутгаа гадныханд өгч болно гэсэн заалт байсан даа.
Zochin [217.23.3.91] 2022-06-16 03:01:43
Чи өөрөө зөв бичиж ч чадахгүй, хэддүгээр ангийн боловсролтой Баагий вэ?! Хөлсний ноход болимоор юм! Хувь хүний боловсролоос гадна эх оронч сэтгэл, алсыг харах ухаан манай УИХ-д суугаа махан толгойнуудад маш их үгүйлэгдэж байна. Зөв зүйлийг тусгаж, санаачлагатай ажиллаж байсан Женког одоо баалаад яахав. Одоо ажлаа хийж, бодлогоо тулгаж байгаа Данхан толгой, Топор толгой, Зандан толгой нараас л хариуцлагатай ажиллахыг шаардах хэрэгтэй!!!
Зочин [66.181.161.100] 2022-06-16 02:45:13
Хахаха. 4-r angiin bolovaroltou boh suga
Зочин [66.181.185.80] 2022-06-20 17:03:39
Чи хаана нь ч хүрэхгүй