ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНД 350 БАЙЦААГЧ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖЭЭ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дарга Б.Батшагай “Баярын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Налайх, Багануур дүүрэгт давхардсан тоогоор 350 улсын байцаагч хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, хийн ашиглалт, эрчим хүч, орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулан ажилласан. Хоол үйлдвэрлэлийн 576, худалдааны 376, хүүхдийн тоглоом болон бусад 95, нийт 1045 аж ахуй нэгж, иргэнд хяналт тавьж ажиллалаа. Шалгалтын явцад 227 зөрчил илрүүлж, 189 зөрчил буюу 83.3 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн” хэмээн ярилаа.

Мөн “Ард” кино театрын барилгыг нурааж байгаа дуудлагын дагуу шалгалт хийж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул зогсоож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хүрээнд объектыг тойруулж хашаалах арга хэмжээ авчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.