ДОТООДЫН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ БУЮУ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ЧИГЛЭСЭН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Aдмин / Улстөр

Өчигдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км 1-р зэрэглэлийн хүнд даацын төмөр замыг ашиглалтад хүлээн авах ёслол боллоо.Монгол хүн, монголын төмөр замчид төмөр замын бүтээн байгуулалт хийж чаддаг гэдгээ батлан харуулсан энэ төмөр зам ашиглалтад орсноор: Жилд 30-аас 50 сая тн ачаа тээвэрлэнэ. Мөн нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэнэ. Экспортын нүүрс тээврийн өртөг 3-аас 4 дахин буурна. Шууд болон шууд бус 2000 ажлын байр бий болно.Байгаль орчин, экологид үзүүлж буй сөрөг нөлөөлөл 74 хувь буурах эдийн засгийн асар их ач холбогдолтой хөгжлийн зам юм. Монгол улсын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтыг Монголчууд өөрсдөө босгосон нь бахархалтай хэрэг болохыг юун түрүүнд онцлох нь зүйтэй.

Иймд Монголд уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн хэдий ч улсын эдийн засагт бололцоотой дэмжлэг үзүүлсэнгүй. Уул уурхайгаас гадаадад экспортолж байгаа баялаг үнэгүйдэх шалтгаан нь тээвэрлэлтийн асуудал юм. Монгол Улсын Их Хурлын 32-р тогтоолоор “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Засгийн газрын 2019 оны “ Таван толгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлэх тухай” тогтоолын дагуу 2012 онд Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч улс төрийн шалтгаанаар зогсонги байдалд ороод байсныг 2018 оноос үргэлжлүүлсэн.

Цаг агаарын давагдашгүй хүчин зүйл, говийн хөрсний онцлог, усны асуудал, дэлхийн болон улс орны томоохон үйл явдлууд бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгахад тодорхой нөлөөлсөн ч амжилттай бүтээн байгуулж чадлаа.Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын хувьд, Төмөр замын барилгын ажил 2019 оны 5 сарын 24- ний өдөр эхэлсэн. Доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ЗХЖШ, дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр “ Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллаж байгаа бөгөөд тус төмөр зам нь Тавантолгой нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц нээх, трассын дагуу Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх болно.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ба түүний нөхөд, монгол инженерүүд, монгол ажилчид, Монголын зэвсэгт хүчинд хаяглагдан түүхэнд үлдэнэ ээ. Түүхийн шар хуудас цаг хугацаа өнгөрөх тусам үнэнийг өгүүлж, бурууг ялгадаг жамтай.


Сэтгэгдэл

Zocnin [108.63.252.50] 2022-09-11 14:26:40

Alsiig harsan uhaantai eronhiilogcn asan Battulgadaa ard tumen talarhaj bna


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.