Олимпын гүүрний хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орлоо

Aдмин / Нийгэм

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний зохион байгуулалтад хийж буй өөрчлөлтийн талаар танилцуулж байна.

Үүнд:

Олимпын гүүрний доод талын буцаж эргэх эргэлт буюу "U-TURN" ашиглалтад орсон. Үүнтэй холбоотойгоор Континентал зочид буудлын баруун урд уулзвар буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас эхлэн:

- Шангри-Ла зочид буудлын зүүн талаар, хойноос урагш чиглэсэн урсгалаас зүүн тийш эргэхийг хориглоно.

- Урдаас хойш чиглэсэн урсгалын төгсгөл буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзвараас баруун тийш эргэхийг хориглоно.

- Иймд жолооч та бүхэн дараах бичлэг дээрх зааврын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Уг зохицуулалтыг хийснээр Юнескогийн гудамжнаас ирэх хөдөлгөөн, Олимпын гудамжны зөвшөөрөгдсөн гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа 50 секундээр багасаж. Олимпын гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжрах юм. Мөн Энхтайваны өргөн чөлөө болон Их сургуулийн гудамжны хөдөлгөөнүүдэд үзүүлэх сөрөө нөлөө багасна үзсэн байна.


Сэтгэгдэл

Дорж [192.82.75.145] 2022-10-11 01:46:48

Шал худлаа ажил хийсэн дүр эсгээд

ХНН. УЛНЫХАНЫГ ЗАЙЛУУЛАХЫМ БАЙНАА [202.179.27.223] 2022-10-11 01:38:46

ЯАВАЛ ИРГЭДЭЭ ХОХИРООЖ БОЛОХ УУ ЯАВАЛ ЧАНГАЛАХ УУ. ЧАДВАЛ ТОРГОЧИХ ЮМСАН. МУУСАЙН УЛНЫ НОВШНУУДЫГ ... ГЭХЧИЛЭН БОДЛОГО ЯВУУЛАХ ЮМ . ХААНА БООНО ХОРИНО ДЭГЛЭНЭ ЧАНГАЛНА. ГЭХЧИЛЭНГЭЭР

Новш [202.131.226.116] 2022-10-11 01:31:15

Яаая гээд байдынбэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.