Б.Жавхлан сайд аа, самрын бизнесийг татвартай болгоё

Aдмин / Нүүр

Монголчууд бид Алтан дээр суусан гуйлгачид буюу самрын экспортоос жилд 100 сая ам.доллар олох боломжтой ч үүнийг бодлогын гадуур хаяжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2 өдрийн өмнө ийнхүү жиргэсэн нь анхаарал татлаа. “1000, 1000 тонн самар гаргадаг хирнээ татвар төлдөггүй нэг ч ажилтангүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэжээ. Энэ өгүүлбэр бол монгол улс үйлдвэрлэгч улс болоё гэж бодвол бодох л ёстой өгүүлбэр. Учир нь өнөөдөр монголын баялаг түүхийгээрээ гадагшаа урд хөрш рүү хараа хяналтгүй зөөгдөөд дуусах шахаж буй. Ямар ч хуулийн хариуцлага хяналтын тогтолцоо байхгүйгээс болж зөвхөн Монгол болон ОХУ-д ургадаг хушны самар үнэгүйдэж байгаа юм. Уг нь бол манай улс хушны самрыг зөв зах зээлд нь гаргаж чадвал эх орны хөгжилд нэмэртэй.

Хушны самар ургац ихтэй жил багаар бодоход 100 сая ам.долларыг хушны самрын экспортоос олох боломжтой гэж энэ чиглэлээр ажилладаг нэгэн бизнесмэн хэлсэн байдаг. Самрын хувьд уул уурхайн бус хамгийн том экспортын бүтээгдэхүүн болох боломж бидэнд байна. Гагцхүү зөв зохицуулалт хийгээд, монгол хүнээ ажлын байртай болгоод хушны самрын чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын компаниудыг байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг болгох хэрэгтэй.

Учир нь хулгайгаар самар түүсээр байгаа нь юун байгалийн нөхөн сэргээлт ярих хэрэггүй, байгал орчноо гэмтээхээс гадна, самар түүх нэрийдлээр ойд гал тавих гэх мэт байгальд асар их хохиролтой үйлдэл гарч байсан удаатай. Ганцхан жишээ л дурдая. Самрын ясыг боловсруулж бүтээгдэхүүн хийнэ гэдэг өнөөдөр гэнэт нээгдчихсэн шинэ зүйл огт биш.Самрын идээг яснаас нь салгах машиныг Cолонгос, Хятад, Япон гээд олон орональ хэзээний үйлдвэрлэчихсэн, дэлхийн зах зээл дээр худалдаалж байдаг. Бидний хувьд тоног төхөөөрмжийг нь худалдаж аваад түүнд нь тохирсон технологийг нэвтрүүлж монгол хүнээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баялаг бүтээгч болгож, монгол улс хэрэглэгч улс бус үйлдвэрлэгч улс болох боломж бий.

Жишээ нь бидний орхигдсон баялаг болох самрын ясаар омега гурав агуулсан эмийн бодис, цай, самрын тос, хавтан, паркет, өнгөлгөөний материал, камен зуухны шахмал түлш гээд гадагшаа экспортлох боломжтой олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цаашид бид ургадаг баялагтаа эзэн болох зүгээр нэг шаардлага биш тулгамдсан шаардлага байна.

Бид хушны самраа баялаг болговол биднээс худалдан авах зах зээл БНХАУ болон ХБНГУ-аар тогтохгүй олон улс бий. Газрын баялаг ухаад дуусч онгорхой хар нүх л үлддэг. Харин хушны самар ургадаг баялгаа бид жил бүр баялаг болгож, экспортоо өргөжүүлэх, эдийн засгаа тэлэх боломж бий. Бид баялагтаа эзэн болж чадахгүй хушны самраа хятад руу хяналтгүй урсгасаар байна.

Манай Улсад хушны самар боловсруулж гаргадаг 30 гаруй компани байдаг аж. Үүний талаас илүү нь компанийн гэрчилгээ, тамганаас өөр зүйлгүй, ажилтан албан хаагчгүй, татвар даатгал төлдөггүй “оффшор” компаниуд байдаг нь харамсалтай. Бид хэдий болтол баягалийн баялгаа үнэ цэнгүй урсгасаар байх вэ.

Хушны самарыг татвараас зугтаж хил гаалиар бүрдүүлэлт дутуу хийлгэн гаргадаг компаниудыг иргэн С гэж хүн толгойлдог, түүний ард эзэн нь УИХ-ын том албан тушаалтан гэх хардлагыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлж байсан. Эдгээр компаниудыг Засгийн газраас шүүхэд өгч шүүх дээр ялсан байдаг ч өнөөг хүртэл татвараа авч чаддаггүй хэвээр байгаа юм. Энэ бүхнээс дахин дүгнэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2 өдрийн өмнө хэлсэн, “1000, 1000 тонн самар гаргадаг хирнээ татвар төлдөггүй нэг ч ажилтангүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэдэг өгүүлбэр хэрэгжиж хушны самараа экспортолж улсын эдийн засагт нэмэр болохыг сайдаас хүсье...


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.38] 2022-10-27 00:02:40

Самараас татвар авах нь зөв л дөө. Уул талаар нь хашчихсан газраас бас өндөр татвар авмаар байдаг. Ядуу хүмүүс ингэж яагаад ч чадахгүй. Хэний бизнес гэдэг нь ойлгомжтой. Хашааг нь нураагаад эхэлмэгч л эзэн нь сүр хүчийг үзүүлнэ. Манайх төргүй улс уу.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.