УЛААНБААТАРЫН УУГУУЛ Я.ДАШНЯМ: ХОТЫН УУГУУЛ ИРГЭДИЙН ДИЙЛЭНХ НЬ ТӨВ АЙМГААС ГАРАЛТАЙ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын уугуул, Сонгинохайрхан дүүргийн III хорооны иргэн Янжмаагийн Дашнямтай ярилцлаа


-Сар шинийн бэлтгэлээ базаагаад зав муутай байна уу?

-Тэгэлгүй яахав. Миний 61-ний жил орж байна даа. Ирэх зургадугаар сард гавьяаныхаа амралтад гарна.

-Танайх хэдэн үеэрээ Улаанбаатарт амьдарч байна вэ?

-Дөрвөн үеэрээ амьдарч байгаа уугуул иргэд болж байна.

-Аав, ээжийн тань уг гарал аль аймаг вэ?

-Манай аав Насанбатын Янжмаа гэж хүн байсан. Уг гарал нь Төв аймгийн Баянцогт сум.

-Аав тань хэдэн онд Улаанбаатарт орж ирсэн бэ?

-Аав минь багадаа өнчрөөд Улаанбаатар хотод хамаатнуудаараа л хэсч өссөн. Арван зургаан настайдаа Улаанбаатарт орж ирсэн гэдэг. Аав минь 1916 оны хүн шүү дээ. Тэгэхээр 1932 онд хотод орж иржээ. Аав ээж хоёр маань 1938 онд гэр бүл болсон байдаг юм. Ээжийг минь Дашдоржийн Бүтэд гэдэг.

-Гэр бүл болоод гал голомтоо хотын хаахна бадраасан гэж ярьдаг байв?

-Бараг аав ээжийнхээ гэр бүл болж галаа бадраасан газарт нь одоо манайх амьдарч байна даа. 1946 онд Мах комбинатын ард Хээрийн бой гэж байгуулагдсан. Уг бой байгуулагдахаас өмнө тэр газарт манайх ханаа дугуйлж байсан гэдэг. Манай хамгийн том ах 1940 онд төрсөн. Би есөн хүүхэдтэй айлын отгон нь.

-Аав тань анх хотод орж ирсэн үеэ хэрхэн дурсан ярьдаг байв?

-1940-өөд онд Улаанбаатарт байсан барилга гэвэл Төрийн ордны барилгын суурийг 1947 онд тавьж, 1951 онд ашиглалтад өгсөн гэдэг юм. Төрийн ордноос наашлаад Гандангийн тийшээ харвал нураагаад дахин босгосон өндөр Жанрайсэг хийд төдий л юм харагддаг байсан гэсэн. Одооны 40, 50 мянгат дөнгөж баригдаж эхэлж байсан үе.

-Таны бага нас Таваншар хавиар өнгөрөв үү?

-Мах комбинатын дэнж, Толгойт, Таваншар. Манайх энэ хавийн л айл байлаа. Одоо хүртэл эндээ л байна. Баянхошууны уулан дээр гараад зүүн тийш харахад байшин барилга гэх юм үгүй, Гандангийн сүм хийдийн орой л цухуйж харагддаг байсан гэдэг юм. Өндөр Жанрайсэгийн хуучин барилга нь одооныхоосоо өндөр байсан гэдэг юм билээ.

-III, IV хороолол гэсэн энэ том хорооллууд ч сураггүй байсан үе болж таарлаа?

-III, IV хороолол, I хороолол, Х хороолол гэж огт байгаагүй үе. Х хороолол, III эмнэлэг байгаа энэ газар чинь ямар ч нэршилгүй, зэлүүд тал байсан юм. III, IV хорооллыг бүхэлд нь 500 айл гэдэг байсан. Дандаа л гэр хороолол байсан. 500 орчим л өрх байсан юм болов уу. 500 айлын гудамжны нэр нь Дарьганга.

-Тэр хавьд торойх байшин барилга гэж юу байв?

-Хүүхдийн эмнэлэг гэж гурван давхар цагаан байр бий. Эх нялхсын хойхно талд бий шүү дээ, хуучин барилга нь.

-Бөмбөгөрийн тэр хавь, хойшоо Ногоон нуур руу хятадууд голдуу амьдардаг байсан гэлцдэг?

-Хойшоо бол намгархаг газар. Тэр рүү хятадууд байсан нь үнэн л дээ. Ногоо тарьдаг болохоор чийгтэй хөрсөө бараадна. “Нарантуул” захын өмнө Хар зах гэж байлаа, Дэнжийн мянгад. Тэр захын суурь, эхлэл нь одоо Бөмбөгөр зах байгаа газар шүү дээ. Тэнд хамгийн анх хар зах гэж байсан юм шүү дээ.

-Бөмбөгөрийн тэр хавийг нэг хэсэг Өвгөнтийн хөндий гэдэг байлаа даа?

-Өвгөнтийн хөндий гэдэг нь архи уудаг хүмүүс л бөөгнөрдөг байсныг хараад

нэрлэсэн болохоос биш хар зах нүүснээс хойш тэнд хүмүүс цуглаад сурчихсан болохоор тэр хавиар наймаачид их цуглардаг газар болчихсон. Одоогийн “Нарантуул” захын уг угшил нь тэр.

-Таныг хүүхэд байхад ямар кинотеатрууд байв?

-“Ард”, Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр, Хүүхдийн ба баримтат кино театр гэж байлаа. Хүүхдийн ба баримтат кинотеатр чинь “Туул” рестораны урдхан талд бий. Одоо ч барилга нь байж л байгаа.

-Кино үзье гэвэл Мах комбинатын дэнжээсээ автобусанд суугаад давхиж өгнө биз?

-Тэр үед одооны энэ Баянхошуу гэж байгаагүй юм. Айл ч байгаагүй. Мах комбинат гэж автобус явна. Яг одоо энэ Мах комбинатын урд ирээд эцсийн буудалдаа зогсдог. Тэр автобусандаа л сууж хот ордог байлаа.

-Амгаланбаатар хот гэж байлаа даа?

-Одоо бидний мэдэх Амгалан шүү дээ. Жараад оны дундуур л уг хотыг албан ёсоор хоттой нэгтгэсэн гэдэг юм. 1930-аад оны үед Амгаланбаатар гэж тусдаа хот байсан. Улаанбаатар хотын харьяа байгаагүй юм шүү дээ. Одооныхоор бол Налайх, Багануур дүүрэг гэдэг шиг хил, заагтай байсан гэсэн үг.

-Шинэ барилга, хороолол нэмэгдэхийн хэрээр автобусны буудлын нэршил нэмэгдэж, өөрчлөгдөж байна. Анхны нэршлээрээ байгаа ямар буудлууд байна вэ?

-Нэрээ өнөөдрийг хүртэл хадгалж байгаа буудал бол Таваншар. Таваншарын буудал гэдэг чинь жараад оны сүүлээс л энэ нэршлээ олсон. Таваншар гэдэг чинь таван ширхэг, гурван давхар шар байшин юм. III

цахилгаан станцын ажилчдын байр байхгүй юу. Одоо ягаан өнгөтэй болчихсон байгаа. Тэрний ард 41 дүгээр ясли гэж байлаа. Сувиллын ясли. Тэр яслийн ард 12 дугаар сургууль. Тэр сургууль 1946 онд баригдсан. Ингээд л Таваншар гэдэг газар чинь

болчихож байгаа юм. Тэндээс хотын төв рүүгээ явбал одоо хүртэл нэрээ хадгалж байгаа буудал гэвэл 25 дугаар эмийн сан. 25-р аптек гэдэг байсан. Улаанбаатар хотын төв аптек нь.

-Дөрвөн зам гэдэг нэршил бас үүх түүхтэй байх?

-Дөрвөн зам гэдэг чинь бас л дээр үеэс нэрээ хадгалж байгаа буудал шүү дээ. Энэ бол хотын анхны томоохон хэмжээний дөрвөн замын уулзвар шүү дээ. Арслантай гүүрний урд тал тэр чигээрээ гэр хороолол байсан юм. Хойноо ч гэр хороололтой байсан. Тэр хавийг Цагаанхуаран гэдэг байсан. “Уран бэр” ресторан байсан газар сүүлд “Бридж” ресторан болсон доо. Түүнээс урагшаа тэр хорооллыг Цагаанхуаран гэдэг байсан юм.

Циркийн тэр хавийнхныг Дунд голынхон гэдэг байлаа. Далаад оны яриа шүү дээ.

-Тэр үеийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар нь Төв шуудан байсан биз?

-Тэгэлгүй яахав. Талбай бий. Цаана нь Дуурийн театр бий. Драмын театр бол сүүлд баригдсан. Одоо Төв номын сан гээд байгаа чинь Сталины нэрэмжит номын сан гэж нэртэй байлаа даа. Хотын төв гэдэг чинь иймэрхүү. Далаад он гараад хотын төвөөс цаашаа зүүн тал руу барилгажилтын ажил хүчтэй өрнөж эхэлсэн. Далаас наяад оны хооронд бүтээн байгуулалт сайн өрнөсөн. XIII хороолол чинь бүр сүүлд, наян хэдэн оны юм.

-Офицеруудын ордон

хавьцаа бол цэрэг армийн чигийн барилгууд байдаг байж дээ?

-Офицеруудын ордныг анх Офицер дом гэдэг байсан юм.

-Барилгажилт нэг иймэрхүү байж. Голуудын хувьд үерлэдэг. Туул гол эргээ давж хальж, үерлэдэг байсан гэлцдэг?

-Одоо хүнд яривал итгэхгүй дээ.

-Юу юм?

-Миний багын дурсамжид нэг юм бий. Таваншар байгаагийн урдхан тал руу км арай хүрэхгүй газар даа, бид яагаад тэгж нэрлэдэг байсан юм бол доо, оросууд л голдуу очиж сэлдэг байсан болоод ч тэр үү, Оросын 12 гэж гурван тогтмол нуур байсан юм.

-Нуур ий?

-Тогтмол жижиг нуурууд.

-Ямар учиртай тогтсон нуурууд вэ?

-Тэр нууранд багын минь нэг найз живж байж билээ. “Оросын 12” бол байгалиасаа гарсан нуур биш. Барилга бүтээн байгуулалт ид явагдаж, хотын төв өргөжиж байхад хайрга чулуу хэрэг болно доо. Тэндээс хайрга олборлож байсан юм билээ.

-Хайрганы карьерууд байж.

-Тийм, тийм. Тэгтэл Туул гол байн байн үерлээд, үерийн усаар дүүргээд байсан юм билээ. Тэгж дүүргэсээр байгаад тогтмол нууртай болгочихсон нь тэр.

-Танай эндээс Алтан тэвшийн хөндий нууртай, голтой, бургастай юм юмтайгаа цэлийж харагддаг байж дээ?

-Туул гол үерлэхээр Таваншарын урдуур явж байгаа төмөр замын урдах хонхрыг дүүргэдэг байсан гээд л бод. Үгүй ээ, мөн айхавтар үерлэдэг байсан байгаа биз. Туулын бургас гэж шигүү байлаа. Сонсголонгийн гүүрний хоёр тал руу мал ороход харагдахааргүй л тийм их бургастай байлаа шүү дээ.

-Одоо бол нүцгэн хайрга, дайрга л сайртаж харагддаг?

-Одоо юу ч байхгүй. Үерийн хамгаалалтын далан баригдсаны дараа Туул үерлэхэд тэр далан урсчихаж л байсан. Туул голыг морьтой хүн гаталдаггүй, хэдэн модон гүүрээр нь л гардаг байсан гэдэг.

-Ан амьтан хөндий рүү ороод л ирдэг байж дээ?

-Далаад оны эхээр буга зөвхөн Туулын бургас руу биш 120 мянгат, хуучнаар Танктай хөшөөний тэнд буугаад ирдэг байсан. Тэр чинь бугын бэлчээр байсан шүү дээ. Дунд гол чинь дүүрэн бургастай. Үйлдвэр комбинатад үйлдвэрүүд гээд айхавтар утаа униар гаргаад байдаг үйлдвэр байгаагүй юм аа.

-Улаанбаатарын уугуул иргэдийн холбоо гэж байдаг л байх. Та сонирхож байсан уу?

-Үгүй ээ. Бидний залуу байхад Улаанбаатарын уугуул иргэд гэдэг хүмүүсийн 60-70 хувь нь Төв аймгийнхан байсан юм шүү дээ. Үлдсэн хувьд нь Сэлэнгийнхэн их байсан. Зүүн, БаруунХараа, Мандал, Түнхэл өртөөний айлууд Улаанбаатар руу их орж ирдэг байсан. Вагон байнга ирж очно. Хоёрдугаарт, хойшоо Алтанбулагаар гарч явдаг ганц замтай. Вагоны зам, автозамтай болохоор зам харилцаа байсан болохоор Сэлэнгийнхэн их суурьшиж уугуул болсон.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-1979 онд наймдугаар ангиа төгсөөд засварчин мэргэжил эзэмшихээр Герман руу ТМС-д явсан.

-Эхнэртэйгээ Улаанбаатартаа л танилцсан уу?

-1989 онд Улаанбаатарт танилцсан. Эхнэрийг минь Нямжавын Эрдэнэцэцэг гэдэг. Хөгжим бүжгийн коллежийн урдах Залуучуудын соёлын төвд бүжгэнд орж байгаад эхнэртэйгээ анх танилцаж байлаа. Эхнэр маань тэгэхэд Ээрмэлийн үйлдвэрт ээрэгч, ороогч гэдэг ажилтай. Том хүү Д.Билгүүн маань 1990 онд мэндэлж байлаа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Одоогоор гурван ач, зээтэй өнөр өтгөн айл болоод байна даа.

-Манайхан сум, аймаг, нутгаараа нэгнээ их бараадацгаадаг. Түүнтэй адил хотынхон ч бас амь нэгтэй биз?

Миний бүхий л амьдрал энэ сайхан Алтан тэвшийн хөндий гэх газарт өрнөж байна даа. Хэдэн үеэрээ л суурьшин амьдарч байна. Амьдралын минь сайн, муу үйл явдал сүлэлдэн байна. Би өөрийгөө, амьдралаа энэ хотоосоо салгаж ойлгодоггүй. Хөдөөгүүр, бусад аймгаар их явна л даа. Өсч төрсөн болохоор Улаанбаатараа санана аа. Улаанбаатар гэдэг бол олон хүн бужигнасан, амьдрал буцалдаг газар. Энэ л хурд, хэмнэл, өнгө төрх, хүрээлдэг хүмүүс, газар орчиндоо дасчихсан байдаг юм шиг байна лээ.

Тэр үед Улаанбаатарт амьдардаг байсан хүмүүс шулуухан хэлчихэд одооны байгаа энэ хүмүүс шиг мөс, жудаг муутай байгаагүй юм шүү дээ. Бие биендээ тус дэмтэй. Одоо үед зовлон тохиолдоход ах дүүстээ л дуулгахаас биш өөр бусад хүнд бараг хэлэхээ байсан. Тэр үед нэгэнд нь зовлон гарлаа гэхэд гудмаараа, хороогоороо тусалдаг байсан шүү дээ. Хүний мөс, чанар тийм л сайхан байсан үе.

Д.ГАНСАРУУЛ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

loenaenje [122.129.86.46] 2024-03-10 00:54:22

Маш зөв ойлголт өгсөн байна, ингэж мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөгөөг сайн сонсох хэрэгтэй... https://hdpcgames.com/blur-pc-game-download/

Зочин [124.158.90.3] 2023-02-25 11:59:40

mer ued zardal hereg baihgui shuu

зочин [103.57.93.220] 2023-02-25 11:53:20

500 айлын тэнд Тээхийн дэлгүүр гэж байв. Хойшоогоо геологийн автобаазын агулах хашаа л харагдана Зүүн тийшээ ногоон зоориуд байх. Цоохороо Нармандах гээд л хятадын эрлийзүүд ихтэй Монгол хүүхдүүдтэй зодолдоно. Энэ олон Хятад айлын хүүхдүүд л эрх баригчдын дунд байдаг болов уу Хятаджсан царайтай хүмүүс элбэг харагдах юм. Сэлбийн гол битүү бургасан шугуй байсан. Амгалбаатар битүү Хятадууд амьдардаг. Шар дэлгүүр Өндөр хоршоо хятад Сиянзин гээд хятад нарийн боов зардаг худалдааны гудамж. Усны гудамж 1-р сургуулийн урд бас л хятад монгол холилдсон айлууд байсан. Одоогийн 2-р төрхийн урд руу хар зах ажилладаг байлаа. Геологийн орон сууц хэдэн ягаан байшин байв. Төв аймгийнхан шанаган тавынхан гэдэг хүмүүс ихэнхи байсан гэдэг юу л бол.

Mongol [203.91.115.54] 2023-02-24 19:43:28

Unagan UB gevel hujaa nar sh de

Зочин [59.153.115.231] 2023-02-24 05:45:09

Тэр үед Төв аймаг гэж байгаагүй болой...

Зочин [202.126.88.168] 2023-02-24 05:04:23

ХОТ НИЙСЛЭЛ НЭРТЭЙ Л БОЛОХООС ТӨВ АЙМГИЙН НУТАГ ШҮҮДЭЭ.ТӨВ АЙМАГ Ч ЁСТОЙ БУЯНТАЙ ХАНГАЙТАЙ БУЯН НЭХДЭГГҮЙ АРД ТҮМЭНТЭЙ МОНГОЛД БАЙХГҮЙ ҮНЭН Ч САЙХАН СЭТГЭЛТЭЙ ӨГЛӨГЧ ЁСТОЙ Л ХҮНИЙ ДЭЭД УДАМТАЙ ХҮОГИЙН САЙН АГТТАЙ АЙМАГ ШҮҮ

Зоёин [95.90.234.202] 2023-02-23 23:46:10

Гөлөгнүүдээ УБ-төрж унаж усаар нь угаасан л бол УБ-н унаган иргэн шүү малнуудаа. Юу ч мэдэхгүй юм бж. УБ-д төрчихөөд Говь-Алтайнх гэж явах уу. Гөлөгнүүд чинь өөрсдөа л хужаа нар байх

Зочин [192.82.81.179] 2023-02-24 15:55:38

Чи яасан п.... уншсан нөхөр вэ жаахан соёлтой байгаач өөрийгөө ямар хүн бэ гэдгийг сурталчих юмаа

Зочин [66.181.161.138] 2023-02-23 22:09:37

Гэтэл Төв аймгийнхан маань хэнсэн билээ дээ? Богдод мөргөх гэж орж ирээд буцах зардалгүйдээ энд үлдэхдээ тулсан бусад аймгийнхан шүү дээ. Яахав маш цөөн тооны унаган гэмээр иргэд байгаа. Одоо 50 мянга ч хүрэхгүй. Сэлэнгийнхэн бол 30 хувь хятад, 40 хувь оросын эрлийз хүмүүс. Үлдсэн нь хурлийзууд.

ЗОЧИН [64.119.19.236] 2023-02-23 20:09:43

Улаанбаатарыг унаган иргэдийг хайвал дан хятадын эрлийзүүд л гарна. Дараа нь хотыг орчин үеийн хот болгох бүтээн байгуулалтыг хөдөөнийхэн болон хятадууд л босгосон УБ-н унаган төрийн зүтгэлтэн зохиолч томоохон эрдэмтэн нэг улсын начин нэг хөдөлмөрийн баатар нэрлэнэ үү Хамрах хугацаа 1980оноос өмнөх хугацаа

Зочин [71.239.25.243] 2023-02-23 21:12:49

baihguidee. Nogoo zardag hujaa, tednii huuhduud esvel tuvd lam nariin nuuts huuhduud geed sum hiid baraadsan asman lamantsaruud busad n huduunuus orj irsen mongolchuud bulguu...tuuh davtagddag1900 aad onii ued shavi tav gej offshore bus baijee. tend tatvar tulduggui tatvaraas bultdag ontsgoi erh edeksen hureenii heden noyod bayachuud , hyatad hudaldaachid, tuvd lam nar golduu garuud suurishaj tednii mal hurungiig hariytsdag arduud niileed da huree tuunii orchimiin sum hiid belcheer nutag hamragdaj baij.Tuv aimgiinhan gej tuvduud shig urt hantsuitai ogtor bogino deel umssun , moriniihoo sogsoo shanhiig n tairaad iljig luus shig bolgochihson tuuj yavdag baisan n 30 jiliin umnuhun shuudee.

Зочин [103.26.194.68] 2023-02-23 19:55:55

5 -6 үедээ амьдарч байна. Юун шанган 5 шавхаруун 3 хотын унаган иргэн. .

Улаанбаатарын унаган иргэн [66.181.161.40] 2023-02-23 18:57:31

Энэ хүн бол яг ч улаанбаатарын унаган иргэн биш байна! Яагаад гэвэл эцэг нь хөдөөнөөс ирсэн байхад яагаад ч хотын хүн биш Бас нэг ч их үүх түүх мэдэхгүй байна! Би цэвэр цусны улаанбаатар хүн байна! Миний өвөг дээдэс 1778оноос хойш энд амьдарч байна! Яг хотын хүн буюу элит хүн болохын тулд хотод дор хаяж 3 дахь үе дээрээ төрж байж хотын хүн болно тэрнээс наана хөдөөний хүн хотод ирээд төрлөө гэхэд хүүхэд нь хотын хүн биш шүү! Унаган иргэн ч биш ! Яг үнэндээ хөдөөнийхөн хотод ирээд их төрөх юм хот бузарлаж устгаж байна цагаач хөдөөгийнхөн уган улаанбаатрыг хонг конг шиг тусгай статустай болгох байсан юм ! Хөдөөнийхөн маш өндөр шалгуураар виз авч ордог америкийн виз шиг хатуу шаардлагтай

Зочин [71.239.25.243] 2023-02-23 22:27:33

chi ch bas manj luuhaanii tsus orson baih magadlal undur.uhsen hatsaniih n UBiin unagan irgen baihavdee.Manj tushmel tsereguud, hyatad hudaldaachin nogoochid, tuvd lam huvraguud, huduunii hedee shuldag heden mongol hujaagiin erliiz panzchid , tednii barlag zart heden yaduus niileed 20000 - 60000 huntei tosgon myaagiin yum l baisan.mongol geheesee urd zugiinhen n davuu shahuu yumnuud baij.Da hureend hedii olon jil suurishina tudii chinee hujaa boloh magadlal undur.Suuld n harin 1940 , 50 60 70 onuudad huduunuus mongolchuud n nuuj irj baij hujaa tsusiig n arai shingetuulsen bolovch 90 eed ond umnu n mongoloos huugdsun hujaanuud n bugd butsaj ireed mongoliin avgai huuhnuudiig zam daguu edelseer odoo tednii ur huuhduud n UB iin gudamaar talaas iluu% n beltsiisen hujaanuud tuuj yavna

Зочин [202.55.188.87] 2023-02-23 11:42:51

Тийм шүү манайх ч бас Төв аймгийн Баянчандманаас гаралтай хотод 1940 өөд оноос ирж суурьшсан.Аав ээж маань анх 500 айлд өрх гэрээ бадрааж байгаад газарт орж зурагтын дэнж рүү нүүж ирсэн.Хот хөдөөгийн шилжилт хөдөлгөөнийг сайн зохицуулдаг байсны хүчинд хотын өндөр эмх цэгцтэй хүмүүс нь соёлтой байсан.90 оноос хойш шилжилт хөдөлгөөн хяналтгүй болж хүн амын бараг тал нь амьдарч байна даа.Хөдөөнөөс орж ирсэн ихэнх хүмүүс аймаг сумаа өмчилж авсан хэрнээ Улаанбаатараа дандаа муулна.Улаанбаатарынхныг нутаггүй гэнэ.Тэгснээ өөрсдөө нутагтаа амьдардаггүй.Гэр хороололд ирж суурьшсан зарим хүмүүс хашаан доторхоо л үхтэл цэвэрлээд гудамж руугаа угаадас үнсээ асгана хажуу айл руугаа хогоо шиднэ.Хашаагаа сунгаж эгнээ байршлыг нь алдагдуулна бүтэхгүй ээ.

Зочин [71.239.25.243] 2023-02-23 22:49:25

hamgiin bohir Avaan humuus chin luuhaanuud shdee.Neg ih hotiinh bolj jujeed hereggui.Sots niigemiin ued hatuu garaar baridag baisanii huchind arai tseverhen baisan.90 on garmagts huugdsun hujaanuud butsaj mongold ireed nus tser hog novshoo yaj il zadgai hayadag , yaj yanhandaj avilgadgiig huduunii mongolchuudad zaaj surgaj uguud , nuguu huduuniihunduu muu neree tohood uursduu darga bolj devsheed zarim n mongol passportaar gadaad garaad alga boltsgoosondoo. Unagan hotiinhon gej yaridag humuus undsendee manj hujaa tuvdiin uldegdeluud buguud mongol tsustai tsuuhun hed n huduunuus emee uvuu n orj ireef40 - 80 jiliin l tuuhtei gedgee meddeg ch medehgui tsarailah, esvel 200 3000 jil UB d baisan gej heneggui zaldag garuud


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.