ЭРДЭМТЭН Д.ДОРЖГОТОВТ ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛАН ӨГЧЭЭ

Aдмин / Нийгэм

Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт өнгөрсөн жил "Чингис хаан" тэргүүн зэргийн одон хүртээж байсан билээ.

Тухайн үед Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгаж байсан юм. Тэгвэл өнөөдөр түүнд байрны түлхүүрийг нь хүлээлгэн өгчээ.

Д.Доржготов гуай өдгөө 84 насны босго давсан ч хөрс судлалын шинжлэх ухаанд түүний хүчин зүтгэл чухал хэвээр болохыг энэ арга хэмжээний үеэр салбарын сайд онцолжээ.


Сэтгэгдэл

Zochin [216.218.223.56] 2023-04-24 14:38:56

Энэ эрдэмтний хийсэн бүтээсэнтэй маргах гэсэнгүй. Чингисийн одон нь нэр хүндэд нь хангалттай. Харин байр энэ тэр шагнал бол илүү байх. Цагтаа бас хийсэн бүтээсэнэрэй гавъяа шагналаа авсан л байлгүй дэ.

Отгонсүрэн [86.220.54.107] 2023-04-24 03:04:57

Өдий хүртлээ 2 гүй сэтгэлээр зүтгэж үр шимийг нь хүртэх ёстой ахмад та мөн танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн eрөөж нүр их судалгааны ажилд тань амжилт хүсьe

Зочин [66.181.161.151] 2023-04-22 17:31:28

Мэдэхгүй. Нэг их гавьяатай зүйл харагдахгүй байна. Дэлхийд шалгарсан эрдэмтнээ л шагнадаг гэж бодоод байна. Байн байн асагаад байхыг бодоход энэ хүн удирдлагынхны л хамаарал бүхий этгээд байх.

Zochin [216.218.223.56] 2023-04-24 14:43:13

БШУЯамны газрын дарга Баттогтох гэж цээжээ дэлдсэн гар бий дээ. Ёстой цүнх баригч гэж түүнийг хэлнэ дээ. Нэг өгүүллэг олигтой бүрэн уншаагүй хийрхсэн гар. Тэрэнтэй л холбоотой хүндээ.

Зочин [192.82.71.173] 2023-04-24 08:14:34

чи хөрс судлалын талаар үхсэнээ мэдэх вэ дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.