ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ГАРГАЖ ӨГӨХ НЭРИЙДЛЭЭР 130 ИРГЭНЭЭС 62 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгахад Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гэж залилан мэхэлж 62.470.000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.
Мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зар мэдээллийг цахим орчинд нийтлэж 12 иргэнийг залилан мэхэлсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэдийг “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.194] 2023-05-19 20:23:05
Магад овогтой Баяртогтох гэж Архангайн Тариатынх гэж сонссон энэ хулгайчид жолооны үнэмлэх гаргаж өгнө ангилал мөн давхар хийж өгнө гэхээр нь мөнгөө өгөөд алдсан таньж мэддэг хүн бн уу цагдаад хандсан боловч авч хэлэлцээгүй харьяалал гээд
kkk [66.181.168.82] 2023-05-19 15:20:25
Ард иргэдээ та бүгддээ одоо өөр төрлийн залилан гарч байгааг дуулгая. Хүний эмзэг хэцүү байдал дээр тулгуурлан орон сууцный барилгыг түрээлж сууна гэдгийг овжиноор ашиглан 1/3, 1/1 гэх мэтээр мөнгийг нь гэрээ хийлгүй шилжүүлэн авч 1 орон сууцанд 1-3 хүн зэрэг зэргээр хулхидуулан залилмн хийлгэж байна шүү. Иргэд та бүгд сонор сэрэмжтэй болгоомжтой байгаарай. Ялангуяа гэмтэл, 3,4 хороолол хавиар их байна шүү....
вт [66.181.168.82] 2023-05-19 16:33:39
тийм байна гэнэ шүү. Анхааралдаа аваарай. Цагдаагийн газар эрхбиш мэдэж байгаа биз дээ....