Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 43.2 хувиар буурчээ

Aдмин / Нийгэм

Улсын хэмжээнд энэ оны долдугаар сарын байдлаар 201.235 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Энэ нь зургадугаар сартай харьцуулахад 24.7 хувиар буурсан байна. Нийт зөрчлийн хэргийн 63.5 хувь нь нийслэлд, 36.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүний 95.2 хувийг Цагдаагийн байгууллага, 4.8 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд 191.638 хүн, 494 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 22.5 хувиар, хуулийн этгээд 27.1 хувиар буурсан байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 79.8 хувь нь эрэгтэй, 20.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.8 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн долоодугаар сард үйлдэгдсэн зөрчлийг зургаадугаар сартай харьцуулахад нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 63.1 хувиар, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 53.8 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 43.2 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 23.4 хувиар, татварын хууль зөрчих зөрчил 12 хувиар, гаалийн тухай хууль зөрчих зөрчил найман хувиар тус тус буурчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.