Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё

Aдмин / Нийгэм

Халамжийн бодлого хэт хавтгайрсан Монголд маань ажил хийдэг хүнгүй болжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хичнээн хүнд, хэдэн төрлийн халамж олгосныг дор үзүүлье.

-Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар 489.0 мянган хүнд 1619.7 тэрбум төгрөг олгосон.

-Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2023 оны эхний хагас жилд 73.5 мянган хүнд 17.3 тэрбум төгрөг олгосон.

-Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2023 оны эхний хагас жилийн байдлаар 57.4 мянган хүнд 92.4 тэрбум төгрөг олгосон.

-Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 оны эхний хагас жилд 114.9 мянган хүнд 55.8 тэрбум төгрөг олгосон.

-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2023 оны эхний хагас жилд 109.1 мянган хүн хамрагджээ.

Үүн дээр хүүхдийн мөнгө, “Эхийн алдар” одонгийн мөнгөн урамшуулал, Ахмад настанд үзүүлэх тусламж, Алдар цолтон, ахмад настанд үзүүлсэн нэмэгдэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Насны хишиг, Цаатан иргэний тэтгэмж гээд нийт 2.3 сая орчим хүнд төрөөс ямар нэгэн тэтгэмж олгосон байна.

Бэлэн мөнгө орж ирээд, хоосон хоночихгүй байхад ажил хийе гэж боддог хүн ховор. Сар сараар амь зуулгыг нь таслахгүй байхад хүн гэдэг амьтан улам л залхуураад хэвтчихдэг гэмтэй. Үүнийг одоогийн бидний амьдрал бэлхнээ батлан харуулж байна. Ялангуяа ковидын хоёр жилд энэ байдал эрс даамжирсан. Хоёр жил гэртээ хоригдож, элдэв тэтгэмж, тэтгэвэр аваад сурчихсан хүмүүс хөл хорио тавигдмагц аялал зугаалгын талбарт сая саяараа бэлчсэн. Хорионы уйдаа нь гараа байлгүй гээд харахад дараа жил нь бүр олуулаа болоод найрлаж, зугаалж байв. Залгуулаад аймгуудын 100 жилийн ой давхцаж, аль нь баян аймаг болохоо харуулахаар уралдаа юу гэлтэй л юм боллоо.

Аймгаас гадна сум, сургуулийн ойн баярууд ар араасаа залгуулаад ажил хийлгэхгүй, “амарч зугаал” гэж байгаа мэт даллан дуудаастай. Арай гэж ойн нүсэр баярууд дууслаа гэтэл төгсөлтийн, гэр бүлийн баяр, ураг удмын наадмууд залгаж хөгжилдөнө. Энэ их найр цэнгэлийн хаагуур нь ажиллах билээ. Ер нь баярлаж найрлаж л суувал аз жаргалтай байдаг ард түмэн болчихжээ. Их баяр цэнгэл “өнөө л ажилгүйдэл, мөнгөгүйн зовлон, түрээс, зээл”-ийн өрийг түр ч гэсэн мартагнуулдаг болохоор хүмүүс бүр л их шунан дурлаж байна. Сар бүр орж ирдэг тэтгэмжиндээ бас сэтгэл ханана.

Үнэндээ Монголд маань ажил хийдэг хүн тун цөөн болжээ. Ажилгүйдэл, ядуурлын түвшин нэмэгдэх бүр халамж хавтгайрч, найр цэнгээн олширно. Дуу хуур нэмэгдэнэ. Урлаг, уран сайхан, лам, эдийн засагч, хуулийн сургуулиуд оюутнуудаар дүүрч, хими, физикийн сургалттай сургуулиуд хоёр гуравхан оюутантай байх нь гомдмоор үнэн.

Томхон үйлдвэрүүд, ажил үйлчилгээний төвүүд шинээр нээгддэггүй. Хичнээн давхар шилэн байшин боссон ч давхар бүрд нь жижиг жижиг худалдааны лангуунууд дүүрэн. Бидний чаддаг нэг зүйл байгаа нь ченж ажиллагаа. Гаднаас бэлэн хүнс, бараа бүтээгдэхүүн олж ирээд үнийг нь хэд дахин нэмж зарна. Дотооддоо ч адил, мах гурил, хүнсний ногоог хямдаар аваад үнэд хүргэж хожно. Бэлэн юмны завсраас л мөнгө унагаж тоглодог болохоос ашдын ирээдүйд хэрэг болох томхон үйлдвэр үйлчилгээ бий болгох талаар боддоггүй. Хувь хүнээс гадна төрийн бодлого нь ч лазан хүнд. Ажил хийе гэсэн хүнд зориулсан тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл зэрэг нь жирийн бизнесмэнүүдэд олддоггүй.

Нийтээрээ ажил хийдэггүй, ашиг орлогогүй, халамж харж амьдардаг болохоор нийгэм маань яг л ийм төрхтэй болж байна. Адаглаад хүний хамгийн эрхэм чанар ёс зүй гэдэг зүйл нимгэрсээр. Өвгөдийн яриад байдаг хүний жудаг улам л ховордож эхэллээ. Нэг нэг приус уначихаад хүүхдээ зөөдөг, дур нь хүрвэл халтуур хийдэг хүмүүс сошиалын үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээнд итгээд бөөн уур уцаар, хэрүүл шуугиан тарина. Тухайн мэдээлэл баталгаатай эх сурвалжаас гарсан уу, бодит амьдрал дээр ийм байх боломжтой эсэх талаар ерөөсөө боддоггүй. Бүр хийх юмаа олж ядаад согтуу солиотой нь мэдэгдэхгүй хүмүүсиийн шууд бичлэгийг хэдэн зуугаараа үзэж баясана.

Ийм байхаар улс орон ядуу тарчиг байхаас ч яахав. Ядуу ард түмнийг сошиалын ганц комментоор удирдах боломжтой болохоор улстөрчид нь ард түмнээ яг ийм чигээр нь байлгах сонирхолтой байдаг. Энэ хэдэн улстөрчөөр дамжуулан гаднаас явуулж байгаа бодлого ч юм билүү гэж хардахад хүрч байна.

Угтаа бол хэдүүлээ нийлж гутал хийгээд зарахад, хуушуур бууз хийгээд худалдахад элдэв төрлийн зөвшөөрөл, бичиг цаас нэхмээргүй байгаа юм. Орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл явуулах гэхээр хэдэн поп нөхөр очоод хаагаад хэвтчихдгээ болимоор байна. Бүхий л үйлдвэрлэл эцсийн дүндээ мөнгө болдог. Мөнгөтэй бол хөгждөг. Хөгжихийн тулд үйлдвэрлэлд стандарт мөрдүүлэх. Ердөө тогтсон стандарт хангах ёстой гээд гаргаад өгчих ёстой юм. Төрийнхөн ингэж ярьж байгаа ч амьдрал дээр хэрэгждэггүй. Монголдоо хийсэн бүтээгдэхүүнийг гадагш нь гаргахад ч төрөөс түмэн зөвшөөрөл нэхэж, хориг тавиад боломж олгодоггүй. Яаж ийгээд мөнгө олох боломжуудыг хаачихаа төр нь андахгүй юм, гайхмаар.

Ажил хийж байгаа хүнийг алдаршуулан магтдаг болмоор, энэ тал дээр хэвлэл болон сошиал инфлүүнсэрүүд тогтож анхаардаг болмоор байна. Хоёрын хооронд хандалт авах алиа хошин бичлэгүүдээ багасгаж “хөрөнгөтөн хүн гэмт хэрэгтэн биш” гэдгийг олон нийтийн тархи толгойд бат хоногшуулж өгөх хэрэгтэй. Эсрэгээрээ ядуу хоосон, халамжинд найдан суугаа хүмүүсийг “улс орныхоо хөгжилд тээг саад бологч” гэсэн ойлголт нийгэмд суулгах ёстой. Бид нэрэлхүү хүмүүс болохоор хүний дор орохгүй гээд л ажиллаад эхлэх ч юм билүү. Үүнийгээ больё гэхэд ажил хийдэг ард түмэн хий хоосон горьдлого тээж, найр наадамд сатаардаггүй. Нийгмийн сүлжээг дагаж нийтээрээ намирдаггүй. Элдэв аар саар зүйлийг тоохоо больдог.

Д.Оюунтуяа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.3] 2023-09-22 06:29:16

Халамж ч бүү өг. Татвар ч бүү ав Замд нь орхи

зочин [66.181.186.226] 2023-09-22 06:25:40

яг үнэн.хүмүүсийн ухамсар үнэхээр доройтжээ.Ажил хийх сонирхолгүй.Ном сонин уншихгүй тархины доройтолтой.Хэрүүл хийхдээ бол эр эмгүй гарамгай

Зочин [203.98.76.249] 2023-09-22 16:25:56

шулагч хүн байна даа. хүний мөнгөөр хүүдэгнээд баян тарган гахай царай гаргаад явдаг

Зочин [59.153.112.54] 2023-09-22 06:20:10

Хаа ч газрын цалин дэндүү бага дээр нь НДШ,ХАОТ гээд маш өндөр татварууд ажил хийж байгаа хүмүүсийг зүгээр сөхрүүлж бөйна.Дэндүү өндөр татварууд БАНКНИЙ ЗЭЭЛИЙН ХҮҮ. НДШ.ХАОТ ТАТВАРУУД.ҮНЭХЭЭР СӨХРҮҮЛЖ БАЙНА ШҮҮ ҮНЭХЭЭР ЗОВООЖ БАЙНА. АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС ЗҮГЭЭР Л БООЛЧЛОГДОЖ ,БООЛЫН НИЙГЭМД АЖИЛЛӨЖ БАЙНА. ТҮҮНЭЭС МОНГОЛ ЗАЛУУС МОНГОЛ ХҮМҮҮС ҮНЭН АЖИЛД САЙН ШҮҮ.ЭНЭ ОЛОН ТАТВАРЫН ШИМТГЭЛИЙГ БАГА БОЛГОХГҮЙ БОЛ ЦААШИД АРД ИРГЭД ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭЭ АРАЙ ДЭНДҮҮ ӨНДӨР ТАТВАР АВЧ БАЙГАА ШҮҮ

Зочин [202.55.180.219] 2023-09-21 20:19:52

Бэлэнчлэх сэтгэлгээнээс салж амьдралыг бодитоор харья

Зочин [59.153.115.88] 2023-09-21 13:30:02

Цалингүй ажиллуулах гээд байдаг байх өө компанийн захиралууд. Тэгснээ нээх худлаа поп залхуу энэ тэр. Гараад яваад байгаа солонгос шиг цалин өгдөг болчихвол манай залуучууд мундаг ш дээ. Бараг л төрөөс баяжчихаад, эсвэл хэн нэгнийг луйвардаж компани босгосноо өөрөө хөдөлмөрлөсөн аятай аяглах! Цалин өгөхгүй ажиллуулах гээд ажилчид нь гараад явчихаар ажил хийх хүн олдохгүй, монголчууд ажилгүй залхуу бла бла. Нийгэм хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага өөрчлөгдсөн ажиллах хүч гэдэг чинь загнаж зандчих биш аргыг нь олж цалин, урамшууллаар уяж ажиллуулдаг болсон дэлхийн хаана ч ийм. Хэрвээ тэгэж чадахгүй бол гадагшаа явдаг илүү цалин хангамж амласан газар ажилладаг болсон.

Зочин [59.153.115.88] 2023-09-21 13:17:59

Ажил хийхээр халширмаар байгаа ш дээ. Төрийн албанаас бусад газар бол цалингаа өгөхгүй хаа байсан япон, солонгос өндөр хөгжилтэй орны цалингаа сар сард нь биш дараа сард нь тавьдаг аргыг хэрэгжүүлж байгаа компани ч байна. Сарын цалин нь өндөр хангалттай бол дараа сардаа авч болох ч сардаа ч хүрэхгүй юмыг авах гэж сар гүрийнэ. Цаана нь үр хүүхэд амьдралтай гэж энэ дарга захирлууд мэддэг байгаа. За тэгээд баахан дураараа мөнгө суутгана, илүү цаг өгөхгүй ажил хийсэн биш өрөнд ороод байна шүү дээ. Бүр ажилчдаа малнууд, муусаан боолууд гэж загнах энүүхэнд. Хөдөлмөрийн хуулиа эргээд компанид гомдол гаргахад хялбар шийддэг болгомоор байнаа

zochin [103.212.117.171] 2023-09-21 13:09:49

huuhed.hogshid hogjiliin berehsheeltei irgedees busdiig boli iim bailgahiig MAN hiij bgaa

Зочин [66.181.181.178] 2023-09-21 12:07:25

гол буруутан нь МАН гэдэг нэртэй мафи ... сонгогчдыг гурил, будаа, өчүүхэн тэтгэмж гэх мэт жижиг зүйлсээр хуураад өөрсдөө сонгууль болгонд ялж засгийн эрх барьж төсвийн мөнгөөр тоглох нь МАН-ын 1-р зэргийн зорилго , тэрнээс биш улс орны хөгжил дэвшил , ард иргэдийн аж амьдрал тэдэнд огт хамаагүй

зочин [139.5.217.42] 2023-09-21 09:53:45

Насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрийн хөгшчүүлээс бусад хүнд олгодог элдэв тэтгэмжийг болиосой доо

Зочин [59.153.112.179] 2023-09-23 08:41:43

Нам гэдэг нэрийн дор хэсэг бүлэг хүмүүс Монгол орны хувь заяагаар тоглолт хийдэг болжээ.Хөгжүүлэх алс хэтийн бодлогогүй 4 жилийн хугацаанд намыг снгуульд ялуулах будлиан , ард иргэдийг хуурах үйл ажиллагаа, энэ хугацаанд дээр доргүй эрх мэдэлтнүүд төсвийн мөнгөнөөс бүтээн байгуулалт нэрээр хулгайлах ийм дүр зурагтай болсон.Төсвийн санхүүжилтээр хийж гүйцэтгэж байгаа ажлууд ямар ч чанаргүй хяналт байхгүй ихэнх мөнгийг нь цавчдаг арай л бна даа.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.