ЭРДЭНЭТ ХҮНИЙ ХЭЧНЭЭН АМЬ АГААРЫН БОХИРДОЛ АРИЛАХАД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Aдмин / Нийгэм

Улсын дайтай улс, хүний дайтай амьдрал хүсэмжилж буй хорин нэгдүгээр зууны хөөрхий Монголчууд бид халуун элэг нэгтнээ утаанд угаартуулж алсаар араас нь харамсахаас өөрийг хийж чадахгүй суусаар байх уу? Утаагүй зуух байхгүй гэж дэлхий дахин аль хэдийн нотолсон байтал олигархи шунал нь оёоргүй авлигачид гэр хорооллын айлуудад төслийн зуух нэртэй утаа үйлдвэрлэгчийг хэдэн зуун тэрбумаар шахдаг эмгэнэлтэй байдал арилах болоогүй л байна.

Хариуцсан сайд нь хилийн чанадаас сайн нүүрс худалдаж аваад түлснээр утаа буурна гэж мугуйдан зүтгэсээр төсвийн мөнгөнөөс төчнөөнөөр нь экспортолсон нүүрсээ эргээд хэд дахин нугарсан үнээр худалдаж авдаг болхи нь дэндэж бохирт хутгалдсан засаг төр зайдлагч нартай арваад жилийг ардаа үдэж байна.

Хамгийн харамсалтай нь шахмал түлш гэгчид хордож нас барсан иргэдийн тоог нарийвчилж гаргах боломжгүй ч байн байн 5,10 аараа 20,30-аараа угаартан хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг бодит байдал нь зүрх шимшрэм билээ.

Авлигал,утаа хоёр агаар ус шиг ижилхэн болохоор төрөөс хулгайлдаг хэрцгий балмад, хүйс тэмтрэлийн цаана хэчнээн гэр бүл ядуурч,өлсөж, угаартаж, хэдэн мянган хүн сүйрлийн ирмэг дээр ирж, хэдэн сая Монголчууд яахаа мэдэхгүй хэдий болтол ийм байдалтай байх вэ?

Д.Энхбат


Сэтгэгдэл

Mongol [66.181.187.27] 2023-09-28 16:01:35

good

Зочин [202.9.46.184] 2023-09-28 13:41:24

Соц үед Азийн цагаан дагина байсан Улаанбаатар хот Ардчилал гараад утаатай хот болчихлоо.

Зараа [202.55.188.93] 2023-09-28 12:58:40

наад шахмал түлш чинь 1р хүний бизнес гэж дуулдсан

зочин [59.153.114.253] 2023-09-28 12:56:42

Бал даргын үед түүхий нүүрс түлээд үхсэн хүн байхгүй байх шүү

Зочин [202.9.46.163] 2023-09-28 12:49:07

Түхий нүүрстэй харьцуулж дотоод орчны агаарт хийсэн судалгаагаар шахмал түлшний шаталтын үед угаарын хий СО, хүхрийн давхар эсэл SO2 илүү ялгардаг нь тотоогдсон юм билээ.

Зочин [202.126.88.168] 2023-09-28 11:40:01

Сүүлийн 2 сонгуульд төр барьж байгаа намаас нэхэх ёстой


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.