Зөвшөөрөлгүй хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ сэрэмжтэй байхыг зөвлөлөө

Aдмин / Нийгэм

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн харамсалтай гэмт хэрэг бүртгэгдэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.

Дээрх гэмт хэргийг Баянгол дүүргийн харьяат хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, 25 настай “Т” гэгч үйлдсэн болохыг илрүүлэн, түр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлэхгүй байх, /үүнийг шөнө оройн цагаар онцгой анхаарах/, таксинд суух тохиолдолд ямар автомашинд суусан тухай фото зураг, мессеж гэх мэт мэдээллийг ойрын хүмүүст боломжит бүх сувгаар хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.151] 2023-10-11 18:04:08

Очих газрынхаа хаягийг ч мэдэхгүй хөдөөний ажилгүй цагаачууд хотод халтуур хийх нэрээр гэмт хэрэг үйллээд байна. Хувийн таксийг бүрмөсөн хориод албан ёсны UB cab шиг таксийг үйлчилгээнд оруулмаар байна.

Иргэн [202.126.89.235] 2023-10-11 17:34:23

Хувийн тэргийг таксинд явуулахыг хориглож он хуучин машинуудыг явуулахгүй болгож түгжрэлийг буулга

Хориглох [202.9.40.108] 2023-10-11 13:54:48

Хувийн такси г хориглох нь зөв өө,гэмт хэрэгээс гадна туршлаггүй жолооч нар их байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.