С.Батсугар: Тодорхой биш судалгаанд үндэслэж монголчуудыг цус ойртсон гэж дүгнээд хуулийн төсөл баталсан

Aдмин / Нийгэм

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд садан төрлийн хүмүүс хоорондоо гэр бүл болохыг хориглосон заалтыг суулгажээ. Энэ заалтын ач холбогдлын талаар доктор С.Батсугартай ярилцлаа.


-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд садан төрлийн хүмүүсийг хоорондоо гэр бүл болохыг хориглосон зүйл заалтыг оруулжээ. Та энэ хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу. Үүнийг та яаж харж байна вэ?

-Энэ тогтоолын төслийн гарчиг, агуулга нь хоорондоо зөрүүтэй юм билээ. Удмын санг хамгаална гэж дахин дахин онцлоод байгаа. Түүнчлэн үндэсний дархлаа гэж юуг хэлээд байгаа юм. Эхлээд энэ тухай нэг мөр ойлголттой болох хэрэгтэй. Үүнийг баталснаараа удамшлын өвчнөөс хамгаалах, багасгах, цус ойртолтоос сэргийлж нийгмээрээ эрүүл чийрэг болно гэсэн зорилготой бол үүн шиг үлгэр байхгүй. Ард түмэнд ийм манипуляц хийх ямар ч боломжгүй.

-Манай хүн амын цус ойртолт сум бүрд байгаа нь судалгаагаар тогтоогдсоныг хуулийн төслийн багаас хэлж байна лээ?

-Тэр судалгаа нь бодитой эсэхийг мэдэхгүй. Яг яаж судалсан талаар нь тодруулахад тоймтой хариу хэлдэггүй. Тойруулаад нууцлаад байдаг. Тийм шалтгаан байдаг л юм байлгүй дээ. Манайд цус ойртолт захын зарим сумдад цэгэн байдлаар ажиглагдсан байж болох юм. Энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөн багатай байгаагаас л үүссэн байж таарна. Үүнийг хэдхэн жилийн дотор саармагжуулаад авах бүрэн боломжтой.

-Цус ойртолт аюулын хэмжээнд хүрсэн ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?

-Тухайн популяцид цус ойртолт болжээ гэдгийг илэрхийлэх хэд хэдэн шинжүүд байдаг. Нэгдүгээрт, оюуны хомсдолтой хүмүүсийн хувь, хоёрдугаарт, удамшлын өвчний хувь. Гуравдугаарт, зулбалтын хувь, мөн үргүйдлийн хувь, давжаарах шинж.

-Энэ нь манай хүн амд өссөн судалгааны үр дүн баримт байдаг юм уу?

-Энд онцолсон шинжүүд Монгол Улсын хүн амд өссөн баримт өнөөдөр байхгүй. Шаардлагатай гэж үзвэл цаашид судлах нь зөв.

-Цус ойртоод гамшгийн хэмжээнд хүрсэн жишээ байдаг уу?

-Цус ойртолт тухайн ард түмэнд нийтэд нь хамарч гамшиг боллоо гэсэн баримт судалгаа байхгүй. Тодорхой түүх бол Европод язгууртнуудын хүрээлэл дотор үеэлүүд хоорондоо маш түгээмэл гэр бүл болсноор хаадын өвчин гэдэг зүйл их түгээмэл гарсан. Энэ нь гемофил гэдэг өвчин. Ер нь бол байдаг л өвчин. Энэ өвчин хамаатнууд дотор түгээмэл илэрдэг болсон гэсэн үг. Тэгэхээр энэ түүхээс харвал хэрвээ тухайн ард түмэн нийтээрээ цус ойртвол янз бүрийн өвчин ихсэж, эрүүл мэндийн үйлчилгээний зардал ихсэх нь үнэн. Өөрөөр хэлбэл нийтээрээ маанагдуу л болно гэсэн үг. Гэхдээ ийм түүх баримт өнөөдрийн байдлаар алга. Харин генийн дрифт гэсэн ойлголт байдаг. Энэ нь тодорхой популяциас гэнэт ямар нэгэн шалтгаанаар их хэмжээний бодгаль амь үрэгдэж, улмаар ямар нэгэн тодорхой генийн хувилбарын хувь хэмжээ гэнэт ихэсч, багасахыг хэлдэг.

-Манайд цус ойртолт аюулын хэмжээнд хүрээгүй гэж та харж байна уу?

-Аюулын хэмжээнд очсон гэх хаана ямар баталгаа байгаа юм бэ. Хэн яаж судалж гаргаж ирсэн юм. Дорнодын Матад, Халх гол, Цагаан-Овоо, Баянхонгор аймгийн зарим сумдаар оюуны хомсдолтой хүмүүс түгээмэл бий гэх судалгаа байдаг. Гэхдээ энэ хэдхэн сум Монгол Улсын хүн амыг төлөөлөхгүй. Хүн амын шилжилт хөдөлгөөн бага байгаатай л холбоотой байхгүй юу. Оюуны хомсдолтой хүн манай хүн амд дэлхийн дунджаас их байна уу, бага байна уу гэдгийг л гаргаад ирэх хэрэгтэй. Үүнээс биш хэдхэн сумын жишээнд тулгуурлаж нийтээрээ цус ойртоод тэнэгрэлээ гэж үзэх боломжгүй.

-Бусад улс оронд садан төрлийн хүмүүс хоорондоо гэрлэхийг хориглосон эрх зүйн зохицуулалт байдаг юм уу?

-Байхгүй. Европын зарим орнуудад үеэлүүд хоорондоо суудаг уламжлал байсан шүү дээ. Зохиол, романуудад ч энэ тухай гардаг. Ном уншдаг хүн бол захын ном гарчиглахад энэ талаар бичсэн байдаг. Манайд л садан төрлийн хүмүүсийг суухыг хориглоно гэж хуулийн төсөлдөө тусгасан байна. Барууны орныхон үүнийг нь олж үзвэл бид шившиг болно. Хууль тогтоох байгууллагын гишүүн нь ийм зүйл яривал онигоо болно. Сүүлд нь хэлэхэд манайд нэг намын дарангуйлал тогтчихсон байна. Аливаа асуудлыг тодорхой бүлгүүд өөрсдийн эрх ашгийн төлөө л шийдэж байна л даа. Тодорхой биш судалгаагаар цус ойртсон гэж үзээд ийм хуулийн төслийг батлахаар улайрч байгаа

О.ДАШНЯМ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Цус ойртолт байсан хэвээр л байна. [66.181.181.227] 2023-11-09 16:41:23

Цус ойртолт бол Монголд аль 1980-аад оноос хойш судлагдсан үзэгдэдэл. Тэр үеийн ЭМЯ-наас үүнийг сайн судалсан. Энэ сөрөг үзэгдэл 1990 оноос хойш бүр газар авсан, учир нь иргэдийг хооронд нь суухыг хэн ч хянахаа больсон, хөдөөний хүмүүс хаяанаасаа хүнтэй суучихдаг болсон. Үүнээс болж цус холилдох явдал их гардаг болсондоо. Хотод бол хүн ам нь ихсээд цус ойртолт гайгүй болж байгаа болов уу. Харин хөдөө суманд байдал хуучнаасаа дордож байгаадаа, хүн ам суманд цөөрөөд хамаатнууд нэг нэгэнтэйгээ суугаад л..

Зочин [66.181.176.184] 2023-11-09 13:47:42

Маш их хувиа хичээсэн, хэр баргийн юм ойлгодоггүй, өөрийн бурууг үргэлж бусдаас хайдаг хүмүүс их олширсон. Хүн ерөнхийдөө чанаргүйдэж байна ш дээ

зочин [202.131.235.198] 2023-11-09 13:08:03

Гэр бүл болох нь хувь хүний эрх. Ер нь бүх монголчуудад ДНКийн шинжилгээ хийлгээд нууцлан хадгалж болно ш дээ. Америк бүх иргэддээ хийдэг юм байна. Энэ шинжилгээгээрээ төрөл саднаа олоод уудзсан хүмүүс байна. Энэ яагаад болохгүй гэж. Харин ч хийлгэмээр байна гэж бодсон шүү

Зочин [66.181.180.97] 2023-11-09 12:49:01

76 хүнд ийм шинж тэмдэг байна уу.

Зочин [202.9.40.177] 2023-11-09 10:57:37

Цус ойртолтын аль эрт л Батсуурь доктор үхэн үхтлээ л аюул !!! гэж сануулаад байхад ман гуураал байсан дарангуйлал үүсгэх болохоор ой л гаргаж ирж байгаа юм уу ??!!! Ман гуурлаа гэж!!!

Зочин [203.98.76.249] 2023-11-09 09:53:05

СОЦ үе , хотын цугларалтын ачаар харинч цус сайн холилдсон байгаа. одоо нутгийн зөвлөл нэртэй хэдэхэн хүнийг хязгаарлагдмал газарт хашаад байдаг байгууллага гээчин хачин юмыг зогсоож олон хүнийг өөр өөр газарт хольж хутгаж амьдруулах хэрэгтэй


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.