Улаанбаатар хот орчимд усны бохирдол их байна
Байгальд хаягдах хог хаягдлын хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Хог бидний найз" аяныг Увс аймгийн БОАЖГ, ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Аяны хүрээнд аймгийн төвийн ЕБ-ын 6 сургуулийн дунд “Дахивраа тушааж, хуримтлалтай болцгооё” арга хэмжээг өрнүүлж, сургуулиуд нийт 1.4 тонн орчин дахин боловсруулах боломжтой хог хаягдал цуглуулсан байна.
Тодруулбал, 1235 кг хуванцар сав, 93.4 кг лааз, 48.5 кг тос, маслоны сав, 5 кг гялгар уут, 860 ширхэг шилийг дахивар авах цэгт тушааж, 447.300 төгрөгийн хуримтлалыг үүсгэжээ.
Байгаль орчныг бохирдуулах хог хаягдлыг бууруулахаас гадна хогоо ангилан ялгаж, дахин ашиглах ач холбогдлыг хүүхэд залууст таниулж, цаашид өдөр тутамдаа хэвшил болгохыг уриаллаа.
Аяны хүрээнд хэрэглэхгүй эд зүйлсээ хэрэгцээтэй нэгэнтэйгээ солилцох “Холио, солио” арга хэмжээг Улаангом сумын 6, 7, 8, 10 дугаар багийн төвд зохион байгуулжээ.
Үйл ажиллагаанд 40 гаруй иргэн оролцсон бөгөөд байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй онцлог давуу талыг иргэд ойлгож, тогтмол зохион байгуулах хүсэлтийг гаргасан байна гэж Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Иргэн [202.126.90.12] 2023-11-20 07:41:37
УБ юмуу улаангом юмуу. Манай увсынхан ийм ухаантай шүү
Зочин [66.181.181.23] 2023-11-18 18:46:16
Хөдөөний сувилал, амралтын газруудын худгийн усыг уухаар хэдэн хоног гэдэс эвгүйрч, чацага алддаг юм.