10 ЖИЛИЙН ӨМНӨ НАС ЭЦЭС БОЛДОГ Ч 5 ЖИЛИЙН ЦААНА ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОДОГ МОНГОЛ ЭРЧҮҮД

Aдмин / Нийгэм

Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд Ерөнхийлөгчийн ивээл дор болж өндөрлөв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээсэн илтгэлдээ “...эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна. Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна…” Хэмээн эрчүүдэд тулгамдаж байгаа бүх талын асуудлыг шийдвэрлэх аливаа санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгчийн илтгэлд дурдагдсан судалгааны тоо баримтаа зарим нь ихээхэн анхаарал татна. Тухайлбал Монгол эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалдаг мөртлөө тэтгэвэр авах насны доод хязгаар нь эмэгтэй 60, эрэгтэй 65, малчин эмэгтэй 50, эрэгтэй 55 нас байх жишээтэй.

Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуульд аливаа хүн нас, хүйс, ажил мэргэжил, нийгмийн гарал угсаа гэх мэтээр аливаа жам ёсны байдлаараа хэзээ ч ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэд нийгмийн хамгааллын бодлого нь яахаараа эр хүнийг эмэгтэй хүнээс ийнхүү 5 жилээр сунгаж тэтгэврийн нас тогтоож байгаад асуулт, асуудлыг дэвшүүлэх цаг болжээ. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, өсгөн нэг талаар хүн амын өсөлтөд чухал байр суурь эзэлдэг ч хөдөлмөрийн үр шимээрээ эрчүүдтэй эн тэнцүү шахам.Тэгш эрхийн зарчим мөрддөг эрх зүйт төртэй ардчилсан үзэл баримтлалтай Монгол Улсад засаж залруулмаар олон асуудлын нэг нь энэ болов уу?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Доржханд [59.153.115.89] 2024-03-22 08:31:53

Эрэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл зарим салбарт хүнд,хортой байдаг.Түүнийг бодолцож 50,55 настай тэтгэвэрт гарч байна.Жишээлбэл:УБТЗ-ын салбарт ажлын нөхцөл маш хүнд учраас.Үүнээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 57-58 нас байвал болох юмуу гэсэн санаа байна.Манай нийгэмд 60 нас хүрэх гэж их л чармайж ,ядарч байж хүрнэ шүү.Эрчүүд маань тэтгэврээ тогтоолгоод хэдэн жил гэр бүл,үр хүүхдүүдтэйгээ хамт жаргалтай сайхан амьдарч, улс орондоо олон жил ажилласан үр дүнгээ эдлэх хэрэгтэй.Тэгэхгүй бол хөдөлмөрлө өөр байж арай гэж тэтгэврээ тогтоолгоод удахгүй бурхны оронд явах юм даа.Эрчүүдээ хайрлаж халамжилж олон жил хамт амьрахаа бүсгүйчүүд бид ч анхааръя даа

Би эмэгтэй хүн [66.181.178.194] 2024-03-21 17:51:30

Бүсгүйчүүд минь хүнтэй бүү суу, хүүхэд битгий гарга! Эх хүний үүрдэг ачааг ойлгодоггүй эргүү малууд л бидэнтэй барьцаж байгаа юм. Эд лав эхээс төрөагүй, чийгийн хорхойнууд юм шиг бна. Хөрс хатахаар чад болно ш дээ та нар

Оюун [66.181.161.222] 2024-03-21 00:23:21

Цэргийн албан хаагчид хөдөлмөр нь хүнд эрт тэтгэвэр тогтоодог гэтэл ямарч хөнгөлөлт эдлэж амжихгүй нас бардаг нь эмгэнэл. Хуулиа харж эрхийг нь хамгаалж хөнгөлөлт олгох ямар боломж байгаа харах чухал байна. Соц үед эрчүүдийн наслалт арай их байсан тоо байна.

иргэн [66.181.182.247] 2024-03-19 21:26:53

эрчүүд тэтгэвэр авах наснаасаа өмнө чад хийх нь төрд байгаа хулгайч луйварчдад ашигтай ,

Зочин [66.181.191.88] 2024-03-19 19:16:56

Teged 50 hurched 65 hurtel 15 jil yamar ajila hiihin zaluu uyen garaad tvreed garaad irehleer ain 65 hvrched manaach jijuur hiihu 65 hvnig ch vnendee awahgvi awsanch ter bolgon ajiliin bair baihgvi yaaj 65 hvrtelee niigmiin daatgal tul ged baiganbee teglech 65 hvrched heden jil amdirj tetgewer awna gej nasaara niigmin daatgal tulj amdirhiin terni orond hadgalamj neeged huraagad yawbal deerin bishv iim baihad yamar hvn ulsadaa tatwar tuluh huseltei baihiin

Зочин [122.201.31.3] 2024-03-21 07:07:29

Бодох л хэрэгтэй бга юм даа үүнийг төр засаг ахин шийдвэрлэх хэрэгтэй насаараа нд төлчихөөд тэтгэвэрт гарч чадахгүй ч чад хийж бна анхааралдаа ав

zochin [202.126.89.127] 2024-03-20 10:45:06

tiim shvv. yg vnen hellee

Зочин [202.55.188.40] 2024-03-19 19:13:15

1960-1985оныхон маш их хэмэгдсэн шүү

Болор [66.181.161.173] 2024-03-20 19:48:25

Ёстой

Зочин [202.9.46.92] 2024-03-19 18:25:32

Адилхан л 60 болгооч дээ. Хүүхнүүдэд хүүхэд төрүүлж өсгөсний нэмэгдэл олгож байгаа болохоор ажиллсан жил нь нэмэгдэнэ. НД насаараа төлчихөөд 60 хүрэлгүй бурхан болж байгаа хүмүүс зөндөө байна шүү.

Зочин [202.126.91.59] 2024-03-20 02:19:11

Юүн 60 50с55 байхад НД авий шдэ

Иргэн [203.98.77.4] 2024-03-19 17:08:37

Эрэгтэйчүүдийн тэтгэврийн нас эмэгтэйчүүдийнхээс 5 жилээр илүү байгаа нь үнэхээр буруу тогтолцоо, эмгэнэл юм даа. Тэгсэн мөртлөө 10 жилээр богино наслаад байдаг.

Зочин [139.5.216.44] 2024-03-19 16:59:34

Ихэнх орнуудад тэтгэвэр тогтоолгох нас эрэгтэй эмэгтэй адил байдаг юм байна лээ. Манайд эмэгтэй хүнд төрүүлсэн хүүхэд тус бүрд 1.5 жил ажилласнаар тооцож 50-55 настайдаа тэтгэвэрт гаргадаг нь давхардуулан хөнгөлж байна. Сувилал дээр ахмад настан гэчихсэн 55 настангууд годгонож байна ш дээ

Зочин [66.181.161.10] 2024-03-20 18:51:50

Хха годогоноод байхдаа ч яахав дээ

Зочин [202.126.89.127] 2024-03-20 10:49:06

erchvvded mun adil ehnertee heden hvvhed hiisen tvvniih ni toogoor 1.5 jil nembel ymar bna. kkkkk

Зочин [202.21.108.63] 2024-03-19 14:40:21

Хаашаа янзын гарчиг вэ

Иргэн [66.181.178.194] 2024-03-21 17:43:53

Харин ёстой хаашаа гээчийн гарчиг вэ Бичээч гуай?

Зочин [103.57.92.113] 2024-03-20 22:24:54

ойлгохгүй байгаа бол дахин дахин унш

Иргэн [66.181.178.194] 2024-03-19 19:43:46

Чухамаа чухам. Энэ гарчгийг нь хараад байгаарай. Бичигч гуай Та гахчигаа сайн бодоргүй дээ

Зочин [202.9.40.227] 2024-03-19 14:36:25

Эрэгтэй 60 ,1 -р одонтэй эх 50, 2 -р одонтой эх нь 55, хүүхэд төрүүлээгүй бол 60 нас байхад болно доо

zzochin [202.126.89.127] 2024-03-20 10:55:47

vgviee ene ehchvvd henii hvchind aldart eej bolood bgaa yum be? nawch tsetsegnees boloogui ni oilgomjtoi. ehnert ni aldart eej gej ugch bgaa bol nuhurt ni aldart aaw gej ugch yagaad boldgui yum. odoo myngat malchin bolohod hoyuland ni ugdug bolson. hoyulaa l tsug zvtgesen. teheer ehner nuhur 2 hoyulaa aldart awah ni zuw bh ooo

Зочин [202.70.44.46] 2024-03-19 14:14:34

Одоо мөрдөж байгаа насныг тоонд нь үржүүлээд дундажийг гаргаад тэгшитгэчихээч ээ. 58 орчим болно биз.

Зочин [103.212.118.90] 2024-03-19 09:44:08

Хүн амаа үсрэнгүй өсгөх шаардлагатай байна

Зочин [103.215.14.4] 2024-03-19 09:40:55

Эрэгтэй 55 тай тэтгэвэрт гармаар бна.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.