Шар усны үерт өртөх эрсдэлтэй 1,306 өрхөд нүүн шилжих мэдэгдэл хүргүүллээ

Aдмин / Нийгэм

Шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд тухайн дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдал болон Цагдаагийн хэлтэс хамтран нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хүргүүлж байна.

2024 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар

  • Баянгол дүүргийн 22, 23 дугаар хорооны 25
  • Баянзүрх дүүргийн 11, 23 дугаар хорооны 344
  • Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны 48
  • Сонгинохайрхан 7, 9, 40, 41, 26 дугаар хорооны 48
  • Сүхбаатар дүүргийн 7, 14, 15, 16, 18, 19, 20 дугаар хорооны 663
  • Хан-Уул дүүргийн 5, 8, 9, 10, 14, 13 дугаар хорооны 76
  • Чингэлтэй дүүргийн 8, 10, 11, 12, 17, 20, 23, 24 дүгээр хорооны 102 буюу нийт 34 хорооны 1,306 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа юм.

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Санаа [66.181.181.27] 2024-03-26 00:17:57

Үндсэн хуулийн дагуу амьдрах газраа сонгосон иргэнийг албадаж болох юм уу? Болохгүй. Иргэнд өөрөө шийдэх боломж олгомоор байна. Тэгэхгүй болохоор тоталитар болно

ЗОЧИН [202.126.91.22] 2024-03-25 14:24:53

НҮҮХГҮЙ БАЙГАА ТЭНЭГҮҮДИЙГ БАЙГАЛЬ ӨӨРӨӨ НҮҮЛГЭЭД ӨГНӨ БИЗ ДЭЭ. ТЭГВЭЛ Ч ТААРНА.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.