Хоёр нүхэн гарц, 16 байшин, 20 гэр, төмөр замын болон авто замын байгууламж шар усны үерт автжээ

Aдмин / Нийгэм

Шар усны үерт автсан дуудлага тогтмол ирж байгааг УОК-оос мэдээллээ.

2024 он гарсаар онцгой байдлын байгууллагад нийслэлийн есөн дүүрэг, есөн аймгийн 12 суманд голын халианы усанд автсан дөрөв, гүний болон хөрсний шар усанд автсан 46 тохиолдол бүртгэгджээ.

Хоёр нүхэн гарц, нэг ААН, иргэний тариалангийн талбай, 16 байшин, 20 гэр, 20 хашаа, таван саравч, төмөр замын болон авто замын нэг байгууламж шар усны үерт автсан байна.

Өнгөрсөн шөнө Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт нэг, орон нутагт нэг шар усны үерийн дуудлагын дагуу ажиллажээ.

Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр өнгөрсөн шөнө:

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7 дугаар байрны урд хэсэгт ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тухай дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 2 мотопомп, 2 машин, хорооноос 3 ажилтан нийт 16 ажилтан, алба хаагч, 2 мотопомп, 2 машинтайгаар ажиллаж, 30 тонн ус соруулсан.
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 118-р сургуулийн урд Яармагийн замд тогтсон усыг ГУББГ-аас 3 рэйс 24 тонн, дарагдсан ф 300 хуванцар хоолойн шугамыг ил гарган гаргалгааг 1 рэйс 4 тонн усаар 10 м газар буудан онгойлгох ажлыг 8 ажилтан 3 техниктэй хийж гүйцэтгэсэн.
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжны авто зам дээр тогтсон усыг соруулах ажлыг ГУУБГ-аас 13 ажилтан 7 техниктэй ажиллаж борооны ус зайлуулах худаг руу оруулж урсган, усны машинаар 8 рэйс 68 тонн ус соруулсан.
  • Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой 2-6 тоотод шар ус орсон мэдээллийн дагуу 10 тн ус соруулж, Багануур тохижилт ААТҮГ-аас шуудуу татахаар ажиллаж байна.
  • Налайх дүүргийн 8-р хороо Нарлагийн 16-11 тоотод айл усанд автсан дуудлагаар 8 метр шороон загварын автомашин, 41 алба хаагч 9 нэгж техник тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт шар усны үерт автах эрсдэлтэй 14 хорооны 6,851 айлд сэрэмжлүүлэг хүргэж, 18,120 айл өрхөд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.

Өнгөрсөн хугацаанд нийслэлд шар усны үерт автсан 59 удаагийн дуудлага мэдээллийн дагуу айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.33] 2024-03-26 20:38:30

Seremjluulj heleed bhd hohino

Зочин [139.5.219.100] 2024-03-26 20:00:12

harhorin hotoo hurdan bariad nuutsgeeyee

Жоохон юманд хөл алдачих гээд байх юм. Юүн метро? [66.181.160.38] 2024-03-26 17:44:12

Улаанбаатар бол арчаагүй дэд бүтэцтэй хот шүү, Нямбаатар даргаа. Энэ жил хотын хэмжээнд нэг их цас ороогүй, нэг их зуд шуурга болоогүй. Хөрсний дээдэх ус цасаа яаж ч чадахгүй байж ЮҮН газар доорх метро барих вэ? Тийшээ чинь хавар цас хайлж ороод, зун борооны ус ороод будаа болгоно биздээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.