Малын хүчит тэжээлээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангана

Д.Тулга / Эдийн засаг

uherӨнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 120 мянган тонн өвс, 261.1 тонн гар тэжээл бэлтгэсэн нь төлөвлөсөн өвсний 10 хувийг эзэлж байна хэмээн ХХААЯ-наас мэдээллээ.

Энэ жилийн хувьд нутгийн төв хэсгээр гандуу, зуншлага тааруу байсан нь малын хадлан, тэжээл бэлтгэхэд багагүй хүндрэл учруулаад байсан. Тэгвэл гантай байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгуудыг Дорнод аймагт 500 га , Сүхбаатар, Хэнтий аймагт 135 га талбайгаас хадлан бэлтгэх Засгийн газрын тогтоол гарсан. Өнөөдрийн байдлаар дээрх аймгуудаас Дорнодод 60, Сүхбаатарт 50, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллаж байна.

Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцон, гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл, 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэхээр байгаа нь малын хүчит тэжээлээр дотоодын хэрэглээг хангах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.

Харин бэлчээрийн даацын хувьд Цаг уурын хүрээлэнгээс баг тус бүрээр тооцоолон гаргасан судалгаанаас үзвэл ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд даац хэтэрсэн байна. Даац хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор аймгийн ихэнхи сумд, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгуудын зарим сумд эртнээс отор, нүүдлээ зохицуулах, өвөлжих малынхаа тоог цөөлөх, хадлан тэжээлээ хангалттай хэмжээгээр бэлтгэж, малаа тэжээж онд оруулах шаардлагатай гэж үзжээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.