Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа ирэх хавар хүртэл жигдрэхгүй

Д.Тулга / Нийгэм

zah
Энэ бүтэн сайн өдөр буюу 2015.10.04-ний өдрийн 12.00 цагт хуучин 22-ын товчооны урд байрлах "Авто худалдааны цогцолбор"-ын эхний шатны бүтээн байгуулалтын нээлтийн ёслол болно.

-ЭНЭ НЯМ ГАРИГТ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ-

Авто худалдааны цогцолбор ашиглалтад орж, Улаанбаатарчууд эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд авто худалдан авалт хийх боломжийг хүлээсээр нилээдгүй хугацаа өнгөрлөө. Учир нь яах аргагүй нийслэл хотод, нийгэмд ийм цогцолбор ус агаар мэт хэрэг болоод байна. Энхтайваны өргөн чөлөөнөөс бусад бүх газруудад ямар нэгэн байдлаар жижиг том гэлтгүй авто сэлбэг, авто засвар, авто тоноглол гэх мэт автомашинтай холбоотой дэлгүүр хоршоогоор дүүрчээ. Хотын өнгө үзэмжинд халтай ийм зохион байгуулалт, иргэдийн амар тайван, эрүүл орчинд амьдрахад эрхэд халдсан гээд одоогийн байгаа нөхцөл байдалд хорогдох шалтгаан ганц ч үгүй.

Харин ченжүүдийн хувьд 20 гаруй жил нэг л газраа автын цогц үйлчилгээ үзүүлэн, “хувиарлалтын сувгаа солихгүй”, дассан газрын даавуу зөөлөн гэгчээр “хаан” суусан газраасаа өндийх санаагүй байна. Гэсэн ч улсын ажилд иргэд иргэнийхээ үүргийг биелүүлэн туслах ёстой тул захирамж, тушаал гарсан байхад хэн ч юу ч гээд нэмэргүй биз ээ.

-ИРЭХ ХАВАР ЗАХУУДЫГ НҮҮЛГЭХ ГЭНЭ-

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Худалдаа эрхлэгчид цаг хугацааны хувьд хэт шахуу байгаа учир хугацаа олгооч гэсний дагуу ажлаа сайн хангаж байгаад ирэх хавраас авто худалдааны бүх төвийг нэг мөр нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байна” гэжээ.

Ингэхээр энэ ням гаригт нээлтээ хийх Авто худалдааны цогцолбор өвөл, хаврын турш алдаг оног ажиллаж, цөөн хэдэн худалдаачин нь шинэ газарт алаг цоог зогсчихсон, худалдан авагчид нь хуучин шинийн алийг нь сонгохоо мэдэхгүй байсаар хавартай золгох нь. Хавар нүүлгэж эхлэнэ гэхээр үйл ажиллагаа жигдэртэл зунаас наашгүй.

Нэгэнт л нэг зогсоолыг 4 сая төгрөгөөр тооцож борлуулаад, олон худалдаачин ашиглалтанд орохыг нь хүлээн мөнгөө олон сараар түгжүүлчихээд, арай гэж ашиглалтанд орсных нь дараа үйлчлүүлэгчид нь хуучин газар луугаа “гүйгээд” байвал яах билээ. Уг нь хараа хяналт, дүрэм журамтай, олон захыг нэг дор төвлөрүүлсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан цогцолбортоо эртхэн нүүгээд орчихвол хэн хэндээ л амар юмсан.

Б.ГЭРЭЛ

zah


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.