Монголбанк бодлогын хүүгээ 13 хувь болголоо
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлж 13 хувь болгох шийдвэр гаргалаа. Ийнхүү Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр зах зээлд инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд байлгахыг зорьж буй юм. Мөнгөний бодлогын зөвлөл хамгийн сүүлд буюу өнгөрсөн долдугаар сарын хуралдаанаараа бодлогын хүүг нэмж, 12.0 хувь болгож байсан билээ. Оны өмнөхөн бодлогын хүүг нэмнэ гэсэн нь таамаг яригдаж байсан нь өнөөдөр биелээд байна.
Мөнгөний бодлогын гол зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршдог.
Т.БАТСҮРЭН
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:02
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:02