Урьдчилгаа 10 хувь төлөөд ОРОН СУУЦ-тай болох төсөл хэлэлцэгдэж байна

Д.Тулга / Нийгэм

oron suuts

Нийслэлийн удирдлагууд “Улаанбаатар хотын төлбөрийн чадавхад нийцсэн орон сууцны стратеги”-ийг боловсруулжээ. Энэхүү стратеги нь бага, дунд орлоготой айлуудыг орон сууцжуулах зорилготой аж. Иргэдийн ихэнхи нь одоо амьдарч байгаа газартаа амины орон сууц барьж, байгальд ээлтэй шийдлээр тохижуулах хүсэлтэй байгаагаа албаныханд дуулгажээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн ихэнхи нь өндөр орон сууцанд амьдрах хүсэлгүй гэсэн байна. Харин амины сууцаа шинэ шийдлээр тохижуулж чадсан иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх саналыг албаныхан хэлэлцжээ. Тухайлбал, нэг гудамжны айлууд нэгдэж, дахин төлөвлөлтөд орж, байгальд ээлтэй технологиор сууцаа шинэчилж, сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдвэл нийслэлээс татаас өгөх маягаар дэмжих талаар яригдаж байгаа аж.

Сууцаа шинэчилсэн хөрөнгө оруулалтынх нь 10-20 хувийг татаас хэлбэрээр буцаагаад олговол хажуу айлууд нь ч гэсэн урамшуулал авахын төлөө байшингаа шинэчилж эхэлнэ хэмээн стратеги боловсруулагчид үзжээ. Түүнчлэн нийслэлийн удирдлагаас арилжааны банкуудын одоогийн шаардлагыг ханган, ипотекийн зээл авч чадахгүй иргэдэд зориулан шинэ журам гаргахаар ажиллаж буй юм байна. Тэд эхний тохиролцоогоо Монголын банкны холбоотой хийжээ.

Хэрэв тухайн иргэн дахин төлөвлөлтөд хамрагдан, шинэ орон сууцанд орох бол урьдчилгаа 30 хувийн 10 хувиа төлөөд, үлдсэн 20 хувийг Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлсэн хөрөнгөөс даах аж. Энэ нөхцөлд дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх барилгын компанид банкнаас очих мөнгө хэд дахин нэмэгдэх тооцоо хийжээ.

Мөн энэ систем хувийн хэвшлээ дэмжсэн, жинхэнэ зах зээлдээ хүрсэн үр дүнд хүрнэ гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байна. Урьдчилгаа 30 хувиа төлөх санхүүгийн чадвартай хэсэг нь хэдийнэ өөрсдөө арилжааны банкнуудаас зээл авсан гэж хотын удирдлага үзэж байгаа юм. Энэ ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан эхлүүлэх аж.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:22

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:22


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.