Фенобарбитал эмээс болж с вирустэй болоогүй гэв

Д.Тулга / Эрүүл мэнд

Өнгөрсөн оны наймдугаар сард эмийн санчийн хариуцлагагүй байдлаас болж 16 нярай эмэнд хордсон. Одоогоор тэд эмч нарын хяналтад байгаа юм. Эмчлэгч эмч, эцэг, эхчүүдийн хэлж байгаагаар “Хүүхдүүдэд одоо ч тууралт гардаг. Нэг хүүхдэд с вирус илэрсэн гэж мэдээлж байсан. Улмаар үүнийг фенобарбитал эмэнд хордсоноос болсон гэх мэдээлэл тархаад байсан.

Тиймээс халдвар, эмийн хордлоготой холбоотой эсэхийг шинжлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүртэл хандаад байсан билээ. Харин Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа хэлэхдээ “Фенобарбитал эмэнд хордсон нярай хүүхдүүдийн нэгнээс с вирус илэрсэн нь үнэн. Гэвч энэ нь фенобарбитал эм ууснаас болоогүй. С вирус гэх энэ өвчин бол ууж байгаа эмээс болдог өвчин биш шүү дээ. Тиймээс тухайн хүүхдийг дахин шинжилгээнд хамруулж, ямар шалтгаанаар с вирустэй болсныг тодорхойлох хэрэгтэй байгаа юм” гэлээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:02

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.