АНУ Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ
“Sony Pictures” компани руу хакерууд халдсантай холбогдуулан АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэхээр болжээ. Хориг арга хэмжээний хүрээнд Солонгосын тагнуулын товчоо, арми, Батлан хамгаалахын судалгааны газруудаас гадна 10 хувь хүний АНУ-ын санхүүгийн байгууллагуудтай харилцах эрхийг нь хязгаарлажээ. Ингэснээр Коммунист дэглэмтэй улсын бизнесийн байгууллагуудад саад хийж, санхүүгийн дарамтыг ихэсгэх юм.
Энэ нь Батлан хамгаалахын дэвшилтэт технологийг ашиглан цахим халдлага үйлдэж, бусад улсыг заналхийлэхээс сэргийлэх зорилготой гэж Обама тайлбарлажээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны тухай “Ярилцлага” нэртэй кино бүтээсний хариуд цахим халдлага үйлдсэн гэж АНУ үзэж байгаа юм. Харин Ким Чен Ун энэ халдлагад огтхон ч хамаагүй гэдгээ мэдэгдсэн билээ.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:11
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:10